Өндөр, царайлаг залуу инээмсэглэн алхана. Яахын аргагүй өөрөөсөө гэрэл цацруулсан нэгэн учир хүүхнүүд түүний хойноос хөлөө хугалах шахам гүйдэг нь тодорхой.
Харин түүний толгойд юу бодогддог бол?
Чанёол " Хоол идэх юм сан. Сармагчин Ханнагийн ажил дээр очоод хоол авхуулья даа. Кайг найрах амархан байсан бол ч ингэж явахгүй л дээ. Сухо хён хурдан ирээсэй." гэж амандаа бувтнасаар машиндаа суун MJN-н / Жунины компани/ төв салбар луу давхилаа.
Чанёол машинаасаа буун утсаараа Ханна руу залган машинаа налан зогсох нь хүн бүрийн анхаарлыг татна. Хүн бүр гэснээс тэр орчмын эмэгтэй бүрийн гэсэн нь илүү зөв байх.
Чанёол компаний дотогш орон инээмсэглэн явахдаа харцаа ийш тийш гүйлгэнэ.Түүнтэй харц мөргөлдсөн эмэгтэйчүүд ичих аятай л хацар нь улаа бутарч, доош харах нь түүний инээдийг улам л хүргэж байв.
Тэр хайж байсан нэгнээ олсон бололтой гараа даллан очихдоо шоконд орон балмагдаж орхив.
Чанёол Ханнагийн хажууд суух Лураг хараад тэдэн дээр очих эсэхдээ эргэлзэж эхэлсэн юм.
Лура түүнээс харцаа салгахгүй үл ялиг жуумалзах нь түүнийг шүлсээ гүд хийтэл залгихад хүргэн сандрал автуулах хачирхалтай.Чанёол ойртох тусмаа сандарч байгаагаа мэдэрч, хөлөрсөн алгаа зөөлөн сэвнэ.
Ахлах сургуульдаа анх Луратай таарч байсан тэр үе нь Чанёолд бодогдож эхлэв.*
Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн гол тоглогч, царайлаг од хөвгүүний бардам занг газарт унагасан хурц агаад гүн харцтай охин.Охины нэг үг л хэн нэгнийг алах чадалтай байсан нь одоо ч хэвээрээ.
Чанёол ахлах сургуулиасаа л Лураг харж явдаг байв.
Нэг өдөр зориг гарган Лура дээр очоод Чанёол " Сайн уу, Лура "
Лура хувиралгүйгээр " Чамд хамаагүй санагдах юм "
Чанёол хоолойгоо засан " Дугаараа өгч болох уу? Лура"
Лура хөмсгөө зангидан " Би чам шиг хөлс үнэртсэн, булчингаас цаашгүй богино ухаантай хүмүүсийг сонирхдоггүй л дээ. Одоо тэгээд замаас зайлчихгүй юу!"
Чанёол хэлэх үггүй болон дэмий л амаа ангалзуулан цааш харан алхах Лурагийн барааг харан хоцров.
Чанёол Луратай яриа өдөх олон арга ашиглан бардам зангаа уландаа гишгэн Лураг байнга шахуу дагадаг байсан ч ямар ч өөрчлөлт гарахгүй байсаар төгссөн юм.
*
Чанёол одоо яагаад ч юм ахлах сургуулийн өөрөөсөө ичих нь тэр.