Маргааш ажлаасаа тарсныхаа дараа Чанёол шуудхан л Лура руу яаравчлав. Тэр жаргалтай нь аргагүй байх аж.
Хэдий Лура захиргаадан харьцсан ч Чанёолд тийм ч хамаатай байсангүй.
Луратай уулзана гэхээс л зүрх нь амнаасаа гарах гэж байгаа аятай түргэн цохилж, багагүй сандарч байлаа.
Хамаг хурдаараа л Лурагийн ажлын гадаа ирэхэд Лура харагдсангүй.Чанёол гайхан машинаасаа буун ойр хавиа ажиглан хэд алхаад утсаа гарган залгах гэж байтал машиных нь сигнал дуугарах нь тэр.
Чанёол бараг л орилох шахан цочиход Лура хэдийнээ машиных нь жолоочийн талд суучихсан байв.
Чанёол гүнзгий амьсгаа аваад арга буюу жолоочийн хажуугийн суудалд суулаа.Лура машин асаангаа " Чамаас болоод цагаасаа хоцорчихлоо. "
Чанёол " Уучлаарай ажил маань.."
Лура " Тайлбар тавих хэрэггүй! Бүсээ зүү!!"
Чанёол хурдхан бүсээ зүүхэд Лура бараг л дээд хурдаар нь давхиж эхлэв.
Чанёол амандаа бурхнаас аврал эрэн бувтнаж суудлын бариулаас тас атгах бол Лура сурмаг гэгч нь жолоогоо барина.Тэд очих газартаа ирсэн бололтой зогсоход Чанёол хурдхан бууж агаар амьсгалан машинаа тулан зогслоо.
Эргэн тойрноо харах ухаантай болсон Чанёол "Лура бид хаана..."Лура үсээ янзлаад " Миний гэр байгаа юм. Чи зүгээр амаа хамхиад миний хажууд байж бай!"
Чанёол хэдий дахин юм асуумаар байсан ч Лура ууртай харагдсан тул дуугүй л толгой дохив. Гэхдээ л Чанёолын толгойд маш олон хариултгүй асуултууд эргэлдсээр л байлаа.
Тэдний ирсэн газар томоохон эдлэн байх бөгөөд 3н давхар тансаг хаус, арын том цэцэрлэг харагдана.
Тэднийг дотогш ороход олон үйлчлэгч бөхийн мэндчилж, тэдгээрийн нэг нь тэдэнд замчлах аж.
Харшийн дотоод засал өвөрмөц агаад классик хэв маягтай байгаа нь үнэхээр харц булаам харагдана.
Ханаар нь уран зургууд өлгөсөн байх нь улам л чимэг болох аж.Хүрэн бор хаалганы өмнө ирэхэд үйлчлэгч " Ноёнтон энд хүлээж байгаа " гээд бөхийгөөд явав.
Чанёолын гарт дулаахан зөөлөн зүйл мэдрэгдэхэд гайхан харвал Лура түүний гарыг атгасан байлаа.
Чанёолын зүрх энэ мөчид үнэхээр хүчтэй цохилж догдлох нь түүнд таатай санагдана.
Лура түүний гарыг атгасан хэвээр хаалгыг нээн ороход тэднийг буйдан дээр цай уун суух хижээл насны үс нь бууралтсан эрэгтэй хүлээж байсан бололтой сууж байлаа.
Эрэгтэй зандрангуй " Лура!!" гэж дуудаад хөмсгөө зангидах нь хэр их уурлаж байгааг нь хангалттай илтгэнэ.Лура тоосон шинжгүй Чанёолыг өөр лүүгээ улам ойртуулан татаад "Би Ким Сухо гэгчтэй чинь гэрлэхгүй. Учир нь би найз залуутай." гээд бассан байртай жуумалзаад " Тэглээ ч би үгэнд чинь орох албагүй. Бид хамааралгүй хүмүүс байтал миний гэрлэх тань шиг хүнд хамаатай гэж үү?"
Эрэгтэй өндөр дуугаар " Муу ч, сайн ч би чиний хойд эцэг, ээжийн чинь нөхөр"Лура хөмсгөө зангидан " Нас барсан аавын минь хөрөнгөд шунаад ээжийн толгойг залгисан хүнд ингэж ярих эрх байхгүй гэж бодож байна. "
Эрэгтэй уурсан " Надтай хүндлэлтэй л харьцаарай даа Чүэ Лура !"
Лура жуумалзаад " Чүэ Лура гэнэ ээ. Уучлаарай намайг Мин Лура гэдэг Чүэ захирал аа! Эсвэл та мартчихаа юу?" гэсний дараагаар түүний харц ширүүсэн " Би өмнө нь ялагдсан байж болох ч одоо дахиж ялагдахгүй шүү!! Өнөөдөртөө эндээ хоноод явах болохоор тэгж ойлго" гээд Чанёолыг чирэх шахам өрөөнөөс гараад тэр чигтээ харшаас гарав.
Лура атгасан гараа тавин арын цэцэрлэг рүү алхах бол Чанёол яах ёстойгоо үл мэдэн түүнийг араас нь л ширтэн хоцров.