Лурагийн төрсөн өдрийн цэнгүүн өнөөдөр болох тул Ханна Лура нар Кай Чанёол 2т Сүён Сухо 2ыг нийлүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна.
Лура " Тэгэхээр би Сүёнд Сухог түр саатуулж байхыг гуйна. Тэгээд би Чанёолыг дагуулаад явна. Харин Сүён Чанёол бид 2ыг хоорондоо учраа олохын тулд Сухог саатуулна гэж бодох ёстой.Ханна Кай 2 тэр 2т романтик орчныг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо бүгд яах ёстойгоо ойлгосон биз" гэхэд бүгд толгойгоо дохицгоогоод тарцгаав.
========================Лурагийн төрсөн өдрийн үдэшлэг
Лура гоёмсог даашинзтай шатнаас бууж ирэхэд хүн бүрийн харц түүн дээр унахаар тийм л үзэсгэлэнтэй байх харагдана.
Лура хувиралгүй царайгаа тодруулсаар Сүёны дэргэд очоод "Чанёолтой ярилцах хэрэгтэй байна. Сухог саатуулаад өгөөч. Нөгөө өвгөн намайг түүнтэй суулгах гээд байгааг чи мэднэ шүү дээ" гээд хоолой нь гуйсан шинжтэй хэлсэн нь Сүёнд хангалттай мэдрэгдсэн тул үгүй гэж хэлж чадалгүй зөвшөөрөв.
Удалгүй уянгын ая танхимыг дүүргэхэд Сухо Лураг бүжгэнд урин бүжиглэж эхлэв. Тэднийг бүжиглэж байхад Чанёол ирэн Лураг дагуулан явахад Сухо гайхан араас нь дагах гэсэн боловч Сүён түүний гараас атган бүжиглэх нь тэр.
Сүён мөрөө үл ялиг хавчин инээгээд " Тэд ярилцах хэрэгтэй байгаа юм. Намайг чамтай байхад чи дургүйцэхгүй юм байгаа биз дээ"
Сухо инээмсэглээд " Яалаа гэж дургүй байх билээ" гээд бүжиглэж эхлэв. / үргэлжлэл нь My billionare boyfriend дээр Сүёны дурсамж болон гардаг /
Чанёол Лура 2 хөтлөлцөн явсаар 2 давхрын тагтан дээр гарч зогсов.
Лура хоолойгоо засан " Пак Чанёол" гэж намуухан дуудахад Чанёолын бие бэржигнэх мэт санагдаж зүрхнийх нь цохилт түргэсэх шиг л болов.
Лура үргэлжлүүлэн намуухан хоолойгоор " Ахлах сургуульд байхад ч одоо ч би чамд хайртай юм шиг байна. Цаашдаа ч улам ихээр хайрлах байх. Тиймээс одоог хүртэл надад сайн хэвээрээ байгаа бол надтай гэрлэх үү?"
Чанёолын нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томрон юу гэхээ ч мэдэхгүй ам нь ангалзахад Лура хөмсгөө зангидан толгой гилжийлгэн түүн рүү харна.Гэнэт утас нь дуугарахад Лура түргэхэн шиг авав.
Ханна " Чи сая гэрлэх санал тавьчихлаа ш дээ. "
Лура " Болохгүй байсан юм уу? "
Ханна бачууран " Юу гэж болдог юм. Эхлээд үерхдэг юм байгаа биз дээ. "
Лура " Тэр чинь ялгаагүй биз дээ. "
Ханна " Хөөш. Зүгээр үгээ засаад үерхье л гэж хэлээч дээ. "
Лура нүдээ эргэлдүүлэн " Ойлголоо доо. " гээд утсаа таслаад Чанёол руу хараад " Уучлаарай. Буруу үг хэлчхэж засах хэрэгтэй болчихлоо. Пак Чанёол надтай албан ёсоор үерхэх үү?"
Чанёол шуудхан л түүнийг тэвэрч аван " Хатан минь би яахан таны хүсэлтийг зөвшөөрөхгүй байх билээ дээ. Мэдээж өчүүхэн би зөвшөөрч байна "Лура хэдий түүний энгэрт тэврүүлж байгаа ч Чанёолын инээж байгааг зөнгөөрөө л мэдэн өөрийн эрхгүй инээмсэглэх аж.