Chapter 0.

4.1K 156 9
                                    

...

...

     Удаан хугацааны турш цуглуулсан мэдээллээрээ номоо бичээд дундаа орж байна. Ажилаа салгардуулсан би ч үнэхээр муу зохиолч юм аа.

    Энэ бүхэн болсон явдлаас хойш яг 1 жилийн дараа болсон. Бүх зүйл арай гэж байсан хэвэндээ орж эхлэж байх үед. Би буцаад хэн сонирхдоггүй амьдралын хэвэндээ орчихсон байсан гэх үү дээ. Мэдээж зарим зүйлээс бусад нь.

Сэёон Сэүн хоёр их аз жаргалтай байгаа. Газар сайгүй аялаад л. Яаж тэд нар шиг дардан амьдардаг байна аа. Бэкхён бид хоёрын харилцаа улам дотно болсон. Үгүй ээ үгүй. Чиний бодож байгаа шиг биш. Жинхэнэ гал хамууд болсон гэх юм уу даа. Харин Крис. Мэдэхгүй л байна. Магадгүй "хүсдэг хүн"-ээ олчихсон байж магадгүй л юм.

   Та нарт хэлж байгаагүй л болохоос би 2 жилийн өмнө хэвлэлийн компанид ажилладаг байсан. Энэ надад их ашигтай ерөнхийдөө өөрийн гэсэн оффистой болчихож байнаа л гэсэн үг. Тийм болохоор би дахин ажиллахаар шийдсэн. Бэкхёний ажилладаг компани хажуудаа хэвлэлийн компанитай учраас тэднийд шуудхан л орсон. Ороод тийм ч удаагүй лдээ. Харин Бэкхён өөрийнхөө сонирхлыг хөгжүүлсээр ирснийг санаж байгаа биз дээ. Хичээсний эцэст тэр чадсан. Чадсан гэдэг нь юу гэхээр тэр өөрийн гэсэн үзэгсэлэнгээ нээж байгаа.

"Сүми өнөөдөр сайхан харагдаж байна шүү. Болзоонд явах гэж байгаа юм уу?"

"Үгүй ээ. Найзын маань үзэгсэлэн нээгдэж байгаа юм аа." гээд үсээ хойш нь илбэлээ.

Ажлын газрын эгч нар анхнаасаа л надад сайн хандаж байсан болохоор ажиллахад ч амар байдаг байсан.

Орой болж ажил тарах ч дөхлөө. Сүми ширээн дээрх зүйлсээ янзалчихаад ажлаасаа гарлаа. Гадаа яг л анх Сэёоныг ирэхэд гадуур гарч байсан өдөр шиг сайхан байсан. Бас Кристэй хамт байсан өдрүүд шиг.

Сүми үзэгсэлэн нээгдсэн газар луу ороод өрөөстэй байсан ориглуун дарснаас нэгийг аваад зураг болгоныг сайн гэгч нь харан явж байлаа.

Гэхдээ нэг л зүйл хачин байсан. Хүмүүс бүгд л над руу эвэртэй туулай үзсэн юм шиг л гайхалзсан харцаар харцгааж байв. Бүр бүх хүмүүс шүү. Би цүнхнээсээ толь гаргаад нүүр аман дээр ямар нэг зүйл наалдсан эсэхийг шалгатал юу ч байсангүй.

Тоолгүйгээр цааш алхан үе үе ориглуун дарснаасаа уун явж байтал. Яагаад хүмүүс над руу ингэж аймар харцаар хараад байсныг ойлголоо.

Fifty Shades of Kris- Last ChanceWhere stories live. Discover now