Chapter 3

1.6K 113 1
                                    

       Крис бид 2 гэр лүү явж ярилцахаар болсон. Яагаад гэвэл намайг мөрдөөд мөшгөөд, бүх хувийн орон зайг минь эзлээд байсан. Түүнтэй дотно баймаар байна. Тэр одоог болтол өөртөө хүргэхгүй байгаа.


  "Бурхан минь!"

Сүми гартаа барьсан хавтастай материалыг уншаад ам нь ангайж орхив.

Крис Сүмигийн бүхий л мэдээллийг цуглуулсан хавтастай материалыг түүнд үзүүлсэн юм. Учир нь мартаагүй бол тэд NO MORE SECRETS гээд бие биедээ амлалт өгчихсөн.

"Энд миний хэдэн цагт 00 ордог тухай байхгүй байна." гээд хавтасыг эргүүлээд ширээн дээр тавилаа. Сүми цонх руу харан, юу ч ярисангүй.

"Сүми." гэхэд тэр Крис рүү харлаа.

"Чамд дахиад үзүүлэх зүйл байна."

    Бурхан минь одоо юу үзүүлж намайг шоконд оруулах бол доо гэж бодсоор түүний гаргаж ирсэн хавтасыг үзтэл...

   Тэр хавтас тэр чигээрээ Еэримийн тухай байсан юм. Түүний зураг, түүний хувийн мэдээлэл тэр ч бүү хэл бид хоёрын хамт явж байгаа зураг ч бас байсан. Сүми гайхан хэсэг бодолд автан хавтасыг эргүүлж тойруулж харж байгаад Крисээс

"Чамд... Яагаад Е-еэригийн мэдээлэл байдаг билээ?" гэж гацан түгдрэн арай хийн асуулаа.

Тэр юу ч хэлэлгүй зөвхөн нүд рүү минь л харж байв.

"Чиний бодож байгаа үнэн."

...

"Еэри бид хоёр тийм ч их удаагүй. Тэр надаас илүүг хүссэн харин би хүсээгүй."

Сүми хавтасыг хаагаад

"Над шиг уу?" гэж асуулаа. Харин Крис

"Үгүй ээ."

"Еэри надаас арай өөр зүйл хүссэн."

"Юу?"

"Мөнгө."

Миний ойр орчимд тэгэхээр зүгээр сүлжээ яваад байсан юм биш үү... Хувь төөрөг бид нараар зүгээр тоглосон юм уу хаашаа юм.

   Гэрийн үйлчлэгч хаалга тогшин орж ирээд

"Ноён Ифан таны дуудуулсан хүн ирлээ." гэж хэллээ.

Fifty Shades of Kris- Last ChanceTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon