Наашаа харж инээгээд цаашаа харж муулах. Энэ бол амьдралд яг л байх ёстой зүйл аятай.
Хар хувцас өмссөн улаан өнгийн уралдааны загварын машинаасаа итгэл төгс буун алхах бүсгүй. Хүн бүрийн харц түүн дээр тусах ч түүний хүйтэн хурц харц тэр бүгдийг хөлдөөх мэт эргэн тойрныхоо хүмүүсийг гацаана.
Компани руу ороход л түүнд долигонох хүмүүс хаа сайгүй. Эндхийн захирлаас ч илүү нэр хүндтэй гэхэд хилстэхгүй санагдмаар. Харин тэрхүү бүсгүйн өндөр өсгийтөө тас тас дуугарган алхах нь л томоохон энэ компаний үүдний том танхимд цуурайтна.
Түүнийг лифтэнд суув уу, үгүй юу ажилчид амьсгаагаа гарган эргэн хөл хөдөлгөөнд орцгоов.
Гэнэт бүсгүйн араас бархиран, үхэх гэж байгаа амьтан шиг "ЛУРА ЛУРА~АА" гэж орилох нэгнийг шуудхан л танин уруулынх үзүүр үл ялиг өргөгдөөд болив.
Лура харцаа түүн рүү шилжүүлэн тоомжиргүйгээр " Тэгээд юу болов, Пак Ханна. "Ханна амьсгаагаа даран " Харин нөгөө би Жунин бид 2...." гээд дуугаа хураав. Учир нь Лура түүн рүү хүйтэн аурагаа ялгаруулан ширүүхэн харах нь Ханнаг амаа хамхихад хүргэсэн нь энэ байлаа.
Лура хөмсгөө үл ялиг өргөн " Би чамд хэлсэн. Хувийн асуудлаа задлах тийм их дуртай юм бол Сүён дээр очоод чалчиж бай гэж "
Ханна толгой дохин доош харан гэм хийсэн хүүхэд шиг л түүний урд зогсоно.Лура " Битгий эрхлээд бай, Ханна. Би чиний ээж чинь биш. " ширүүхэн хэлэхэд Ханна уруу царайлан цааш харан алхахдаа байн байн хойш Лура руу харан явна.
Лура нүдээ эргэлдүүлэн хэсэг зогсоход Ханна түүн рүү байдгаараа малийсаар дэргэд нь гүйгээд ирэв.
Түүнийг ажлын ширээнийхээ урд ирэн суухад хажууд нь Ханна ямар нэг юмны талаар зогсолтгүй ярих бол Лура үүнийг нь тоолгүй бодлогошрон сууна.Одоо тэр аавынх нь корпорацийг удирдаж байгаа, нас барсан ээжийнх нь 2дох нөхрийн дайралтад цохиулчихсан байгаадаа бухимдах аж.
Түүнийг КSJ группын шинэхэн захиралтай гэрлүүлэх гээд шахаад байхад юу ч хийж чадахгүй буланд шахагдаад эхэлснээ яаж зогсоох талаар л нухацтай бодох ч олигтой гарц олж чадахгүй байгаа билээ.
Ханнаг хэн нэгэнтэй утсаар ярихад нь л Лура бодлоосоо салан Ханнагийн гараа даллах зүгт харцаа чиглүүлэн харвал танил царай, таньдаг нэгэн тэдэн рүү ирж байх нь тэр.
Лурад нэг санаа төрөн бахдалтай мушилзан " Би чамайг олчихлоо. " гээд зөөлөн шивнээд Ханна тэр 2 луу дөхөх өндөр залуугаас харцаа үл салгана.