Тэр өдрөөс хойш тэд ямар нэг хориглох зүйлгүй нээлттэй үерхэж эхлэсэн ба удахгүй тэдний 2 жилийн ой болох гэж байлаа.
- Хён!
- Одоо биш ээ!
- Босчихоод байна шүү дээ...хён...
- Би төгсөх хэрэгтэй байна Жонгүг!
- Бүтэн хоёр жил тарчлаачихаад нөхөн төлөх бодол алга уу танд?
- Хэн чамайг тэр үед зугт гэсэн юм. Тэгээд ч хоёр жил өнгөрчихөөд байхад чинь одоо болтол үүгээр далимдуулахаа хэзээ болих юм.
- Танаас өөр хүн хүсэхгүй босохгүй байсан юм чинь. Би яаж тэр хугацааг өнгөрүүлсэн гэж бодно.
- Бүр хүнтэй ойртох гэж оролдсон байх шив. Яриа байхгүй ээ өрөөндөө оч.
- Шөнө орж ирнэ гэж амлаач?
- Үгүй!
- Ааш. Миний хүү тайвшраарай. Түрхэн хугацаанд хүлээчихье хоёулаа.
Жонгүг доош харан эрхтэнтэйгээ ярьсаар Юнгигийн хичээлийн өрөөг орхин гарах ба Юнги түүнийг хэсэг шоолон буцаж юмаа хийлээ.
Хэдхэн хоногийн дараа шалгуулах дипломын ажлаа тэр ийн хийх ба түүний сахилгагүй хайрт цаг тутам орж ирж сатааруулсаар сүүлдээ бүр юу хийж байгаагаа ч мартах шиг болно.
- Ухаантай байж үз Юнги!
Өөртөө хатуухан ийн хэлээд хацраа чимхэх ба сая нэг төвлөрөв бололтой бичиг цаасан дундаа орлоо.
Үе үехэн Жонгүгийн "Хайрт минь" гэх хоолой сонсогдох ч Юнги чихээ бөглөн хаалгаа түгжчихэв.
Ашгүй нэг түүний хайрт унтав бололтой ахин ямар нэг дуу гарсангүй.
Үүр цайж сая нэг ширээнийхээ араас өндийх Юнги хүзүүгээ барьсаар унтлагын өрөөндөө орох ба хөнжлөө хамаг байдгаар нь хумин хөлөндөө хавчуулан унтах нэгнийг харан өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Ор луу ойртон Жонгүгийн духан дээр хөнгөхөн үнсээд хувцсаа солин гадагш гарлаа.
Жонгүг ч түүний завгүй байдалд дассан бололтой ганцаараа унтаж ганцаар сэрсээр бараг сар шахуу болчихсон байв.
***
Хаалга нүдэх чимээнээр Жонгүг нүдээ нухалсаар гүйн очиход хаалганы дуранд түүний хайрт инээмсэглэн зогсож байлаа. Өглөөхөн диплом хамгаалалтаа хийхээр явсан тэрээр ийн инээмсэглэн зогсох нь яалт ч үгүй амжилттай болсоных биз.
YOU ARE READING
••Toxicomane••[COMPLETED]
RomansYoongi & Jungkook /bxb story +18/ Start: 2019-12-20 End: 2020-12-27 Author: "Tony"