Сүми бичгийг уншаад гайхан зогсож байтал, хойно нь хэн нэгэн шалан дээр алхах чимээ сонсогдон эргэн харвал хэзээ ч харж байгаагүй царай байлаа.
"Чи хэн бэ???"
"Чи намайг мэдэхгүй. Бас... түүнийг ч мэдэхгүй."
Гэнэтхэн энэ бүсгүй арай Кристэй уулздаг байсан эмэгтэйчүүдийн нэг нь юм биш биз дээ гэсэн бодол орж ирлээ.
"Чи тэгвэл... Крис гадаа байгаа. Түүнтэй уул--" гээд байрнаасаа хөдлөх гэтэл тэр эмэгтэй кармаанаасаа гар буу гаргаад ирлээ.
Сүми цочирдон, ямар нэг сэтгэл хөдлөлөө харуулахгүйн тулд гараа чанга гэгч нь атгаж байв.
"Эзэн чамайг нэрээр нь дуудахыг зөвшөөрдөг юм байна... Тэр чамтай хамт унтдаг биз дээ..."
Түүний нүүр улайж, нүдэнд нь хорслын нулимас урсахад бэлэн цийлэгнэж байлаа.
Эзэн. Түүний хуучин бүсгүйтэй уулзаж, Крис тэр хоёрын харилцааг би ойлгож эхэлж байна.
"Чи надаас юугаараа илүү юм??? Чамд байгаа надад байхгүй зүйл юу юм бэ?!?!?"
Тэр надтай л ижилхэн түүнийг хайрлаж байж. Гэсэн ч Крис түүнд хайртай байгаагүй нь харамсалтай.
Надад хэлэх үг байсангүй. Юу гэж хэлэх юм бэ? Буутай хүнд би үнэнг хэлж буудуулж үхэх үү? Аль эсвэл худал үгсээр хууран бууг нь буулгуулах уу?
"ДУГАРАААААЧ?!?!!!?" гэээд буун дуу тас хийгээд явлаа.
Энэ тасхийх чимээ бодлыг минь саринуулан, хаа нэг тийшээгээ цацаж орхисон юм ...
Крис утсаар ярьж байтал гэнэт буун дуу гарангуут цочин Кэе болон хэдэн бие хамгаалагч нартайгаа Сүмигийн гэр лүү дайран орлоо.Крис "Сүми." гэсээр орж иртэл хүйтэн бас тэвдсэн царайгаараа Крис рүү харлаа.
Түүний анхны эмэгтэй. Ий Жиын. Даруухан, түүний хий гэснийг хийдэг хамгийн дуулгавартай "туслах" нь байсан. Жиын Крисээс хайр хүссэн ч Крис тэгэхийг хүсээгүй. Тэр угын л хайр хүсдэггүй шүү дээ. Жиын Крис хоёрын харилцаа дуусдаг тэр орой түүний ээж гэнтийн ослоор өнгөрч сэтгэл зүйн гүн хямралд орсон. Яг Кристэй уулзаж байх үед. Тодорхой хэлвэл хурьцаж байхад.
Галзуурмаар үнэн. Жиын галзуурсан ч байж мэднэ.
Тэр Жиын рүү анхааралтай гэгч нь хараад, нэг гараараа хамгаалагч нараа гарахын дохиход Кэе л үлдэв.
ESTÁS LEYENDO
Fifty Shades of Kris- Last Chance
FanficХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.