11. Төрсөн өдрийн үдэшлэг

205 22 0
                                    

Лура ажилдаа Чанёолоор хүргүүлэн ирэхэд хүмүүс хоорондоо ам амандаа шивэр авир хийнэ. Энэ нь Лурад тээртэй ядаргаатай санагдах аж.

   Лура Чанёолын гараас атган " Бид үерхэж байгаа болохоор элдэв бусын яриандаа бидний нэрийг дурдаад ч хэрэггүй шүү!" намуухан хэлсэн түүнийг үгс хүн бүрийн нурууг хүйт даалган амыг нь таглав.

Харин Чанёол жаргалтай нь аргагүй инээн Лурагийн хэлсэн бид гэх үгэнд догдолж байгааг нь хангалттай илтгэнэ. Лура Чанёол руу харснаа нүдээ эргэлдүүлэн түүнийг чирэн явж эхлэв.

  Үдийн цайны цагаар Лура Чанёол 2ыг Жунин Ханна 2 байцаах аятай сууна.

  Ханна нухацтай царайлан "Хэзээнээс үерхээд эхэлчих вэ айн?!" гэхэд Кай дэмжих аятай толгойгоо дохив.

  Лура үл тоосон аятай " Өчигдөр. Гэхдээ энэ та 2т хамаатай гэж бодохгүй л байна шүү."

Кай Лураг дэмжин дахин толгойгоо дохиход Ханна түүн рүү муухай харахад Кай хоолойгоо засан толгой сэгсэрч эхлэв.

  Лура хувиралгүйгээр " Ким захирал, Чанёол та 2 явчихгүй юу. Ханнатай тусдаа ярилцах зүйл байна. " үүнийг сонссон 2 хурдхан шиг босон гарцгаав.

  Ханна байдгаараа инээгээд " ЮУ? ЮУ?Надад юу хэлэх гэсэн юм ?"

  Лура инээмхийлэн " Удахгүй миний төрсөн өдрийн үдэшлэг болно. Бид тэр өдөр тэр 2ыг нийлүүлнэ. Бас би сэтгэлээ нэг хүнд илчлэх талаар ч бас бодож байгаа."

Ханна баярлан "Чиний төрсөн өдрийн үдэшлэгийг тэсэн ядан хүлээж байна "

  Лура зүгээр л толгой сэгсэрнэ.

  Лура хоолойгоо засан " Сэтгэлээ хүнд яаж илчлэх ёстой байдаг юм?"

  Ханна муухай инээгээд Лурагийн мөрөн дээр гараа тавин " Найз минь чи зөв хүнээсээ асуулаа. Яг ингэж нүд рүү нь хараад би чамд дурлаж байна. Чамайг харахад л миний зүрх чам руу тэмүүлж байхыг би мэдэрч, чиний л дэргэд баймаар санагдах болж. Надтай үерхэх үү? гээд л хэлчих. Би зүйлд их мэдлэгтэй шүү "

  Лура гүнзгий амьсгаа аван суудлаасаа босон " Би чамаас яах гэж асуув даа. " гээд гараад явчхав.

Ханна нүдээ хэд хэд завчлаад мөрөө хавчин гарахад Кай машинтайгаа хүлээж байх нь тэр.

Лура кафенаас гарахад Чанёол түүнийг дуудан орилохыг сонсоод машинд нь суугаад хөдөлцгөөв.

  Чанёол чимээгүй байдлыг эвдэн "Удахгүй төрсөн өдөр чинь болно гэж сонссон. "

  Лура " Тийм ээ. Чамайг би урьж байна."

Чанёол итгэж ядан " Нээрээ гэж үү?"

  Лура мөрөө хавчин " Мэдээж, бид чинь хосууд биз дээ"

  Үүнийг сонссон Чанёолын чих улайж орхив. Үүнийг анзаарсан Лура нууцхан мишээв.

My QueenWhere stories live. Discover now