Чанёол гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээгээд харш руу ороод төөрч орхив. Хаашаа явахаа мэдэхгүй тааралдсан хаалга болгоныг онгойлгон явж байтал ард нь хэн нэгэн хоолойгоо засахад Чанёол багагүй цочин эргэн харлаа.
50 орчим настай гэмээр эмэгтэй түүн рүү инээмсэглэн харж зогсоно.
Тэр эмэгтэй " Бага эзэгтэйг хайж байна уу? "Чанёол толгой сэгсрээд " Зүгээр л би яг хаачхаа мэдэхгүй байна л даа "
Эмэгтэй " Намайг Нам үйлчлэгч гэж дуудаж байгаарай. Олон тааралдах байх. "
Чанёол толгой дохин "Та энд хэр удаан ажиллаж байна? "
Чанёолын хувьд эмэгтэйг Нам үйлчлэгч гэх их эвгүй санагдсан тул Нам эгч гэж дуудсан дээр гэж бодоод эмэгтэй даган явна.
Нам үйлчлэгч түүнийг нэг өрөөнд дагуулан орж ирээд нэг сандал дээр суугаад Чанёолыг ч бас суухыг дохиход Чанёол ойролцоох буйдан дээр суув.
Нам эгч " 20,30аад жил энд ажиллаж байна даа. Чи бага эзэгтэйн тухай мэдэхийг хүсэж байна уу?"
Чанёол ч хурдан хурдан толгой дохиод " Лура багадаа ч ийм байсан уу? Хүйтэн хөндий, ширүүн хурц "
Нам эгч " Угийн л үг дуу цөөтэй ширүүн харцтай охин байсан. Гэхдээ ээж аавтайгаа байхдаа нүд нь гялалзаад хөөрхөн инээдэг тийм л охин байсан" гээд инээмсэглэх нь хуучныг санах аятай.
Чанёол " Тэгээд яагаад ?"Нам эгч " Аав нь өнгөрөхөд л бүх зүйлс эхлэсэн. Хүмүүс түүнийг хүйтэн цэвдэг охин гэж ноёнтны оршуулга дээр муулцгаагаад л явсан даа. Учир нь бага эзэгтэй дусал нулимс ч унагаагаагүй бас ээжийгээ ч аргадаагүй зүгээр л тэр хавиар алхаж эсвэл ном уншин сууж яг л энгийн нэг өдөр юу хийдэг түүн шигээ л байсан болохоор тэр биз. Гэхдээ тэр чинь бяцхан охин шүү дээ. Хүмүүсийг явсны дараа л уйлж эхлэсэн. Ямар их сэтгэл өвдсөн гээч. Лура маань 10хан настай байсан ч бардам зандаа хөтлөгдөн бусдад сул дорой байдлаа харуулахыг хүсээгүй. Аав нь ч угаасаа охиныг тэгж л өсгөсөн. Тэр сэтгэлийн хүч ихтэй охин " гэж бахархан ярина.
Чанёол ч толгой дохиод " Гэхдээ Чүэ захирал гэж "
Нам эгч " Манай эзэгтэйн 2дохь нөхөр байгаа юм. Лураг 16тай байхад эзэгтэй маань эзэнтний сайн найз, бизнесийн хамтрагчтай нь гэрлэсэн. Энэ бүгд Лурагийн төлөө байсан ч Лура үүнийг хэрхэн мэдэх вэ дээ. Лура ээжийгээ аавыг нь мартан өөр хэн нэгэнтэй холбоо тогтоосонд их гомддог юм. Харин хадагтай маань шөнө бүр эзэнтнийг санан уйлдаг байж билээ. Харин Чүэ захиралд ямар байсныг би мэдэхгүй ээ. Тэр хүн энэ гэрт бараг ирдэггүй байсан. Ихэнхдээ эзэгтэйг Лурагийн ирээдүйгээр дарамталж байгаа мэтээр албаар тэгж Лурад харагддаг байсан. Лурагийн аав нь түүнийг хүчтэй нэгэн болгоорой гэж гуйсан гэсэн. Тэр хүнд ч бас хэцүү байсан байх. Лурад үргэлж үзэн ядагдаж байсан шүү дээ. Тэгээд ч удалгүй хадагтай хүнд өвдөн хэвтэрт орсон. Лура эзэгтэйд анхаарал тавих ч үргэлж үйлчлэгчдээс гуйн өмнөөс нь аваачиж өгөхийг хүсдэг байж билээ. Эзэгтэй маань гэхдээ удаагүй дээ. " гээд дуу нь сулран гунигтай нь аргагүй Чанёол руу ширтэнэ.Чанёол " Лура Чүэ захиралд дахиж ялагдахгүй гээд байсан "
Нам эгч толгой дохин " Захирал эзэгтэйн асрамжийн газар бариарай гэж гэрээсэлсэн мөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм. Лура заргалдсан ч ялагдчихсан. Үүнийхээ дараа дахиж ялагдахгүй гэдэг болсон. Одоо тэгээд өдийг хүргэж байна даа. " гээд Чанёол руу үл ялиг инээв.
Чаэёол багагүй гайхах аж. Яагаад энэ гэрийн тухай асуусан зүйлс бүрт нь ийм дэлгэрэнгүй хариулаад байгаа нь түүнд хачин санагдана.
Чанёол эргэлзэнгүй " Гэхдээ яагаад надад ийм нууц зүйлсийг хэлж байгаа юм?"
Нам эгч инээмсэглэсээр " Учир нь энэ гэрт Лурагийн дагуулж ирсэн хамгийн анхны хүн чи болохоор л..." гээд сандлаасаа босон гараад явчхав.
Түүний өнгөрснийг би мэддэг боллоо. Бас би түүний гэртээ авчирсан анхны хүн. Догдлоод байх чинь ээ.