•28•

1.7K 200 6
                                    

- За ийш нь тавьчихаа Тэхёнаа.

- Багшаа би яг 1000н үг бичсэн шүү.

Магтаалын үгс хүлээн гар хуруугаа оролдон зогсох Тэхён багшийнхаа нүдрүү эгцэлж харж чадашгүй нь.

- Би үгийн тоо заагаагүй юмсан. Гэхдээ манай Тэхён үнэхээр мундаг юмаа.

- Айн гэхдээ надад тэгж хэлсэндээ.

Болсон бүх процессийг толгойндоо эргэн бодох Тэхён нилээн нухацтай харагдах ба энэ байдлыг засах гэж оролдох мэт багш нь хий дэмий л өмөлзөнө.

- Тэхёнаа ямартай ч маргааш гэхэд багш нь бичсэнийг чинь шалгаад өгчихнө өө. Чамайг сайн бичсэн гэдэгт итгэлтэй байна. Харин одоо эртхэн харьдаа.

Түүнтэй хамт байх хугацаа дэндүү бага байдагт Тэхёны урам хугарах шиг болж толгойгоо доош гудайлгасаар багш нарын өрөөнөөс гарлаа.

Тэр даруй Тэхён нэгийг санах шиг болж хөмсөгөө атиралдуулсаар хаашаа ч юм гүйнэ.

Ширээ дэрлэн гэдсээ барьсаар инээхээ больж чадахгүй суух хоёр найзаа харсан Тэхён хар хурдаараа очин тэдний толгой руу чангахан шиг дэлсээд авлаа.

Саяхан л инээлдэн суух хоёр хэдийн хөмсөгөө атиралдуулан дээш өндийх аж. Тэр даруй тэднийг цохисон хүн Тэхён болохыг анзааран юу болоод байгааг дорхноо ойлгов. Хоёул ширээнээсээ босон аажим арагш ухрах ба Тэхёныг тайван байхыг цаг мөч бүрт сануулна.

- Тэхёнаа шинэ улирлын бяцхан тоглоом шүү дээ. Уурлаад хэрэггүй шүү хөөе!

Тэдний хэлэхийг үл тоон өөдөөс нь дайрсанд хоёул хоёр тийш салан гүйлээ. Тэхён угийн Жонгүгийг гүйцэж түрүүлэх нь байтугай сүүдрийг нь ч олж харахгүйгээ мэдэх тул тэр даруй Жиминий араас хөөв.

Жонгүг ч тэднийг сэм харуулдан холдсон хойно нь буцаж ангидаа орлоо. Яг л 6 дахь мэдрэхүй нь лут хөгжсөн нэгэн шиг яг цагаа олж Юнги түүнрүү залгах аж. Намуухан дуу хоолойг нь сонсон суух Жонгүг хэдийн нүүр дүүрэн инээмсэглэн байх ба түүний яриаг ойлгохоос илүүтэй ая дуу мэт түүний хоолойг сонсон мансуурч байх шиг.……

- Жонгүг! Сонсож байна уу?

- Аан мэдээж!

- Би сая юу гэж хэлсэн?

- Харин л дээ. Таны энэ сэтгэл догдлуулам дуу хоолойнд мансуурчихсан байж байлаалдаа!

Учир байдлаа тайлбарлаад ч байгаа юм шиг, сүрдүүлж заналхийлээд ч байгаа юм шиг, нэг тийм ёжилсон хоолойгоор ийн хэлсэнд Юнги нэг гүнзгий амьсгаа авчихаад түүнийг хэзээ ирэх талаар асууна.

Өнөөдрийн болсон хөгжилтэй зүйлсээ ярих гээд угийн хэл ам нь загатначихсан байсан хүү тэр даруй очихоо хэлэн цүнхээ шүүрсээр Юнгигийн гэрийн зүг гүйлээ.

Өдий үеэр замын түгжрэл нилээдгүй байдгийг мэдэх тул ийн гүйсэн үү аль эсвэл сэтгэл хөдлөлдөө хэт автсаных уу Жонгүг огтхон ч ядралгүй гүйсээр л байв.

Энэ хооронд Жимин Тэхёнд хэдийнээ баригдсан байх ба Тэхён түүнийг доороо оруулан заамдаж байх аж.

Жимин доор нь хэд хэд сарвалзсаны эцэст Тэхёны гар сулран гүнзгий гэгч нь санаа алдав.

- Яасан?

Тэхён түүний дээрээс босон хана налаад суухад Жимин ч мөн өндийн түүний хажууд суулаа.

- Яаж ч хичээсэн багш санаанаас минь ер гарахгүй юм.

- Хэн ч чамд юу ч гээгүй шүү дээ. Чи өөрийнхөө хүссэнээр л бай. Одоо үед чинь нас бол зүгээр л тоо болсон.

- Тиймдээ ийм сайхан царайтай байхад болох байлгүй.

- Сайхан царай гэнэ шүү.

Жимин өмдөө гөвөн босохдоо ийн хэлэх ба ангируугаа явах нь тэр.

Харин Тэхён түүнд гомдоллон араас нь чаргууцалдах аж.

Хоёр хүү хааяа нэг бие биенээ шоглон үүнийхээ хариуд ч хөнгөхөн цохилцох ба нэг л мэдэхэд гэр гэрийнхээ гадаа ирцгээсэн байлаа.

Тэд гэнэт Жонгүгийг санах ба одоо болтол сургууль дээр байгаа байх гэж бодон тэр даруй утасдах нь тэр.

Тэд гэнэт Жонгүгийг санах ба одоо болтол сургууль дээр байгаа байх гэж бодон тэр даруй утасдах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Нэг л мэдэхэд 30н хэсэг болох нь дээ хурдан ч юмдаа. Үгүй ээ гэхдээ бас бүхэл бүтэн нэг хүн мартчихаад гэрийнхээ гадна очоод санадаг хоёр мангар юм даа.

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now