Сүми Сэүн Сэёон гурав гэр лүү хамаг хурдаараа давхин очлоо. Явах замдаа байж болох бүх л муу хувилбрыг бодож, хямарч очтол Ноён Ву хатагтай Ву тэд бүгд ирчихсэн барайчихсан сууж харагдлаа.
Сүми хаалга онгойв уу үгүй юу гүйн очоод
"Юу болсон юм бэ?" гэж сандран асуутал тэд зурагт руу харцгаалаа.
"Lotte компанийн ерөнхий захирал Крис Ву Токиод болсон хурлаас буцаж ирэх замдаа ор сураггүй алга болсон байна. Үүний талаар сэтгүүлч Мин үргэлжлүүлэн ярих болно."
...
Миний зүрх зогсчих шиг боллоо. Ийм үед толгойд минь зөвхөн муу зүйл л хамгийн түрүүнд бодогдсон. Бодсон зүйлээ өөрөө үгүйсгэж, ийм зүйл байх боломжгүй гэхээс өөр үг хэлж чадсангүй.
"Ноён Ву нь өмнөд солонгосын залуу тэрбумтан нарын жагсаалтанд дээгүүр жагсдаг эрхэм бөгөөд Lotte компанийн захирал болоод нилээдгүй удсан билээ. Одоогоор эрлийн баг ямар нэгэн цогцос олоогүй ба далайд унасан байх магадлалтай гэж үзжээ."
Бурхан минь! Би хичээнгүйлэн гуйя! Би түүнтэй хангалттай хугацааг өнгөрүүлж чадаагүй шүү дээ. Яалаа гэж ингэж байгаа юм? Ханатлаа харж ч чадаагүй. Түүнийг муу бүхнийг гэтлэгээгээч. Энэ бүхнийг дөнгөж эхлэл байсан гэж бодож байсан штээ. Яагаад...
Энэ болоод байгаа зүйлс яг хар дарсан зүүд шиг санагдаж байсан ч, аль хэдийн хязгаараа давчихсан. Бүх телевизээр түүний тухай яриж шуугиж байлаа.
Сүми буйдан дээр хөлөө тэврэн суухдаа өөрийнх нь хорвоо ертөнц үгүй болсон мэт мэдэрч байв. Хэрвээ тэр үнэхээр үхчихсэн бол, би яах болж байна вэ? Миний зүрх сэтгэл дэх шархыг аниулсан хүн, буцаад өөрөө шархлуулаад явчихвал би яах вэ?
Үгүй дээ... Тэр минь амьд байх ёстой. Тэр чинь Крис шүү дээ. Крис үхэх учиргүй. Аз жаргал, хайрыг ч бүрэн мэдэрч амжаагүй байж үхэх ёсгүй. Амьд байгаа гэсэн зөн совин бодлыг минь эзэмдэж байсан ч сэтгэлийн гүнд айдас хураастай. Яаж ч хичээсэн хором мөч өнгөрөх тусам айдас минь улам ихээр нэмэгдээд байна.
Сэёон Сүми дээр ирээд гарыг нь атгаад
"Гар чинь бүр цэв мөс болчихож. Алив энийг нөмөрчих." гээд нөмрөг нөмрүүлэв.
Хатагтай Ву Сэёоний хажууд суугаад Жывид кофе аваад ирээч гэж хэллээ.
"Крисд муу зүйл тохиолдоогүй гэдэгт би итгэлтэй байна."
Сүми айдас дүүрэн нүдээрээ хатагтай Ву руу харахад тэр үнэхээр итгэлтэй харагдаж байлаа. Магадгүй эх хүний зөн совин гэдэг энэ байх.
"Ах над руу залгаад буцах байсан онгоцонд нь эвдрэл гарчихсан, тэгээд нисдэг тэргээр ирэх болохоор төлөвлөсөн цагаасаа оройтож очих байх гэж яриж байсан. Нисдэг тэргэнд асуудал гарсан юм болов уу?"
"Юу ч гэсэн би нэмэлт эрлийн баг явуулчихсан.Харж суухаас өөр арга үлдсэнгүй."
Ноён Вугын ч гэсэн харцнаас нь айдас илхэн мэдрэгдэж байлаа. Крис энд байгаа бүх хүмүүсийн хувьд амьдралынх нь нэг хэсэг бол харин миний хувьд амьдрал минь.
Шөнийн 12 цаг болох гэж байна. Ямар нэгэн хариу, сайн мэдээ хүлээж аваагүй хэвээр л. Тэр өмнө байдгаараа утас руу залгахад авчих юм шиг, мессеж бичвэл удалгүй хариу өгөх юм шиг санагдаж байлаа. Итгэмээргүй.
Хэрвээ ийм зүйл тохиолдохыг мэдсэнсэн бол түүнтэй байх хором мөч бүрийг алдалгүй хамт байж ямар их хайртайгаа хэлэх байсан.
Өглөө болгон өөрийн гараар өглөөний цай бэлдээд, өдөр бүр утсаар ярьж, орой болгон хамтдаа байх байсан.
Хичнээн их гомдсон ч гэлээ харамгүй уучлана.
Хамт өнгөрүүлсэн цаг хугацааг ямар их үнэ цэнэ, утга учиртайг санаж явах хэрэгтэй.
ESTÁS LEYENDO
Fifty Shades of Kris- Last Chance
FanficХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.