Удсанчгүй бороо орон, хаа сайгүй шүхэртэй хүмүүс гүйлдэнэ. Сүми Крисийн гэрийн урд ирээд, удтал бодон зогсов.
Ярилцахгүй л бол юу ч шийдэгдэхгүй шүү дээ гэж бодсоор орохоор шийдлээ. Норсон гадуур хувцасаа тайлан цааш алхахад өрөөний гэрэлнүүд бүгд унтраалттай, харин гал тогооны тэр хавиас Крисийн хоолой сонсогдлоо.
Хотын гэрэл цонхоор харагдан гэрэлтүүлнэ.
Крис түүнийг орж ирснийг мэдэн буйдангын тийшээгээ очин
"Хаана байсан юм??? Энд шууд ирээрэй гэж хэлсэн биз дээ!?"
Сүми хариу хэлсэнгүй зүгээр л буйдан дээр сууж байлаа.
"Чамайг хайлгах гэж хүмүүс явуулж байлаа."
Тэр бухимдсан харагдаж байлаа. Бухимдахгүй уурлахгүй байя гээд ч яахав дээ. Тийм биз дээ.
"Намайг уучлаарай. Хэлсэн болгоныг чинь хийдэггүйд. Чамд магадгүй хэлсэн болгоныг чинь хийдэг эмэгтэй хэрэгтэй байх."
Крис хөмсгөө бага зэрэг зангидан бас ийм зүйл хэлсэнд нь гайхлаа.
"Юу?"
"Крис би харсан. Тэр бүсгүйтэй хэрхэн харьцаж байгааг чинь. "
" Тэр буутай байсан. Өөр ямар ч арга байгаагүй. Чи мэдэж байгаа штэ."
"Тэр одоо энд байгаа юу?" гээд шат руу харахад Крис ямар новшоо яриад байнаа гэсэн харцаар
"Юу гэж дээ. Мэдээж үгүй. Сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа."
Крис Сүмигийн энэ эмзэг байдлыг ойлгохыг хэрэндээ л хичээж байсан ч яаж байсан түүнийг яг түүн шиг ойлгоно гэдэг боломжгүй шүү дээ. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн ялгаа нь магадгүй энэ байх.
"Би чамд ямар нэг зүйл тохиолдоогүйд баяртай байна. Тэд чамайг айлгасаар ирснийг би маш сайн мэдэж байна."
Харин Сүми яахаа үл мэдэх тээнэгэлзсэн харцаараа түүн рүү ширтээд
"Тийм ээ. Маш их айж байсан. Гэхдээ өнөөдөр би тэднээс биш чамаас айлаа. Би чамд хэзээ ч тэрэн шиг хүлцэнгүй бас дуулгавартай байж чадахгүй. Хэзээ ч тийм байж чадахгүй. Хүссэнг чинь хүссэн үед чинь өгж чадахгүй Крис."
Крисийн харц нь зөөлөрч
"Сүми б--"
VOUS LISEZ
Fifty Shades of Kris- Last Chance
FanfictionХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.