Өрөөнөөс хар хурдаараа гаран, ширээ лүүгээ ч очилгүй гүйлээ. Тэр хойноос минь орилон үлдсэн. Кайн хэлсэн үгс намайг Крисийн мөнгөнд болсон мэт л харагдуулах үгс байсан.
Тэр дахиад жаахан ухаантай байсан бол ингэхгүй байх байсан.
"Унтмаар байвал арай илүү дээр хүнтэй унт. Ганцхан баян биш."
Ажилчид бараг бүгдээрээ тарчихсан эл хуль, гэрэл ч унтарчихсан. Ямар нэг зүйл болсон бол хэн ч хүүе хаая гэж орж ирэхгүй байж.
Сүми нулимас цийлэгнүүлэн гарч ирэнгүүтээ түүнийг тэврэн авахад Крис гайхан
"Яасан бэ Сүми?!?!?"
"Кай. Тэр--- тэр намайг оролдсон."
Крис шууд л гараа зангидан Кай руу орох гэтэл Сүми түүнийг зогсоож
"Крис х-эр хэрэггүй ээ. Хэрэггүй. Битгий. Битгий намайг орхи. Зүгээр явцгаая тэгэх үү."
Крис Сүмиг тэврээд машин руу суулгаад, Кэе рүү дохимогц тэр булиа хамгаалагч нартай оффис руу гүйлдэн орлоо.
Кай урьдийн Кай байхаа болисон бололтой. Аль эсвэл би жинхэнэ Кайг таниж амжаагүй байсан юм шиг байна.Тэр хэзээ ч ийм байгаагүй юмсан. Хүсэж байсан цор ганц хүсэл нь зөвхөн надтай унтах байсан юм болов уу?
Крис түүнийг алахад ч бэлэн харагдаж байсан. Түүнийг ажил руу маань орох гэж оролдоход түүний харцнаас мэдэрсэн.
Нэг сонин зүйлийг бас сонссон. Кай Крисийн тухай ярих үед, тэр яг л сайн мэддэг хүнээ ярьж байгаа аятай итгэлтэй байсан нь намайг бага зэрэг гайхахад хүргэсэн.
Крис бид хоёр түүний гэрт ирэн, би сэтгэл санаагаа тайвшруулахаар шүршүүрт орлоо. Дотроо айж байсан ч түүний өөдөөс айгаагүй мэт жүжиглэж чадсангаа бодохоор л.
"Цуцлагдсан уу? , заза ойлголоо" гэсээр Крис утсаа таслаад
"Кай ажлаасаа халагдсан."
Сүми ууж байсан дарсандаа ханиалган
"Ийм хурдан уу? Чи арай аль хэдийн миний боссын боссын боссын босс болчихсон юм биш биз дээ?"
"Захиралыг нь танидаг болохоор л. Болсон зүйлсийг түүнд хэлсэн. Одоо санаа зовох хэрэггүй ээ. Чи дахиж Кайтай таарахгүй."
"Би ажилтайгаа биз дээ?"
"Хэрвээ зүгээр гэж байвал."
Сүми хундагаа ширээн дээр орхин, хөлөө буйдан дээр аваачин өвдөгөө тэврэн суув.
KAMU SEDANG MEMBACA
Fifty Shades of Kris- Last Chance
Fiksi PenggemarХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.