Би яг бодсон тэр бэлгээ аваад байж байтал Крис залгалаа. Ажлын маань үүдэнд ирчихсэн гэдгээ мэдэгдэх гэж л ярьж лдээ. Би ч нэг их холгүй бичиг хэргийн дэлгүүрт байсан тул хурдан хурдан алхалсаар Крис дээр очлоо.
Тэр урт хар палито, хар өнгийн шүхэр барисан байв. Өнөөдөр бага зэрэг бороо ороод байсан тэгээд бүр дээрээс нь хүйтэн болохоор нэг л муухай зэврүүн.
"Удаан хүлээв үү?"
"Тэглээ." гээд гараа өгөхөд Сүми гарыг нь хөтлөөд палитоных нь кармаа руу гараа хийлээ.
"Кэе хаачсан юм?"
"Онгоц бэлдүүлэхээр явсан."
Сүми бага зэрэг хөмсгөө өргөн гайхсан янзтай
"Яах гэж?"
"Маргааш өглөө яаралтай нэг үйлдвэрийн хувьцаа эзэмшигч нарын хурал болно. Өнөө орой Токио явахаар болсон."
Тэр явах нь ээ. Ядаж байхад ийм муухай зэврүүн өдөр. Гэхдээ ажил бол ажил шүү дээ.
Сүми гэнэтхэн төрсөн өдрийн тухай санан
"Чиний төрсөн өдрийн тухай би Сэүнээс л сонсох ёстой байсан юм уу? гэж хэлтэл тэр юм дуугарсангүй.
"Бас аав ээж чинь үдэшлэг зохиох гэж байгаа гэсэн. Бид яах юм? Зүгээр л гэртээ өнжих үү?"
Крис инээгээд
"Тэд жил бүр ийм зүйл хийдэг юмаа. Баярлах дуртай хүмүүс."
Сүми түүний урд гарж зогсоод
"Төрсөн өдөр чинь штэ. Би байсан бол тэдэнтэй л адилхан санаа тавих байсан." гэтэл
"Энэ дэлхийд ирсэн өдрөө тэмдэглэхийг нээх их хүсдэггүй."
"Тэгвэл би тэмдэглэмээр байна." гээд мөчөөгөө ер өгсөнгүй.
Сүми жуумалзаад цүнхнээсээ нарийн туузаар гоёмсог боосон жижигхэн хайрцагтай бэлгээ түүний гар дээр тавив.
"Зөвхөн нөгөөдөр болохоор л онгойлгож үзээрэй. Хэрвээ өмнө нь нээчихвэл ямар ч үнэ цэнэгүй болчихно шүү." гэж хэлтэл Крис зөөлөн инээмсэглээд
"Тэгвэл яагаад одоо өгж байгаа юм тэгвэл?"
"Хүлээж тэсээгүй болохоор л."
Энэ төрсөн өдөр бол бидний хамгийн анхны хамтдаа өнгөрүүлэх төрсөн өдөр. Үнэхээр л хүлээж тэссэнгүй.
Бид хүйтэнд гадаа удаан зогсохыг хүсээгүй тул гэр лүүгээ харьцгаалаа.
Тэр бэлгээ кармаандаа, харин хэрэгтэй зүйлсээ чемодандаа хийгээд уруул дээр минь үнсээд замдаа гарсан. Түүнийг буудаллах газраа очоод залгаарай гэж захиад үдлээ.
KAMU SEDANG MEMBACA
Fifty Shades of Kris- Last Chance
Fiksi PenggemarХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.