Лура Чанёолын энгэрт тэврүүлэн уйлсаар тайвширсан бололтой Чанёолыг зөөлөн түлхэн үсээ хойш самнан гүнзгий амьсгаа авав.
Лура гартаа байх цаасаа үрчийтэл нь атгасан байгаагаа хараад санаа алдан " Чанёол бид дэндүү өөр. Халуу, хүйтэн 2 шиг л. Чамайг надаас болж зовоосой гэж би хүсэхгүй байна. Учир нь бид 2 үргэлж харшилж байх болно" гээд дуугаа хураав.Лура гүнзгий амьсгаа аваад " Би ээжийнхээ гэрээслэлээс бүхнийг олж мэдсэн. Ээж минь миний төлөө л тэр бүхнийг хийсэн байж. Аав үхэхээсээ өмнө тэр өвгөнд ээжийг минь харж хандаарай гэж гуйсан байсныг нь ч би ойлголгүй түүнд гомдож, ээжийгээ зовоож байсан. Ээж минь өвдөөд эмнэлэгт байхад ч би очиж уулзаж байгаагүй. Ядаж эцсийн удаа амьсгал хураахаасаа өмнө ядаж ганц удаа ч гэсэн намайг хармаар байна гэж гуйхад нь би амжиж очиж чадаагүй. Би ээждээ хайртай ч гэлээ түүнд дэндүү хэрцгий ханддаг байсан. Өөд болсных нь дараа ч би түүнд муухай хандсаар байсан. Би ийм л хатуу аймшигтай хүн. Магадгүй бүр хүн ч биш байх. Тиймээс би чамайг надаас илүү нэгнийг олж хайрлаасай гэж хүсэж байна. Хүчирхэг, дайчин, шийдэмгий эмэгтэй байснаар минь намайг дурсаж өөрийн аз жаргалыг хайгаасай гэж би чамаас хүсч байна, Чанёол..."
Лура үгээ дуусган хөнгөн инээмсэглэн Чанёол руу одоо л нэг юм харахад Чанёолын нүдэнд нулимс цийлгэнэсэн байх аж.Чанёол толгойгоо сэгсрэн " Чи дэндүү хувиа хичээсэн хүн юм. Яагаад чи өөрсдийнхөө хайрыг үгүйсгээд байгаа юм. Яагаад ээжийнхээ чамайг гэсэн хайрыг дутуу үнэлээд байгаа юм. Чи яаж ч хандсан ээжийн чинь чамайг гэсэн хайр хэзээ ч багасахгүй гэдгийг ойлгооч. Тийм ээ, чи муу охин байсан. Гэхдээ одоо яагаад уучлал гуйж болохгүй гэж. Миний ээж аав үргэлж энд/цээж рүүгээ заах/ зүрхэнд минь үргэлж надтай хамт байдагтай адил чамтай ч бас ээж аав хоёр чинь ч бас үргэлж чиний зүрхэнд байсаар л байна. Тиймээс одоо ухаараач дээ. Хайр ийм л байдаг. Хэдий их өвтгөсөн ч хэзээ ч болихгүй хараал юм шиг мөртлөө энэ шаналлаасаа бид аз жаргалыг мэдэрдэг. Лура тэд чамайг уучилна аа. Тэд чамтай хамт байсаар байгаа. "
Лура нулимсаа арчаад " Баярлалаа бас уучлаарай" гээд Чанёол тэврэхэд тэд хоёулаа нүүр дүүрэн инээмсэглэнэ.Лурагийн хаалганы цаана Нам үйлчлэгч нулимстай нүдтэй баяртайгаар инээмсэглэн нулимсаа арчин зогсоно.
"Түүнд санаа зовох хэрэггүй байж. Түүнийг халамжлах нэгэн хэдийнээ хажууд нь байсан байна шүү дээ. Одоо та бид 2 санаа амар нүд аниж болох нь"
Нам үйлчлэгч дуу гарсан зүг харвал Чүэ захирал зогсож байлаа.
Нам үйлчлэгч санал нийлэх мэт толгойгоо дохин " Та ч бас муу хүний дүрд жүжиглэх шаардлагагүй боллоо. Эзэгтэй эзэн 2 танд маш их талархаж байгаа биз. Бага авхайг ийм ухаалаг хүчирхэг эмэгтэй болгож өсгөсөнд"
Чүэ захирал толгой сэгсрэн " Тэр өөрөө л одоогийн өөрийгөө бий болгосон. Гэхдээ түүнд санаа зовох асуудал минь арилсан болохоор санаа амар эндээс явж болох нь. "
Нам үйлчлэгч гайхан " Та хаачих нь вэ?"
Чүэ захирал инээвхийлэн " Бүх өв хөрөнгийг нь түүнд өгчхөөд өөрийнхөө хураасан хөрөнгийг үрнэ дээ. Дэлхийг тойрох ч юм уу, эсвэл хандив өгнө өө " гэхэд Нам үйлчлэгч зүгээр л толгой дохив.
Чүэ захирал тэврэлдэн суух хосыг сэмээрхэн харчхаад үүд рүү зүглэн бүр өмнө бэлдсэн ачаагаа аван гэрээс гарав. Тэр энэ бүхнийг эртнээс бэлдэж байсан аж.
Одоо л тэр сэтгэл амар энэ гэрээс гарах цаг нь болж.
Чүэ захирал гүнзгий амьсгаа аваад "Найз минь одоо би чамд өргүй шүү! Лурад санаа зовох зүйлгүй боллоо. Жамаараа явж байгаад чамтай уулзъя даа" гэж амандаа шивнэн тэнгэр өөд харснаа хэсэг зогссоноо машиндаа суун хөдлөлөө.
Түүний явахыг цонхоор харах Лура Чанёол 2 гараараа даллан зогсоно.
