Салсан ч гэсэн хайртай хэвээрээ бол яах вэ?
1 жилийн өмнө
Кай Сүми хоёрын байр байдлыг ойр дотны хүн болгон л мэддэг байсан. Тэр тусмаа Еэри. Кай өөртөө итгэлтэй, зоригтой боловч хуумгай нэгэн байсан. Сүми харин энгийн, бас няхуур.
Тэр дундаас арай дээгүүр амьдралтай байсан боловч хатагтай Ким нөхөр нь залуу эхнэртэй болж, эхнэр хүү хоёроо хаясны дараа ээж нь хэрэндээ л хичээж энэ зэрэгт хүрсэн. Хэцүү цаг үе ард үлдэж ,тэд энгийн боломжтой дундаж айл болсон.
Тэр үед тэр эмэгтэйд ямар их хайртайгаа ойлгохооргүй нэгэн байж дээ.
Нэг удаа Еэритэй түүнийг араар нь тавьсан.
Ерөнхийдөө эндээс хамаг зүйл эхэлсэн гэж болно. Сүми түүнтэй нэг ч удаа унтаж байгаагүй. Кай ихийг хүссэн гэж бодож байна уу? Магадгүй нэг талаараа тийм байж болох ч ийм зүйл бас болсон юм.
Буудлын өрөөнд эр эм хоёр хүн аахилан дуу алдаж, төд удалгүй намдав.
"Би буруу зүйл л хийчих шиг боллоо."
Еэри гайхан түүний цээжин дээр гараа тавиад
"Би найз залуугаасаа салаад 3 сар болж байна. Надад туслаллаа л гээд бодчих тэгвэл."
Манай Кай бас тийм ч яадагаа алдсан завхай байсангүй. Еэри Крисийн "хүслийг хангагч" байж, түүнийг өөхшүүлэн дэмжиж, эцэстээ түүний хөрөнгө мөнгөнд гар хүрэхийг завдаж эхлэхэд бүх зүйл дуусгавар болсон. Угаас гайгүй айлд төрж өссөн, мөнгөөр эд юмаар гачигдаж үл үзсэн. Мэдээж Крис өвлөгдөж ирсэн хөрөнгөө үржүүлж, харин Еэри хувааж байсан болохоор шал өөр зүйл лдээ.
Кай Сүмигээс аажмаар холдож байх үед хатагтай Кимийн бие муудсан. Онош нь тодорхой болохгүй, хэсэгтээ сандаргаж байв. Ямар нэгэн арга сүвэгчилэж мөнгө олох хамгаас чухал байсан , ер нь олж ч цөхөөгүй.
Еэри.
Еэригээс өөр хүн байсангүй. Сүми тэр үед мэдээж ном зохиол гээд мөнгө мэдээж хомс байсан нь тодорхой.
"Тэгвэл болзол байна."
"Ямар болзол?"
"Надтай гэрлэчих."
Тэгээд л юун Сүми манатай, ээжийгээ хөл дээр нь босгочихоод жижигхэн бизнесээ томруулах санаатай Еэритэй гэрлэж, хэнэг ч үгүй "биеэ үнэлсэн" юм даа. Гэхдээ хамгийн сонин нь Кай аас сайхан, ганц бие залуус өчнөөн байхад яагаад сүйт бүсгүйтэй Ким Кай гэж?
ESTÁS LEYENDO
Fifty Shades of Kris- Last Chance
FanficХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.