Prologue

794 43 0
                                    

Хүмүүсийн мэддэг би "Queen". Тиймээс тэд намайг хүндэлж, надаас айцгаадаг. Энэ нь харин ч надад таатай санагддаг. Надтай харьцах гэж тэд оролдохгүй.

Дэлхийд тэргүүлэх корпорацийн нэрийг авч явах надад хүн бүхэн л өвдөг сөхрөн, улыг минь долоох шахдаг нь энгийн л үзэгдэл.

Би хүчтэй байх ёстой. Хэнд ч сул талаа харуулахгүй харц дээгүүр, өөрийн үзэл бодолдоо үнэнч байхыг заалгаж өссөн болохоор би өдий зэрэгт хүрсэн.

Гэхдээ яагаад тэр хүн үргэлж сул дорой миний дэргэд гэнэтхэн гараад ирдэг юм бэ?!

Сэтгэл хөдлөл гэгчийг мартсан би бусдаас онцгойлон түүнийг хардаг байснаа нуухгүй. Одоо ингээд ил гаргах цаг нь болсон бололтой.

Гэсэн ч тэр надаас асар өөр болохоор гайхаж байна. Магадгүй эсрэг туйлууд таталцах хуулийг л буруутгах хэрэгтэй байх....

My QueenWhere stories live. Discover now