•24•

2.2K 245 10
                                    

A/N: Хандалт сайн байвал өдөр бүр нэг хэсэг өгье :3

Нар доошилж харанхуй бүрхэн авах үед хоёр залуу дурамжхан шиг нүдээ нээлээ. Аль алиных нь үс арзайн нүцгэн биес нь хөлсөндөө хутгалдан тэр чигтээ хатсан байх ба аргагүйн эрхэнд босохоос өөр арга тэдэнд олдсонгүй.

Жонгүг ч цаг харан ум хумгүй хувцсаа өмсөх бол Юнги түүний үйлдэл бүрийг ажиглан шанаагаа тулан хэвтэх аж.

- Ээж чинь хэзээ ирэх юм?

- 10 минутын дараа байх гэж таамаглаж байна!

- Хацран дээрх хатсан шүлсээ арчаарай

Юнги инээмсэглэн түүнд хэлэх бол Жонгүг ичих мэт буруу харан хацар дээр нь цайран харагдах шүлсээ тэмтчин арилгалаа.

- Болж уу?

Жонгүг түүнрүү огцом эргэн ийн асуух бол Юнги түүнд юм хэлэлгүй өндийн босоод хацар дээр нь зөөлөн үнсэв.

- Одоо бүрэн арилчихлаа.

Яагаад ч юм түүний үнсэлтэнд догдлон цохилох зүрхээ Жонгүг хянаж чадсангүй амьсгал нь давхцан хацар нь улайж буйг мэдрэх тэрээр хурдхан шиг хаалгаар гаран одлоо.

Юнги гайхах авч түүний энэ өхөөрдөм үйлдлийг ахин дахин бодож инээсээр буцаад орондоо оров.

Жонгүг хаалгаа хаан хэсэг цээжиндээ гараа тавин тайвшрах аядаад гэрийн зүг хурдаллаа.

Азаар түүнийг ирэхэд ээж нь байсангүйд тэрээр олзуурхан усанд орохоор нойлын өрөөндөө орох аж. Хэсэг хугацаа өнгөрөхөд ээж нь гэртээ ирэх ба хүүгээ усанд орж буйг мэдмэгц түүгээр жаахан тоглоод авав.

Хаалгыг нь гэнэт нээсэнд Жонгүг цочихын хажуугаар ээжээсээ ичээд амжив. Ээж нь ч түүнийг шоолон байн байн хаалгыг нь онгойлгож тоглосны эцэст өрөөрүүгээ явлаа.

Оройн хоолны цаг болон ээж хүү хоёр сая нэг царайгаа харалцав.

- Өнөөдөр юу хийвдээ миний хүү?

- Ойр зуур л.

- Гэртээ уйдаж байвал сургалтанд суух юм уу?

Түүний үгэнд Жонгүг цочих шиг болж нэн даруй татгалзах нь тэр.

- Амармаар байгаа юм уу? Эсвэл өөр ямар нэг хийх зүйлтэй болчихсон уу?

- Үгүй ээ яахав гэртээ байх нь таалагдаад л.

- Ээжээсээ юм нуугаагүй биз?

Энэхэн үед л Жонгүг эх хүний зөн совинг гайхах шиг болов.

- Үгүй дээ ээж. Хэдхэн хоногийн хооронд сургалтаар яах вэ дээ. Гэртээ байж л байя.

- Нээрээ тэр Юнги…

Жонгүг хоолондоо хахаж цацаж эхлэхэд ээж нь сандран түүний нурууг цохиод авлаа.

- Юнги ах яасан гэж?

- Сайн хүүхэд шиг санагдаад л.

- Тийм байгаа биз? Надад ямар их тусалдаг гээч? Түүн шиг сайхан сэтгэлтэй хүн байхгүй байхаа.

Юнги гэх нэрийг сонсоод нүд нь галын оч мэт гялалзан сэргэх Жонгүгийг ээж нь хэсэг гайхах ч нэг их юм бодсонгүй.

- Өдөртөө уйдаж байвал тэр ахтайгаа хамт байж байхгүй юу?

- Болох юм уу?

Суудлаасаа өнгөлзөн үсчих шахам байх хүүгээ шоолох ээж нь түүнрүү толгой дохив.

Жонгүг дэндүү их хөөрч баярлаж буй бололтой амаа урагдтал инээх ба энэ байдал нь ээжид нь ч бас аз жаргалыг мэдрүүлэх аж.

Жонгүг дэндүү их хөөрч баярлаж буй бололтой амаа урагдтал инээх ба энэ байдал нь ээжид нь ч бас аз жаргалыг мэдрүүлэх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: 1/4 нь л воте дарах юмаа хха. Уг нь дургүй нтр бол уншмааргүй л баймаар юм. Тэгсэн уншаад л байгаа байхгүй юу. Бодвол таалагдаад уншсан байх тийм ээ? Тэгчихээд воте дарахгүй байхаар нь бас гайхах юм аа. Уг нь offline үедээ хэдхэн өгүүллэг л уншдаг биздээ. Та нарыг ер нь интернеттэй л уншдаг гэж боддог шүү. Бага гороогоорой та нар зүгээр хха.

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now