Лура Чанёолыг орхин явснаас хойш 2 долоон хоног өнгөрөв.
Чанёолын талаас:Би түүнийхээ тунгалаг гүн харцанд ховстуулчихсан учраас Лурагийн хэлсэн үг бүр зүрхэнд минь асар их өвдөлтийг мэдрүүлсэн хэвээр.
Бид ойрдоо хэтэрхий их маргалдаад байх шиг байсан ч ингээд л сална гэж бодсонгүй.
Лура чи яагаад зүгээр л тэр өдөр надад уурлаж, над луу орилж, гомдож, тунирхаагүй юм бэ? Гэхдээ чи тэгэх нэгэн биш.
Би хааяа чамайг бусдаас хэтэрхий өөр онцгой нэгэн гэдгийг мартчихдаг болохоороо энхрий алдам байдлыг чамаасаа хүссэн юм болов уу? Гэхдээ чиний минь биеэ даасан, хүчирхэг байдал намайг чам руу улам татдаг байхад би уяхан зөөлөн нэгнийг яахан сонирхох билээ.
Яаж яваад ийм сайхан бүсгүй над шиг хэнэггүй, замбараагүй нэгнийг ямар азаар тоож харж хайрласан юм бол?
Арчаагүй өөрийгөө харааж зүхээд ч хэрэг алга. Тэглээ гээд угаасаа чи буцаад ирэх биш дээ. Зочид буудлынхаа люкс өрөөнөөсөө гаралгүй 14 хоносон байна. Чи надаас яваад 14 хоножээ.
Элдэв бодолд дарагдан орон дээрээ тэрийн хэвтэж байтал утас хангинах нь тэр. Үл ялиг цочсон ч утсаа арай ядан авч чихэн дээрээ тавив.
Би " Байна. Хэн бэ? "...
Би " Лура энэ чи юу?"...
Би өөрийн мэдэлгүй инээн "Сайн хоолоо идээрэй. Ядарч болохгүй шүү. Ажил амралтаа сайн зохицуулаарай. Магадгүй чи надтай ярихыг хүсэхгүй л байгаа байх..."
гэхэд утасны цаанаас цурхиран уйлах чимээ дотор харлуулах шиг л болов.Намайг үг хэлж амжаагүй байхад дуудлага тасарчхав.
Би нөүтбүүкээ шуудхан асаан үл таних утасны дугаарын байршлыг хайгаад хүрмээ шүүрэн зочид буудлаасаа гарч байршил заасан хаяг руу хар хурдаараа давхилаа.
Энэ өмнө нь ирсэн том харш байх бөгөөд яаран хонхыг нь дарав. Хаалга нээгдэн Нам эгч намайг угтан авлаа.
Би шуудхан л " Лура тэр энд байгаа биз дээ"
Нам үйлчлэгч санаа алдан " Намайг дагаад яв даа" гэж урд минь гаран алхахад би зүгээр л араас нь дагав.
Нэг хаалганы өмнө ирэхэд Нам эгч хаалга руу заахад нь би толгой дохин хаалга руу ойртоход түүний минь зөөлөн мэгшин уйлах нь сонсогдоход зүрх рүү минь хэдэн мянган зүү шигдэх мэт өвдөлт цээжинд минь мэдрэгдэнэ. Хаалгыг зөөлөн онгойлгон орох гэтэлЛура "Би ганцаараа баймаар байна. Та яв даа, Нам хадагтай "
Би хоолойгоо засан " Чи хүн андуурсан бололтой."Лура над руу нуруугаа харуулан өндийн суугаад " Чи яах гэж ирсэн юм? Бид одоо хамаагүй хүмүүс миний эцэг эхийн гэрээс яг одоо яв"
Би санаа алдан " Лура чи над руу залгасан. Энэ чинь би чамд хэрэгтэй байна гэсэн үг биш гэж үү?"
Би түүний дэргэд суугаад толгойг нь мөрөндөө налуулж бэлхүүсээр нь тэврэхэд тэр минь нүүрээ мөрөнд минь эсэргүүцэлгүй наав. Удалгүй тэр минь энгэрт минь шигдэн зөөлөн мэгшиж эхлэлээ.