ШӨНИЙН 21:00 ЦАГТ
Крис:
"Сайхан амраарай. Маргааш уулзая."
Сүми:
"Чи ч бас Крис."Орондоо ороод хэвтэх үед амьдрал маань түүнээс салсан тэр үеээс авхуулаад хэсэг хугацаанд зогсчихоод байснаа Кристэй уулзах тэр мөчөөс дахин үргэлжилж эхлэх шиг л санагдаж байлаа. Аль эсвэл би өрнөлтэй, адал явдалтай амьдралд дасчихсан байх.
Нүдээ нухлан арай хийн сэртэл утас хангиналаа.
"Сайхан амрав уу?"
Сүми эвшээснээ нойрмог хоолойгоор
"Давгүй ээ. Харин чи?" гэж хэлээд орон дээрээ өндийн суулаа.
"Цонхоороо хар."
Орноосоо босоод гайхан хөшгөө яран хартал тэр аль хэдийнээ ирчихсэн машиныхаа хажууд зогсож байв.
Гэрээсээ гарч ирэхэд
"Ямар хурдан гараад ирэв ээ. Цайгаа уусан юм уу?"
"Өөө цайгаа уухаа мартчихаж." гэтэл тэр юу гэж хариулсан гээч
"Хамт хүнсээ цуглуулаад, гэртээ хоол хийж идэх үү?" гээд инээмсэгллээ.
Бурхан минь! Тэр ийм зүйл хийдэггүй байсан шүү дээ. Түүнтэй хамт байдаг байхад үргэлж л гадуур хооллоод бараг л гэртээ хоол хийдэггүй байсан.
Түүний нүүрэнд нь инээмсэглэл тодорч ирээд
"Мэдээж." гэж хэлээд тэд супермаркетын зүг хөдлөв.
"Ажил чинь хэр байна даа?"
"Давгүй ээ. Шинэ менежир ирэх гэж байгаа. Дажгүй л хүн байгаасай гэж найдаж байна."
"Дажгүй?"
"Тийм ээ. Дажгүй."
Сүми Крис хоёр супермаркет руу ороод түрдэг тэрэг аван цааш явцгаалаа.
"Чи ер нь дэлгүүр ордог юм уу?"
"Үгүй."
"Тэгээд хэзээ хамгийн сүүлд дэлгүүр орсон юм дээ?"
"За байз 2 долоо хоногийн өмнө байх аа."
"Юу авсан юм?"
"Усан онгоц."
WTF!!!! Бурхан минь! Хэлэх ч үг алга. Үүнийгээ үнэхээр бахдалтай хэлж байлаа.
Сүми Крисийн урд зогсоод хоёр гараа атгаад
"Гүзээлзгэнэтэй юу? Ванильтай юу?"
"Бананатай."
"Тэгвэл явж бананатай зайрмаг авцгаая." гээд зайрмагны хөргөгч рүү гүйлээ. Крис түүний хойноос тэргээ түрэн очиход Сүми савтай зайрмаг аваад түүн рүү шидлээ.
YOU ARE READING
Fifty Shades of Kris- Last Chance
FanfictionХарилцаагаа бүр мөсөн дуусгасан Сүми дахин ажилдаа орон амьдарч байх хугацаанд Крис зуршилаасаа салахыг хичээж, эцэст нь Сүми дээр очно. Сүми түүнд сүүлчийн боломжийг олгох болно.