•4•

2.9K 311 1
                                    

Хичээлийн эхний өдөр үнэхээр дажгүй өнгөрсөн учир Жонгүг ч сэтгэл хангалуун гэрлүүгээ алхана. Эрт тарсан болоод ч тэр үү алхаж яваа нь энэ. Тэрээр найзуудтайгаа 2 цагийн дараа гэртээ уулзхаар болсон учир тэр болтол цаг нөхцөөж ч байж мэдэх юм. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ хамт байж яриа өрнүүлнэ гэдэг ямар ч ажил байсан шуудхан л цуцалж зөвхөн тэд нартай байхыг хүсэх мэдрэмжийг төрүүлдэг нь гайхалтай биш гэж үү?

Тэр бараг 1 цагийн турш алхан гэртээ ирэхэд ээж нь түүнтэй зөрөн гарлаа. Ээж нь ээлжийн ажилтайн дээр өнөөдөр шөнийн ээлжтэй байсан юм. Жонгүг энэ завшааныг яаж алдхав найзуудыгаа дуудсан нь энэ байв.

Жонгүг ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг ч ээжээсээ илүү зүйл нэхэж байсан удаагүй. Ялангуяа аав гэх хүнийг ганц ч удаа дурсаж байгаагүйг харахад ээж нь түүнд хайр халамжаа хэр их мэдрүүлдэг нь харагддаг билээ.

Жонгүгийнх 1 давхар жижигхэн хувийн байшинтай бөгөөд энэ байшин нь түүний эмээ өвөөгөөс өвлөгдөн ирж одоогоор 50 жилийн нүүрийг үзэж буй хуучны байшин юм.

Түүний амьдардаг хороолол иймэрхүү байшинаар дүүрэн байх ба улсын шийдвэрээр шинэчлэл хийгдэх шаардлагатай хорооллуудын дунд зүй ёсоор ордог ч тэнд амьдардаг хүмүүс одоог хүртэл эсэргүүцдэг байна. Аргагүй биз хэдэн арван жилийн нандин дурсамжаа өнгөрүүлсэн хорооллыг нь нурсан балгас шиг болгох гэж байхад…

Жонгүгийнх Сөүлийн баруун захад байдаг бол Тэхён Жимин хоёрынх зүүн захад байдаг билээ. Дунд ангиасаа л нөхөрлөсөн тэдэнд нуух зүйл байдаггүйн дээр ижил төстэй талууд ганц хоёроор зогсохгүй.

Жимин ээжийнхээ эгч гэх хүнтэй амьдраад 15 жилийн нүүрийг үзэж яваа нэгэн. Аль 4 настай байхад нь түүний ээж аав галд түлэгдэж нас барсан ба Жимин ч тэрхэн үедээ арай хийн амьд үлдсэн гэдэг. Гэсэн ч тэрээр дутах зүйлгүй сайхан өссөн.

Тэхёны хувьд гэвэл аавтайгаа мөн дүүтэйгээ амьдардаг. Аав нь гайгүй ажилтай учир тэрэнд дутагдах зүйл байхгүй. Ганц дутагддаг зүйл нь түүний ээж. Ааваас нь салан өөр хүнтэй гэрлэсэн ээжийгээ тэр одоо болтол хүлээн зөвшөөрөлгүй үзэн яддаг ч сэтгэл доторх цоожтой авдрандаа ээжийгээ санах сэтгэлийг хадгалж явдаг нэгэн.

Жонгүг гэртээ орж ирэн пормоо эвтэйхэн тайлаад өлгүүрт нямбай гэгч нь өлгөчихөөд идэх юм эргүүлэн найзуудаа хүлээн сууна. Найзууд нь ч түүнтэй уулзахыг тэсч ядан хүлээж байсан бололтой цагаасаа эрт ирэхэд тэр ч нэг их цааргалалгүй дотогш орууллаа.

Тэхён: Ааах энэ гэрийн үнэр үнэхээр дотно байх юмаа.

Жонгүг: Чи хөгшин өвгөн шиг ярих юмаа.

Тэхён: Чиний гэрийн үнэр байтугай солонгосын үнэрийг санаад байхад.

Жонгүг: Америк тэгээд ямар байвдаа?

Тэхён: Хамгийн гоё нь гэвэл эмэгтэйчүүд л байлаа гэхэд Жимин түүнийг нудран аваад

Жимин: Энэ болох бүтэхгүй зүйл их сурсан байна лээ. Хоёулаа нэг базахгүй бол энэ хүүхэд замаа алдах нь!!!

Тэхён: Би л ийм зүйл ярьж байгаагаас биш сайн зүйл зөндөө байгаа. Би хэдхэн сар л болсон байж тэдний яриаг төвөггүй ойлгодог болчихсон гээч. Даанч өөрөө ярихад болохгүй байгаа болохоос. Уг нь ахиад удсан бол бүр сайн сурах байсан юм.

Жимин: Орчинд нь хэл сурна гэдэг бол үнэхээр амархан л даа.

Жонгүг: Чи өөрөө яах гэж Бусан явсан юм. Би энд уйдаж үхэх гэж байлаа шт.

Жимин: Эмээгийн бие муудаад нагац эгч очиж асарна гээд л. Би яаж ганцаараа үлдхэв дээ. Тэглээч чамд найзаас их юм байхгүй биздээ.

Жонгүг: Итгэж болох нь та хоёр л байна!

Тэхён: Өлсөөд байна аа.

Жонгүг: Юм идэж ир гээд байхад. Ээж ажилтай ирэхгүй та хоёр өөрсдөө хоол хий.

Жимин: Хийчихээд бид хоёр л иднэ штээ. Чиний муурын нүд бид хоёрыг дийлэхгүй гэж мэдээрэй!!

Жонгүг: Тэгвэл миний туулайн шүдийг та хоёр яаж ч чадахгүй дээ.

Тэхён: Энэ балай юм эрхлээд унавал зүгээр л хоёулаа нурж унана тэгэхээр гурвуулаа л хамт хийнэ.

Жонгүг: Чи өөрөө балай өвгөн!!

Тэхён: Тллл

Жимин: Цэцэрлэгийн хүүхдүүд аятай л байх юм явж ногоогоо угаацгаа.

Тэхён Жонгүг нар амандаа "Чи өөрөө л жоохон хүүхэд байж, хоол хийнэ л гэнэ шүү, би яахлаараа ногоо арилгадаг юм" гэх мэтээр өөрсдөдөө л сонсогдох төдий шулганасаар гал тогооны өрөө лүү явлаа.

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now