Лура орны дэргэдэх сандал дээр суугаад цонхоор шаагин орох бороо, гялсхийн цахих аянга, моддыг сугалах нь уу гэлтэй шуурах гадаахыг ажиглана. Лурад энэ байдал дэндүү их таалагддаг.
===========================Чанёол нойрноосоо сэрэхдээ Лураг сандал дээр тухгүй унтахыг хараад өөрийгөө зүхэв.
Чанёол Лураг зөөлөн өргөөд орон дээр хэвтүүлээд өрөөний угаалгын өрөө рүү зүглэлээ. Нүүр гараа угаагаад гарч ирэхэд Лура аль хэдийнээ сэрчихсэн байв.
Түүнтэй зөрөн үг ч дуугаралгүй угаалгын өрөө рүү орчход нь Чанёол бага зэрэг гомдох шиг.
Лура удалгүй гарч ирээд цүнхээ шүүрэн аваад Чанёолын гарыг атгаад өрөөнөөс гарав. Доош буун шууд л харшаас гарахаар зэхлээ.
Нам үйлчлэгч тэднийг зогсоогоод "Өглөөний цай уугаад явахгүй юм уу?" гэж найрсгаар хэллээ.
Лура " Зарим нэг хүнтэй нэг ширээнд суух хүсэл алга " гээд Чанёолыг чирсээр гарав.
Тэд машиндаа суухад Лура " Ямар нэг ресторан юм уу, нэг газар луу явчих " гээд машины цонх руу харцаа шилжүүллээ. Чанёол ч толгой дохин тэндээс хөдлөв.
===========================Ресторанд хооллох залуу, бүсгүй 2 үг үл солилцоно.
Энэ чимээгүй байдлыг эвдэн үл таних эмэгтэйн найланхай "Чанние~ Чанние" гэх нь ресторанаар нэг цуурайтав.
Чанёол гайхан харвал түүний араас гүйдэг нэгэн прокурор бүсгүй байх аж. Чанёол худал инээмсэглэн гараа даллахад Лура тоолгүй хоолоо иднэ.
Нөгөө бүсгүй чанёолын хажууд ирж суугаад хорвоогийн есөн шидийн юмыг хамж шимэн чалчих нь Лураг багагүй бухимдуулж байсан тул суудлаасаа өндийн гарах хаалга руу зүглэв.
Түүнийг дагаад Чанёол босоод Лурагийн гараас атгаад авах нь тэр.
Лура эргэн харж нүдээ эргэлдүүлээд " Надад дураараа хүрэх хэрэггүй "
Өнөөх эмэгтэй хүрч ирээд Чанёолын гараас сугадаад ярвалзсаар " Чи хэн болчхоод сүрхий аашлаад байгаа юм? Хачин хүүхэн минь. Битгий миний Чанние руу сээтэн хаяад бай!!"
Чанёолыг ам нээхээс өмнө Лура ёжлонгуй " Чанние гэв үү? Чи ямар нохой дуудаж байгаа биш дээ. Тэглээ ч чиний биш миний залуу руу шүлсээ гоожуулаад гүйсэн нь чи байх. Хүний юманд гар хүрэхээсээ өмнө өөрийгөө нэг хараач! Шавар будмал гэдгээ надад гайхуулах хэрэггүй!!" гээд чанёолыг угз татан тэндээс гарав.
Замд Чанёол Лура руу үе үе харан инээд алдах аж.
Лура хөмсөг зангидан " Чамаас болж осолд ормооргүй л байна шүү!!"
Чанёол хоолойгоо засан зам руугаа харсан ч инээсээр жолоогоо барьж эхлэв.