Сүми босоод толинд харан даашинзаа өмсөж байгаад нэг зүйл олж харлаа. Цонхигор туранхай эмэгтэйн зураг.
"Крис?"
"Мм?"
"Тэр ээж чинь үү?" гээд түүн рүү хартал түүний царай нь өөрчлөгдөн зүгээр л толгой дохилоо.
"Зүгээр дээ ярихийг хүсэхгүй байвал хэрэггүй."
"Тийм ээ хүсэхгүй байна."
Крис босоод хувцасаа өмсөөд, Сүми ойртоод
"Бууцгаах уу? Биднийг хайж байгаа байх." гээд инээмсэглэв.
"Би үсээ янзалчихаад араас чинь бууя."
Крис Сүмигийн духан дээр нь зөөлхөн үнсээд
"Хурдан ирээрэй." гэв.
Энэ түүний өрөө байсан бололтой. Түүний багын зураг, тэдний гэр бүлийн зураг, бас ээжийнх нь зураг. Жоохон байх үеийнх нь зурагнаас цонхигор царай, зовлон зүдгүүрийг би олж харсан.
Гэнэтхэн хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Сүми эргэж хараад , хаалга руу очвол хэн ч байсангүй.
Салхи л байсан юм байгаа биз.
Доошоо буун очиход хүмүүс хос хосоороо бүжиглэн, тэр дунд манай хоёр ч явж байлаа. Крис намайг олж хараад шууд л наашаа алхан ирээд инээмсэглэн эелдэгээр гараа өгөөд
"Хатагтай Сүми тантай бүжиглэж болох уу?" гэж асуухад Сүми инээгээд
"Тэгэлгүй яахав ноён Ву." гээд түүнд гараа өглөө.
Намуухан дууны аялгуунд зохицон эргэлдэн бүжээд л, түүнийг тэврэн үнсээд л яг зүүд зэрэглээ шиг. Юун нөгөө үзэсгэлэнт гүнж ба жонон. Түүний гарнаас барихад л аюулгүй санагдах юм.
Гэнэт хажуунаас жаргах замын садаа Сэёон хүрч ирээд
"Сүми хоёулаа угаалгын өрөө орчихоод ирье please." гээд гөлгөн нүд гаргаад зогсчихов.
Крис Сэүн хоёрыг үлдээгээд бид хоёр угаалгын өрөө рүү зүгэллээ.
Сүми уруулын будагаа гаргаж ирээд уруулаа тодрууллаа. Өөрийгөө гайхалтай харагдаж байгаагаа мэдрэх үнэхээр сайхан юм аа.
00-ын ус татагдах чимээ гаран, Сэёонийг гарч ирлээ дээ гэж бодоод толинд хартал Еэри зогсож байлаа. Тэр гараа угаангаа
"Крис эмэгтэй хүн дагуулж ирж байгаа нь сонин л юм."
Яг үнэндээ зүгээр л энэ ичгүүргүй амьтанг амыг нь ард нь гартал алгадмаар байсан ч арай хийн л нэг гараараа нөгөө гараа барин зогслоо.
YOU ARE READING
Fifty Shades of Kris- Last Chance
FanfictionХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.