Chapter 4

1.5K 98 0
                                    

[Би нь өмнөх хэсэг дээр фэйлдээд төгсгөлд нь хасах гэж байсан юмаа оруулцан байсан .Өршөөж ажаамой ]

"Нээрээ гэнэт саналаа."

"Юуг?"

Сүми цүнхнээсээ check гаргаж ирээд

"Энэ check."

Хартал аль дээр хуучин машиныг нь зараад өгж байсан check байлаа.

"Өөртөө байлгаа."

WTF!!! Би 28 сая воноор яах юм?

"Үгүй ээ."

Крис тайвнаар

"Сүми би наад мөнгийг чинь 15 минут тутам олдог." гэх нь тэр.

Сүмигийн ам тагларсан ч шар нь гозойж байлаа.

"Зозо."

Сүми чекийг ураад хэдэн хэсэг болгочихов. Крис уурласанчгүй утсаараа нэг хүн рүү залгасанаа

"Хатагтай Ча Сүмигийн дансанд 30 сая вон хийчих." гэж тушаалаа.

Сүми уурлангуй

"Чи сая миний авахыг хүсээгүй мөнгийг, миний зөвшөөрөлгүй миний дансанд хийчихлээ."

"Зүгээр л өөртөө үлдээчих ээ." гэхээс өөр зүйл хэлсэнгүй.


Бид тэдний гэрийн үүдэнд нь ирэн зогслоо. Гэр ч гэж дээ ордон. Крис машинаа унтраагаад Сүмигийн хаалгыг онгойлгож өгөөд шуудхан л гарыг хөтлөн авав.

Хаа сайгүй чамин тансаг даашинз, үнэт эдлэл өмсөж зүүсэн , гял цал болсон хүмүүс харагдаж байлаа. Хүүхнүүд бүгдээрээ л Крист нүд унаган, ам амандаа жиг жуг хийх нь надад мэдрэгдэж байсан юм.

"Крис."

"Мм?"

"Чам руу бүх хүмүүс хараад байна."

Тэр над руу хараад

"Үгүй ээ. Чам руу л хараад байна."

Сүми инээмсэглээд түүнийг сугадан явж байтал Крисийн ээж бидэнтэй таарлаа. Тэр ногоон өнгийн хамбан даашинз өмссөн, үсээ гоёмсог шигтгээтэй хавчаараар хавчсан яг л залуу эмэгтэй шиг л.

"Сайн уу Сүми. Чамайг ирсэнд баяртай байна."

Кристэй нэг залуу ирж уулзан, харин хатагтай Ву намайг дагуулан явж биднийг салгалаа.

Fifty Shades of Kris- Last ChanceWhere stories live. Discover now