1. Япон

2.3K 64 0
                                    

   Сухо гэрийнхэндээ Луратай гэрлэж чадахгүй гэдгээ хэлсэн ч гэр бүлийнхэн нь нэр хүндээ ихэд эрхэмлэдэг тул түүнийг эрс хориглон Луратай гэрлэхийг шаардах аж.
  Үүнээс болоод Жунин Ханна Чанёол Лура нар Сүёныг Сухотой зугтаалгах төлөвлөгөө зохион байгуулж Сүёон Сухо 2ыг Япон руу оргуулж чадсан юм.

  Орой нь Сүёон Сухо 2 Японд ирээд удаагүй тул энд тэндхийн газруудаар явж болзоцгоож байтал Сүёныг хэн нэгэн татан амыг нь даран гудамжны мухар луу чирэх нь тэр.

  Сухо Сүён руу гүйн очих гэсэн боловч толгойд нь хүчтэй өвдөлт мэдрэгдэхэд ухаан балартан унав. 

   Сүён ухаан орон нүдээ нээвэл үл таних газар Сухотой хүлүүлсэн байлаа.

  Сүён сандран "Юу болсон бэ, Сухо. Чи сэрүүн байна уу? "

  Сухо эргэн тойрноо ажиглан "Сэрүүн байна аа. Чи бэртээгүй биз. Энэ аавын явуулга бололтой"

  Сүён санаа алдан " Би зүгээр ээ" гэхтэй зэрэгцэн нэг залуу орж ирэв.

   Тэр Сүён дээр очин хацрыг нь илснээ "Энэ чинь нөгөө алдартай модель байх шив дээ. Түүнийг хайртай залуугийнх нь хажууд эрэмдэглэвэл яах бол ?" гээд Сүёны хүлээсийг нь тайлан угз татсанаа унатал нь алгадчихав.

  Сухо галзууртлаа уурлан "БОЛИОЧ. БИ ЧАМАЙГ БОЛЬ ГЭЖ БАЙНА!!!" гэсээр биеэ чангалан өөрийн ухаангүй олсыг таслан нөгөөх залууг Сүёноос салган өөрөө балбаж эхлэв.

  Сүёон Сухогийн энэ байдлыг харан цочирдсон ч мөрөн дээр нь гараа тавин " Сухо болноо. Гуйя чи түүнийг алах нь байна "

  Нүд нь лаанаар эргэлдсэн Сухо "Алах гэж л зохиж байна " гээд Сүён руу эргэн харав.

  Сүён балмагдан хойш ухрахад Сухо унэхээр аймшигтай харагдаж байлаа.

  Сухо сая л ухаан орон нөгөө залуугаас холдон Сүён руу ойртон түүний гараас барих гэж оролдсон ч бүтсэнгүй.

  Сүён гараа татаж аван " Надад битгий хүр"

  Сухо ямар байснаа санан өвдөглөн сууж нүүрээ дараад цөхөрсөн хоолойгоор "Аав л тушаасан байх. Би чамайг хамгаалж чадахгүй юм байна. Над шиг арчаагүй амьтан яаж ч чамайг хамгаалах билээ дээ. Чи надтай байх тусмаа өвдөж гэмтэнэ. Би буцах хэрэгтэй байх. Чи надгүйгээр амьдарсан нь дээр"

    Сүён Сухог энгэртээ наан тэврээд "Уучлаарай би чамаас бага зэрэг цочсондоо л.... Юу гэж дээ. Би чамтай байхдаа л илүү аз жаргалтай байдаг. Чи байхгүй бол энэ миний амьдрал биш болно" гэхэд Сухо ч түүнийг зөрүүлэн тэвэрч тэд хэсэг тийм байдалтай чимээгүй байцгаав.

  Сухо Сүёон 2 тэр байшингаас болгоомжтой гэгч гарлаа. Гэсэн ч тэдний эргэн тойрон өндөр төмөр хашаагаар хүрээлэгдсэн томоохон хотхон маягийн газар байв.
  
  Тэр 2 аль болох гарах хаалга хайн явж байтал  "Хаалга тэр талд байгаа" гэсэн хэн нэгний хоолой ардаас нь сонсогдож тэр 2ыг багагүй айлгаж орхилоо.

Сухо эргэж харан хөмсгөө зангидаад "Чи хэн юм? Аав явуулаа юу?"

" Би зүгээр л гарах замыг чинь зааж тусламж үзүүлж байна шүү дээ. "

  Сухо хурдхан гэгч Сүёны гараас хөтөлсөн чигээрээ түүнийг дагуулан тэндээс холдов.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now