"Аав үргэлж ээжийг зоддог байсан. Надад тэр л дүр зураг харагддаг."
Крисийн цээжийг дэрлэн хэвтэж байтал тэр гэнэт үүний талаар яриж эхэлсэн юм.
"Өөр зүйл санадаггүй гэж үү?"
"Өөр зүйл байхгүй болохоор л..."
"Тэр намайг хамгаалахыг хичээдэг байсан ч, миний сэтгэл зүйд хүчирхийлэл л тод үлдсэн болохоор би ийм болчихсон байх."
Энэ тухай аль дээр нохой унталтаар унтаж байхдаа сонссон ч гэсэн энэ удаа зүрхэнд минь хүрсэн. Бүгд түүний буруу биш ч байж болно.
Тэр удаан энэ талаар ярьсангүй, намайг энгэртээ тэврэн унтахаар нүдээ аньлаа. Түүнийг босоод явчих вий гэж айж байсан.
Надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Зүгээр л тайван гэгч нь энгэрт нь шигдэн тэврүүлээд унтахыг хүсэж байсан. Тэр намайг энэ удаад орхисонгүй.
Би гараараа ороо тэмтэртэл тэр байсангүй. Нүдээ халит нээхэд нар нүд сохлох нь уу гэлтэй хурц тусаж байлаа. Аль хэдийн өглөө болчихож.
Орны хажууд шургуулган дээр жижигхэн нугалсан цаас байхыг олж хараад нээн уншлаа.
"Сайхан амарсан уу? :) Ажлаасаа хоцров! ❤️
-Крис"Сүмигийн нүүрэнд хөнгөн инээмсэглэл тодрон байснаа гэнэт
БАЙЗААРАЙ... БИ ЧИНЬ...
БИ ЧИНЬ АЖЛААСАА ХОЦРОХ НЬ.
Өө бурхан минь!!! Яагаад намайг сэрээсэнгүй вэ!!! Сэрүүлэг ажилахаа больчихоо юу!!!
Юугаа яриад байгаа юм дээ!!! Би чинь сэрүүлэг тавиагүй штэ нэээрэээ!!!!
Сүми хар хурдаараа босон, хувцсаа хам хум өмсөөд гарах гэж байгаа бугуйгаа хаалганд хавчуулчихав. Нэх сүртэй хавчуулаагүй болохоор тэгэсхийгээд шууд ажил руугаа зүгэллээ.
Гадаа гараад гэнэт толгойгоо цохьсноо буцаж ороод грашт байгаа машинаа унан давхив.
Хам хум үсээ самнан, хувцасаа янзлаад ажил руугаа ороход хурлын өрөөнд аль хэдийн цуглачихсан байж байлаа.
"Уучлаарай." гээд бөхийн уучлалт гуйгаад ширээний ард суув.
"Наад цаг магаа хардаггүй юм уу? чи одоо." гэж Бэкхён хэлэхэд Сүми жуумалзаад
"Цайны цагаар чамд тайлбарлая аа." гэв.
Бэкхён Сүмигийн чих рүү ойртоод
![](https://img.wattpad.com/cover/175293314-288-k708316.jpg)
YOU ARE READING
Fifty Shades of Kris- Last Chance
FanfictionХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.