5. Өнөөдөртөө л...

268 30 0
                                    

      Лура хойш эргэн хараад намуухан хоолойгоор " Гайхаж байна уу? "

Чанёол толгойгоо дохиход Лура ямар ч хувиралгүй " Тэр чиний ойлгосноор миний нас барсан ээжийн нөхөр. Тэр хүн манай хөрөнгийн эзэмшигч болсноос хойш би түүнээс хөрөнгөө буцааж авахыг хичээсээр ирсэн юм. "

Чанёол гайхан " Зөвхөн эд хөрөнгийн төлөө юу?"

Лура толгой сэгсрэн "Энэ эд хөрөнгөөр ээж минь асрамжийн газар байгуулах гэж байсан ч өвчний улмаас хорвоог эрт орхисон юм. Тэр явдлын дараа энэ хүн эцэг эхийн минь бүх хөрөнгийг өөрийн хувьдаа ашиглах болсон. Би эсэргүүцсэн боловч яаж ч чадаагүй "

Чанёол хоолойгоо засан " Тэгээд гэрлэлт гэж.."

Лура Чанёол руу цоо ширтэн "Саяны хүн Ким Сухотой намайг гэрлүүлж замаасаа зайлуулахыг хүсэж байгаа юм. Гэхдээ надад гэрлэлт хэрэггүй. Би Чүэ захирлыг л буулгаж авмаар байна. "

Чанёол зүгээр л толгой дохиод "Гэхдээ би ямар хэрэгтэй гэж "

Лура нүдээ эргэлдүүлэн " Чи миний халхавч ойлгож байна уу? Сухо гэх залуутай гэрлэхгүй байхад минь туслах хөзөр бол чи. "

Чанёол уулга алдан " Гэхдээ чи түрүүн энд хононо гэсэн тэгэхээр одоо яах вэ? "

Лура түүн рүү хүйтэн харц чулуудан " Өнөөдөртөө л хамт нэг өрөөнд хоноё. Ойлгов уу?" гэхэд Чанёол толгой дохин өөрийн эрхгүй инээмсэглэв.

Лура арын цэцэрлэгийн сандал дээр нар жаргахыг харан суух бол Чанёол Лураг ширтэн хажууд нь сууна.

Чанёол Лурагаас харцаа салган жаргах нар луу харан инээд алдан сууж байтал мөрөн дээр нь юм мэдрэгдэхэд Чанёол гайхан харвал Лура түүний мөрийг дэрлэсэн байлаа.

Чанёол унтчихсан юм байх даа гэж бодон толгойгоо гудайлган харахаар зэхэв.

Гэтэл Лура Чанёолыг гарын шуунаас зууран " Өнөөдөртөө л мөрийг чинь зээлье. Аав бид хоёр үргэлж ингээд суудаг байсан юм.  " гэхэд Чанёол биеэ чангалан цэх суух бол Лура бага насаа дурсана.

Лура " Өнөөдөртөө л өнөөдөртөө л ээж аав та 2ыгоо дурсчихъя " гэж зөөлөн амандаа бувтнан нүдээ анихад нүдэнд нь хурсан нулимс Чанёолын мөрөн дээр дусав.

Энэ хүнд дахиад л сул дорой байдлаа харуулчихлаа.

*Өнгөрсөнд:

Лура сургуулиасаа гарч ирэхэд жолооч ах нь сандарсан байдалтай түүнийг хүлээн зогсож байх нь тэр.

Лура ямар нэг зүйл болсныг гадарлан " Юу болсон юм?"

Жолооч " Эзэгтэйн бие улам муудсан гэсэн. Таныг л асуугаад байгаа бололтой. Эмнэлэг рүү явцгаах уу?"

Лура юм хэлэлгүй шууд л машинд суулаа. Жолооч ах нь үл ялиг инээмсэглээд машиндаа суун хөдөллөө.

Эмнэлгийн үүдэнд ирэхэд Лура яарсан шинжгүй тайван алхсаар нэг өрөөний хаалганы өмнө ирээд зогсов.  Лура гүнзгий амьсгаа аваад хаалгыг нь нээхэд зүрх өвтгөм дүр зураг түүнийг угтан авах нь тэр.

  Эмч ээжийнх нь зүрхний бичлэгийн аппаратыг салгаад түүнтэй зөрөн гарахад хойд эцэг нь ээжтэй нь салах ёс хийж байгаа бололтой ээжийнх нь чихэнд юу ч юм шивнэн нуруу харуулан зогсоно.

Лура нүүрэндээ ямар ч хувирал гаргалгүй өрөөнд орж ирээд царай нь цайж, уруул нь хөхөрч, нүднийх нь доогуур хөх зураас татсан ээжийгээ хараад дотор нь урагдах шиг болсон ч гаднаа илэрхийлсэнгүй.

Чүэ захирал/хойд эцэг/ цагаан даавуугаар ээжийг нь бүтээснээ жигшин зэвүүцсэн харц түүн рүү шидэн " Арай эртхэн ирж болсонгүй нь үү?! Ээж чинь чамайг нүдээ ширгэтэл хүлээж байхад нь нэг ч ирээгүй байж. Үхсэнийх нь дараа л ирэхээр шийдээ юу?"

Лура " Хэнээс боллоо доо. Аавын минь толгойг залгиж, ээжийг минь өөртөө урвуулсан таныг болон тантай нийлсэн ээжтэйгээ уулзахыг хүснэ гэж бодоо юу?"

Чүэ захирал " ЧИ...яаж ингэж эхийнхээ дэргэд хэлж зүрхэлж байна аа?!"

Лура " Хаана миний ээж байгаа юм? Ээж аль хэдийн өөд болсон. Тэр одоо энд байхгүй" гэхэд Чүэ захирал шууд л түүн рүү гараа далайсан ч түүний гарыг хэн нэгэн зогсоох нь тэр.

Чүэ захирал өмнөө зогсох залуугаас гараа татаж аваад хөмсгөө зангидан хүйтэн харцаар Лура руу харснаа гараад явав.

  Лурагийн амьсгал хүндрэн хамаг бие нь салгалан чичирч цагаан даавуугаар бүтээсэн ээжийнхээ зүг ширтэн гацах нь тэр. Гэнэтхэн түүнийг энгэртээ наан толгойг нь зөөлөн илэх дулаахан мэдрэмж түүнийг бүчин авахыг мэдрэв.

   Аавыг нь санагдуулах энэ мэдрэмжиндээ хөтлөгдөн Лура дотроо хуримтлуулсан бүхий л зүйлээ гаргах аятай цурхиран уйлж, амандаа уучлаарай гэж дахин дахин давтан бувтнана.

  Арай тайвширсныхаа дараа Лура тэр нэгний тэврэлтээс салаад гайхаж балмагдан " Пак Чанёол! Чи энд юу хийж байгаа юм!"

Чанёол хүзүүгээ илэн " Санаандгүй энд явж байгаад л..."

Лура хүйтэн ихэмсэг төрхөндөө орон "Их юм бодох хэрэггүй. Дахиж миний нүдэнд өртөхгүй байхыг хүсье. Одоо явж үз" гэхэд Чанёол сандран тэндээс гарч явав.

*

My QueenWhere stories live. Discover now