9. Уучлаарай

217 27 0
                                    

  Чанёол өрөөнд хэсэг сууж байгаад тэндээс гарав.

  Энэ том харш яг л аймшгийн кинон дээр гардаг шиг дүнсгэр цаанаа л хүйт даам.

   Ийш тийш харан явж байтал гэнэт ардаас " Энд юу хийж яваа юм!"

  Чанёол багагүй цочин " Харин ойр хавиар юм сонирхоод л..."
   
  Лура хөмсгөө зангидан " Нам үйлчлэгч та хоёрын яриаг сонссон. Арай миний өнгөрснийг мэдлээ гээд их баярлах хэрэггүй л байх шүү"
   
  Чанёол хоолойгоо засан " Хэр ихийг сонссон юм? Тэглээ ч битгий хөмсгөө зангидаад бай. Царай муутай болно ш дээ. Тэглээ ч чи дэндүү шулуухан юм аа. "
 
  Лура хоосон харцаар түүн рүү ширтэн " Царай муутай болох минь чамд хамаагүй. Угаасаа би чам шиг тойруу яршигтай байх дургүй. Аавын үхлийн талаар ярьж байсныг л сонссон тэгээд би явчихсан"

Чанёол "Мэдээгүй байх нь ээ" гээд амандаа бувтнахад нь аянга цахин салхинд цонх цохигдон түшигнэж түүнийг цочоож орхилоо. 

   Чанёол чичирсэн гараараа Лурагийн гараас атгаад " Надтай хэсэг байгаа ч салхи намдтал..." гээд сааралтсан хоолойгоор хэлэв.

  Лура үл ялиг гайхан гар хөл нь чичирч хүйтэн, царай нь цонхийсон түүнийг анзаараад " Чи өвчтэй юм уу? " гэж намуухан дуугаар асуулаа.

  Чанёол хүчлэн инээгээд " Үгүй дээ. Чамд өнгөрсөн хар бараан дурсамж байдаг шиг надад ч байдаг хэрэг. "

  Лура санаа алдаад " Намайг дагаад яв. Буруугаар ойлгох хэрэггүй. Би Чүэ захиралд баригдмааргүй байна."

  Чанёол хөгжилтэйгөөр " Мэдлээ хатантан минь" гэсэн боловч хүссэнээр нь болсонгүй.

  Лура урагш харан алхах бол Чанёол Луратай хөтөлсөн гар луугаа үл ялиг мишээн харж Лурагийн дулаахан хэрнээ зөөлөн гарт л анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байв. 

  Лура Чанёолыг дагуулан өрөөндөө орж ирэхэд цонхоор бороо улам ширүүсэж байгаа нь илт харагдана.

  Чанёол шүлсээ залгин толгойгоо өөр бодлуудаар дүүргэхийг хичээх аж. Түүний энэ байдал Лурад ээжийгээ нас барсан гэдэгтэй эвлэрэхийг хичээж байсан тэр үеийг нь санагдуулна.

Яагаад ч юм түүнийг ийм байдалтай байхад хэн ч түүн рүү анхаарал хандуулж тайтгаруулахыг хичээдэггүй байсан. Учир нь хүмүүс түүнийг ээж аавынхаа үхлийг ч тоогоогүй аймшигтай цэвдэг мангас л гэж хардаг.

Лура хувиралгүйгээр "Чи миний тухай зарим зүйлсийг мэднэ. Тиймээс чи надад ямар нэгэн зүйл хэлж болохгүй гэж үү?"

Чанёол гайхсан ч " Намайг 7той байхад ээжийг минь нууц амрагтай гэж гүтгэн хэвлэлээр тарааснаас болж ээж аав 2 хэрэлдээд ээж намайг дагуулаад хаашаа ч юм явсан. Тэгээд ээж минь намайг нуугаад хэн нэгэнд баригдсан. Тэр үед яг ийм бороотой аянга цахисан өдөр байж билээ. Тэгээд аав намайг олсон л доо. Ээжийг хайсан ч олдоогүй. Удалгүй аав сэтгэцийн эмнэлэгт хэвтэж тэндээ нас барсан. " гэж дуу нь суларч нүдэнд нь нулимс гилтэгнэнэ. 

  Лура хоосон харцаар Чанёол руу ширтэх бөгөөд тэд хоорондоо харц тулгаран ширтэлцэх аж.

  Лура Чанёол руу ойртон түүнийг тэврээд "Уучлаарай,чамайг би буруугаар бодож явдаг байж" гэж намуухнаар шивнэх нь Чанёолыг хангалттай тайвшруулж байв.

  Чанёол " Чамд уучлалт гуйя шаардлага байхгүй шүү дээ. "

   Лура " Эцэг эхээ алдах ямар байдгийг би мэднэ. Өмнө нь ахлах сургуульд чамд хатуу ханддаг байсанд уучлаарай" гээд Чанёолын үсийг зөөлөн илбэн сууна.

Лура үргэлжлүүлэн "Гэхдээ тэр үед чи надад сонин мэдрэмж төрүүлдэг байсан болохоор л яахаа мэдэхгүй чамайг өөрөөсөө түлхдэг байсан" гэхэд Чанёол аль хэдийнээ зүүдний ертөнцдөө зочилсон байв.

Лура түүнийг хэвтүүлэн санаа алдаад " Миний зүрх чамаас болоод хурдан цохилоод байна. Энэ тэгээд хайр мөн юм уу? Пак Чанёол чамаас болоод өөрийгөө ч ойлгохоо болилоо. "

My QueenWhere stories live. Discover now