•30•

1.6K 193 30
                                    

Төгсөлтийн баяр ч эхэлж төгсөх ангийхан сүүлийн удаа ангидаа сууцгаалаа. Сүүлчийн хонх дуугарч хичээл дуусахад зарим нэг нь уйлсаар ангиа орхин гарна.

Жонгүг Юнгиг хүлээн цэцэг барин зогсох ба өөр хүүхэд гарч ирэх тоолонд ханаруу нэг харан цэцгээрээ өөрийгөө нуух аж.

Удалгүй түүний хүсэн хүлээсэн хүн гарч ирэхэд цэцгээ өөдөөс нь нүүрэнд нь тулгах шахуу барин ам нь урагдчихвий гэлтэй нүүр дүүрэн инээмсэглэнэ.

Юнги түүний цэцгийг авах үед Жонгүг ойр хавиа ажиглаж байгаад хурдхан шиг тэврэн авав. "Баяр хүргэе хайраа" хэмээн чихэнд нь зөөлөн шивнэхэд Юнгигийн толгой дохих хөдөлгөөн түүнд мэдрэгдэнэ.

- Гарцгаах уу?

Жонгүгийн саналыг дэмжин Юнги ч юм хумаа цэгцлэн түүнтэй хамт гарлаа.

Тэд өөрсдийн орох дуртай нам гүмхэн кофе шофд очих ба хаалттай өрөөнд нь орон суух аж.

Баярлаж хөөрцөглөх Жонгүг сая нэг Юнгиг тогтож харах шиг болж санаа зовж эхлэв.

- Яасан бэ ахаа?

Юнги түүнд хариу өгөлгүй нилээн удлаа. Доош харан суух тэрээр алгуур харцаа дээшлүүлэх ба өөдөөс нь бүлтгэнэн суух жаахан амьтныг хэсэг зуур ажиглав.

- Жонгүгаа?

- За яасан юу юм хэл л дээ.

- Үүнийг хэлж болох зөв үе мөн эсэхийг гайхаж байна. Гэхдээ үүнээс өөр боломж олдохгүй байх.

Жонгүг шүлсээ гүд хийтэл нь залгиад түүний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсоно.

- Бидний харилцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг чи мэднэ дээ. Энэ бол байж боломгүй зүйл. Тийм болохоор илүү хэцүү болохоос нь өмнө хоёр тийш болцгооё. Олонд дэлгэж чадахгүй дэлгэсэн ч биднийг зөвшөөрөхгүйг мэдэж байгаа биздээ. Бид цаашид нууж чадахгүй. Дэлгэх боломж ч байхгүй. Нэг нэгнээ зовоохоосоо өмнө болих хэрэгтэй.

Юнги түүнийг орхин гарах гэтэл Жонгүг түүнийг татан зогсоолоо. Нүдэндээ нулимс цийлэгнүүлэн түүнрүү ширтэн толгой сэгсрэх аж.

- Энэ зөв зам бишээ. Яагаад ч биш. Ийм зүйл гэж юу байдаг юм! Тоглож байгаа биз дээ!

- Үгүй ээ Гүг. Би үнэнээсээ хэлж байна.

- Тэгвэл би зөвшөөрөхгүй. Танд хайртай чин сэтгэлээсээ. Таны төлөө бүхнээ зориулах хэмжээний. Таны төлөө юу ч хийж юуг ч тэсч чадах хэмжээний. Ямар нэг эрхтнээ танд өг гэвэл би бүгдийг нь өгөхөд ч бэлэн. Олон арван хүнээс илүүтэй би ганц таныг л сонгоно. Олон хүний дунд байх нь таалгддаг үнэн, гэхдээ ганц та байсан ч тэр бүхнийг орлож чадна шүү дээ. Намайг битгий орхи. Миний бүх л ертөнцийг нурааж болохгүй. Миний инээмсэглэх шалтгаан ингээд алга болчихож болохгүй. Гуйя.

Жонгүг түүний гарнаас зуурсаар өвдөг дээрээ сөхрөн гуйх бол Юнги түүний зүг харж чадалгүй дэмий л хаалгаруу ширтэнэ.

- Ахаа гуйя. Хайрт минь, амь амьдрал минь, дэлхий ертөнц минь битгий намайг хөсөр хаяач дээ.

Хацрыг нь хорсгон алгуурхан урсах түүний нулимс яг одоо хичнээн гашуун байгаа бол? Нүүрийг нь түлэх хэмжээний? Аль эсвэл нүдийг нь ахиж уйлахгүй болтол нь хорсгох хэмжээний? Таашгүй нь…

Юнги түүний чанга атгах гарыг султган хурдхан шиг өрөөг орхин гарахад Жонгүг шалан дээр сөхөрсөөр үлдлээ. Духаа шалан дээр хүргэн гараараа амаа таглан дуугаа хорих боловч түүнийг тэр өрөөн дотор хичнээн уй гашуудан уйлж буйг хэн ч мэдэхээр байв.

Нэг л мэдэхэд Жонгүг гэртээ ирсэн байх ба яаж ирсэнээ ч үл мэднэ. Одоог хүртэл боломж байгаа гэж итгэх тэрээр утасны дугаарынх нь жагсаалтын хамгийн эхэнд байх хайртруугаа залгах боловч түүнийг блоклосон гэх хариунаас өөр зүйл ирсэнгүй.

Төгсөлтийн баяр… жаргалтай боловч гунигтай тэр л мөч. Гэхдээ зарим нэгнийх нь хувьд зөвхөн гунигтай дурсамж л үлдсэн байх нь харамсалтай.

 Гэхдээ зарим нэгнийх нь хувьд зөвхөн гунигтай дурсамж л үлдсэн байх нь харамсалтай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Watt бүр тэнэгтээд байх юм аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/N: Watt бүр тэнэгтээд байх юм аа. Pub хийгдэхгүй хичнээн ч уддаг юм Т.Т

••Toxicomane••[COMPLETED]Where stories live. Discover now