Тэхён Жонгүг нар хоолны материал бэлдэн Жимин хоолоо хийлээ. Тэдний байгаа байдлыг харвал аль хэдийнээ том хүн шиг байдаг ч дотроо энгийн л нэг насанд хүрээгүй хүүхдүүд. Багаасаа л биеэ даачихсан учир гэрийхэн нь нэг их тоодоггүй дураар нь байлгадаг байлаа. Мэдээж тэд энэ итгэлийг нь хөсөрдүүлж буруу замаар орохгүй.
Хоол болсон даруй аяга дүүрэн хоол барьсаар тэд Жонгүгийн гэгдэх жижигхэн өрөөнд орлоо. Гэхдээ энэ өрөө тийм ч жижигхэн биш энгийн л өрөө байх авч 3-ын 3 хүүхдэд багадхаар байх аж.
Жонгүг Тэхён нар орон дээрээ суун хоол идэх ч бие биенээрээ тоглон бараг л тал хоолоо асган байхад Жимин шалан дээр цомцойн суугаад хоолоо алгуурхан идэж байлаа.
Жонгүг: Чи наад хоолоо орон дээр асгахаа болиоч!
Тэхён: Чи ч гэсэн асгаж л байна шт
Жимин: Та хоёр хоёулаа л асгаж байна…
Жонгүг: Чи наанаа суухаа болиоч!
Тэхён: Харин тийн гологдмол хүүхэд шиг гэдэг нь.
Жимин: Би та нарын завааруулсныг цэвэрлэхгүйн тулд л энд сууж байна. Наана чинь суувал та хоёр элэг бариад хамаг юмаа цэвэрлүүлнэ.
Жонгүг: Нохой санаатай амьтан!
Жимин: Хүлээн зөвшөөрч байна.
Тэхён: Нээрээ манай анги даасан багш ёстой хөөрхөн байгаа биз?
Жимин: Би эгчмэд хүн сонирхдоггүй болохоор тэгж бодохгүй л байна.
Жонгүг: Харин тийм.
Тэхён: Хннн та нар тэгж л бай манай багшийг гүйцэх хүн байхгүй за!
Жимин: 1-3р ангийн охин үнэхээр эгдүүтэй юм билээ.
Тэхён: Чи одоо том болчихоод тийм эгдүүтэй охин хараад байхдаа яадаг юм? Тэд нарт чинь тэгээл ямар ч бие хаа байхгүй наль наль хийсэн яриатай эвввв.
Жимин: Чи зүгээр тэр Америкдаа очиж сайхан биетэй бүсгүйчүүдээ эргүүл за.
Тэхён: Тэгнэ хөөе!
Жонгүг: Та хоёрыг тоох ч үгүй.
Жимин: За чи царайлагаа.
Жонгүг: Та хоёр угийн л царай муутай шт гэсээр инээхэд өнөөх хоёр нь чимээгүй болж орхив.
Жонгүг: За тоглосон юмаа та хоёр 10 жилийн дараа гэхэд сармагчнаас хэд дахин илүү царайтай болцон байна.
Тэхён: Тэр ч яахав чамд харж явдаг хүн байна уу? Хааяа чамайг гомо ч юм уу гэж бодох юм?
Жонгүг: Би нээх охин хараад явдаггүй л дээ.
Жимин: Тэгээд банди хардаг юм уу?
Жонгүг: Үгүй ээ
Жимин: Тэгээд?
Жонгүг: Би оюутан болчихоод л үерхэнэ гэж боддог.
Тэхён: Шал уйтгартай юм өөр юм ярья.
Жонгүг: Та нар тэгээд сайн боллоо гээд тэр охидоо өөрийн болгож чадахгүй л байж!
Тэхён: Чадна за. Би багшид сэтгэлээ илчилнэ ээ.
Жимин: Иои татаж уналаа.
Жонгүг: Больж үз! Нээрээ шилний газар хаана байдаг юм? Би бүр юм харахаа байлаа. Өглөө л гэхэд анги хувиарласан самбарыг харахгүй эгээтэй л хоцорчихоогүй.
Тэхён: Тэгээд яаж харсан юм?
Жонгүг: Нэг ах харж өгсөн.
Жимин: Маргааш хамт яваад хийлгэе
Жонгүг: За
Тэхён: Хичээлийн шинэ жил юм чинь хэдүүлээ нэг хэрэг тарих уу?
Жонгүг: Би бас бодоод л байна. Манай үеийнхэн гэхээр биднийг мэдэхгүй хүн байхгүйдээ.
Жимин: Аанхаа! Яг биднийг гээд шууд мэдчихнэ.
Тэхён: Тэгвэл дээд ангийхнаар ч юм уу эсвэл дунд ангийхнаар тоглое!
Жонгүг: Аль нь ч байсан яахав.
Жимин: Тэгвэл дунд ангиас эхэлье. Маргаашнаас байвал яаж байна?
Тэхён: Тэгье!
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
RomanceYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"