- Би ч яахав гэртээ л байна шт! Ээж ганцаараа байдгийг мэдсээр байж.
Ярианы сэдэв өөрчлөх гэж нөгөө хоёрлуугаа Жонгүг бүлтгэнэн харах бол өнөөх хоёр нь сэжиг бүхий түүний үйлдлийг тасралтгүй ширтэнэ.
- Та хоёр тэгээд юу хийсэн юм дээ?
Хоёул чимээгүй суух ба хэсэг түүнийг ширтэж байгаад сая нэг сэжиглэхээ болив бололтой утсаа гарган зургаа нэг бүрчлэн түүнд харуулна.
Хэсэгхэн зуур хоёр найзыгаа хөгжилтэй амарсанд нь атаархах шиг болж нүүр дүүрэн инээмсэглэх аж.
14 хоног хэдий ч хүүхдүүд бие биенээ нилээдгүй санасан байх бөгөөд хаа нэгтээ дүрсгүйтэн байв. Зарим нэг нь шинэ улиралдаа хэрхэн зүггүйтэхээ төлөвлөцгөөх бол зарим нь энд тэндхийн бүхий л хов живийг шулганан ярилцана. Ахлах сургуулийн амьдралд үүнээс сайхан зүйл гэж юу байхав.
Тун удалгүй ангиар нэг хадах дуу чимээг тасалдуулан хаалга нээгдэх нь хэн хүний сонирхлыг татна. Ангийг гэрэлтүүлэгч хамгийн гол эзэн болох багш нь инээмсэглэл тодруулсаар орж ирэв.
Энэхэн үед Тэхён хэдийн мэлэн хойлог төрхөндөө орон гоо сайхны дээдийг бишрэнэ гэгч нь л боллоо.
Түүнийг ухаан оруулах гэж хэдэнтээ цохивч нүд нь зөвхөн урд байх гэрэл цацруулсан инээмсэглэлд ховсдуулан хорвоо дэлхийгээс тасарсан харагдана.
Найзыгаа ийм байдалтай суухыг харсан хоёр чимээгүйхэн шогшроод багшийнхаа хэлэх үгэнд анхаарлаа хандуулав.
- Сайхан амарцгаасан уу? Хүүхдүүдээ. Богино хэдий ч ихийг хийж амжуулсан амралт болсон гэж найдаж байна. Уламжлал ёсоор бүгд амралтынхаа тухай зохион бичлэг хийж шалгуулаарай.
Энэ үгийг сонсов уу үгүй юу хүүхдүүдийн дургүйцсэн гонгинол эхлэх ба байнга бичээд залхсаных уу эсвэл энэ зүйл тэдэнд ял мэт сонсогддогийнх уу ямартай ч бүгд гомдоллосоор дэвтрээ дэлгэнэ.
- Сүүлийн цаг гэхэд хураах учир яаж ийж байгаад бичнэ шүү хүүхдүүдээ.
Шинэ багш болоод ч тэр үү бүгдээс нь гуйх маягтай ийн хэлэхэд Тэхён улам бүр түүнийг сахиусан тэнгэр гэж итгэх аж.
Энэ байдлыг нь ашиглан багахан шоглохоор шийдэх хоёр найз нь харин чөтгөр лугаа адил биз.
Багш нь гарав уу үгүй юу хүүхдүүд шуугилдах ба Тэхён сая нэг ухаан оров бололтой.
- Тэхёнаа сая багшийн хэлсэнийг сонссон уу? Мянган үгтэй зохион бичлэг бичих нь байна шүү дээ!
Нүүр дүүрэн инээмсэглэл нь аажим саарсаар үхэлтэйгээ нүүр тулсан мэт царайны хувиралтай болоход нь Жонгүг зальтай гэгч нь инээгээд өнөөдрийн дотор хураалгахыг нь сануулна.
Хүүхдүүд хэдийн бичин хураалгасан байхад Тэхён одоог хүртэл бичсээр л байлаа. Харин хоёр найз нь түүнийг цаашлуулсаар хичээл тарах нь тэр.
- Тэхёнаа чи өөрийгөө эр хүн гэх үү?
Жимин: Алив ээ чи чаднаа. 10хан үг.
Тэхён: Та нар яахаараа ийм хурдан дуусдаг юм!
Хошуугаа унжуурсаар хэлэх түүний царай хичнээн өхөөрдөм болохыг Жонгүг Жимин нар л мэдэх биз.
- Тэгээд чи багшийг хармаар байгаа биздээ. Бид хоёрынхыг хамт аваачаад өгвөл чамайг яг магтах байхаа!
Сүүлийн үгээ бичиж дуусаад сүнс нь зайлчихсан амьтан хормын дотор сэргэх шиг болж тэр хоёрын дэвтрийг хуу хамсаар цааш гүйн одлоо.
Жимин Жонгүг хоёул гэдсээ даран үхтлээ инээн үлдэх ба хариугүй татаж унахаар харагдана.
***
- Багшаа! Зохион бичлэгээ авчирчихлаа.
A/N: Vote дарахаа мартваа.
>•<
Baby Boo
>•<
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
RomanceYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"