Чанёол худлаа инээн " Ханна энэ удаа би чамайг хоолонд даая. Үеэл минь "
Ханна " Вүү Пак Дамбогийн амнаас ийм үг сонсдог байжээ. Үеэл минь гэж ёсорхоод л"
Лура Чанёол руу цоо ширтэн " Би ч бас та 2той явж болно биз дээ. " гэхэд тэр хавийн бүхий л хүмүүс цочирдох нь тэр. Учир нь хатан маань өөрт хамаагүй байтугай хамаатай зүйлс дээр ч үг унагаагаад байдаг нэгэн биш. Гэтэл сая бараг л өөрөө тэдэнтэй хамт хооллох зөвшөөрөл асуулаа шүү дээ.
Ханна зүгээр л толгой дохин нүдээ хурдан хурдан завчлах нь түүнийг хэр гайхсаныг илтгэнэ.
Чанёол хоолойгоо засан " Тэгвэл явцгаах уу?"
Лура Ханнад хандан " Ким Жуниныг ч бас дууд"Ханна бүлтэлзэн толгойгоо дохин лифтэнд түрүүлж суугаад дээшлэв.
Чанёолд эвгүй байсан ч " Сайн уу, Лура. Уулзалгүй удаж. "
Лура " Өмнө нь нэг уулзалт дээр таарсан байх аа. "
Чанёол гайхшран " Намайг харсан гэж үү?" гээд амандаа бувтнав.
Лура үл ялиг хөмсгөө зангидан "Пак Чанёол чи одоо ч хэвээрээ юу?"
Асуултыг нь сайн ойлгоогүй Чанёол " Айн?"
Лура Чанёол руу ойртон нэг алхахад Чанёол нэг алхам хойш ухарна.
Лура "Одоо хүртэл би чамд таалагддаг хэвээрээ юу?" гээд Лура Чанёолын урд зогсон нүд рүү нь ширтэхэд сандарч тэвдсэн Чанёол толгойгоо хурдан хурдан дохичхов.
Лура жуумалзан " Сайн байна. Маргааш орой намайг эндээс ирж аваарай. Чамтай очих газар байна. "
Чанёол юу ч ойлгоогүй тул " Юу ? Яах гэж? Надтай очих газар...."
Лура ширүүхэн " Нэг юмыг олон давтуулах гэсний хэрэггүй. Зүгээр л миний аясаар байхад болно" гэж хэлээд лифт рүү ороход Чанёол ч бас даган орлоо.
Чанёол амьсгаа ч бүтэн авч чадахгүй сандарч гайхшрах гээд л олон мэдрэмжүүдийн дунд төөрөлдөж орхисон байв.Нэг л мэдэхэд Чанёол Луратай нэг кафед ороод ирсэн байлаа. Түүний өөдөөс харан Лура суусан байх бөгөөд утсаар ярина.
Чанёол энд яаж ирснээ ч санахгүй байгаа нь түүнийг хичнээн балмагдсаныг нь батлах аж. Гэсэн ч тэр баяртай байгаагаа мэдэрч байлаа.
Түүний харж явдаг нэгэн түүнтэй хамт байна шүү дээ. Энэ л түүнийг инээлгэж байв.Тэнэг хүн шиг өөр лүү нь инээх залууг анзаарсан Лура " Чи зүгээр үү? "
Чанёол түгдчин " Т..т..Тийм ээ. Зүгээр" гэхэд Лура толгойгоо дохиод буцан утас руугаа анхаарлаа хандуулах нь тэр.
