•3•

3.2K 331 1
                                    

Хаврын нэгэн сэрүү татсан өглөө. Нар дээрээс ээж халууцуулах төдийд л түүний элчийг алга болгох гэсэн мэт салхи зөөлөн илбэн таатай мэдрэмжийг төрүүлнэ. Хааяа хааяахан цэцэгсийн дэлбээ унан явах замыг чимэглэн байх аж. Энэ л өглөө сургууль гэж нэрлэгдэх газарт харьяалагддаг бүхэн эрт босцгоон шинэ улирал шинэ хичээлийн жилдээ бэлдэн баярлацгааж байлаа.

Жонгүг: Ээжээ?

Ж.ээж: Яасан миний хүү?

Жонгүг: Та надад жаахан мөнгө өгөхгүй биз?

Ж.ээж: Тэгэлгүй яахав хичээлийн шинэ жил эхэлж байна хүссэн болгоноо авч идээд хичээлээ сайн хийнэ шүү за юу? Дунд ангидаа 3т жагсаж байсан юм чинь одоо 2т ордог юм шүү.

Жонгүг: Та хүүгээ арай л дорд үзээд байна. Би заавал 1т орно оо за юу!

Ж.ээж: За амласан шдээ?

Жонгүг: Мхн

Жонгүг ээжээсээ мөнгө аван баяртай нь аргагүй сургуульдаа явлаа. Түүний ингэж их баярлаж байгаа шалтгаан гэвэл хэн нэгнийг шоглох зүйл авах мөнгөтэй болсон нь байлаа. Тэрээр замдаа цахилгаан цохьдог бохь, унгаж буй мэт дуу гаргадаг тоглоом зэргийг авсаар 3 жилийн турш сурсан тэр л танил сургуульдаа ирэн нээлтийн ёслолдоо оролцов.

Энэ сургуулийн дунд болон ахлах анги нь хамт байдаг бөгөөд доод 2 давхарт нь дунд ангийхан дээд 2 давхарт нь ахлах ангийхан байх аж.

Жонгүг сургуулийн ханан дээр байх томоос том самбар дээрх нэрсийн жагсаалтнаас өөрийгөө хайн нүдээ онийлгон зогсох ч харамсалтай нь харж чадсангүй үсээ зулгаан байхад хажууд нь түүнээс намхан хэр нь тийм ч жижигхэн биш өөрийнх нь үеийн гэмээр хүү хажуу талын самбараас мөн нэрээ хайн зогсохтой таарав.

Самбарын дээдэх томоос том хаягийг нь харвал "3-р ангийн анги хуваарилалт" гэж байсанд Жонгүг бага зэрэг гайхаад амжив. Сайн харвал дунд сургуулийнх ч юм шиг царай биетэй тэр хүү өөрийн нэрийг харчихсан бололтой явах гэтэл Жонгүг түүний гарнаас зулгаан зогсоов.

Юнги юм хэлэлгүй гүн бор нүдээрээ Жонгүгийг удтал ширтсэнд Жонгүг түрүүлж ам нээн "Би өөрийнхөө нэрийг хардаггүй ээ чи хараад өгөхгүй биз?" гэхэд Юнги толгой дохин дээш өлийлөө. Үнэндээ Жонгүгийн нэрийг мэдэхгүй байж яагаад дээш хараад байгааг нь Жонгүг ойлгож ядан нэрээ хэлэх гээд амаа нээтэл Юнги "3 давхрын шатан талаас баруун тийшээ 2дох ангид орох юм байна" гэчихээд явах гэтэл Жонгүг ахин түүнийг татан зогсоогоод "Яаж нэрийг минь мэдсэн юм?" гэлээ.

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now