Чaнёол Лурагийн гэрт байх бөгөөд хайртыгаа тэврэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэх нь тэр.
Лура " Чанёол ! Надад хамаагүй хүрэхээ боль!"
Чанёол " Лура би чамайг бэлхүүсээр чинь л тэврэх гэсэн юм. Чамайг уурлуулна гэж бодсонгүй "
Лура бухимдсан аятай " Би өөрийнхөө биед хүн хүргэх дургүй"
Чанёол санаа алдан " Уучлаарай. Одооноос хүрэхгүй болохоор хатан та тайвшир. Боол би түмэн буруутай"
Лура нүдээ эргэлдүүлэн " Чамтай тоглоом шоглоом хийгээд байх чадал алга намайг тайван амраагаад өгөөч. Би маргааш ажилтай. "
Чанёол " Хэн тэгээд чамайг хүчээр ажиллуулаад байгаа юм. Чи өөрөө л өөрийгөө хэт шахаад байгаа байж. Над руу уурлах шаардлагагүй биз дээ"
Лура нүдээ эргэлдүүлэн " Үг ойлгохгүй чамд юугаа ч хэлэх вэ дээ"
Чанёол тэсэлгүй " Мин Лура чи арай дэндүүлээд байгаа юм биш үү? Уулзах болгонд хэрэлдээд байхаар гэрт чинь ирэх ч хүсэлгүй болчлоо" гээд Лурагийн гэрээс хаалга саван гарлаа.
Чанёол Лура 2 үерхэж эхлээд удаагүй ч тэд ихэвчлэн л ам мурийх болов. Тэр 2 Ханна Кай 2той хамтран Сүёон Сухо 2ыг Япон руу явуулсан бөгөөд бүгд эгэл жирийн өнгөрнө.Гэхдээ өдөр бүр, уулзах бүртээ бие биедээ муухай аашлах нь улам ихэссээр...
Үдийн цайны үеэр Ханна Кай Лура 3 компаниасаа гаран Чанёолтой холбогдон түүний зочид буудлын ресторанд хооллохоор болов.Лурагийн талаас:
Бид 3 Чанёолын зочид буудалд очиход тэр биднийг угтана гэсэн ч хүрч ирсэнгүй.
Бид хэд юм бодолгүй шууд л зочид буудлынх нь хаалгаар орцгоов. Би үүдний том танхимын эргэн тойрныг үл тоосон аятай харах ч нэг л хүнийг хайж байгаагаа сэтгэлдээ мэдэрч байв.
Кай хоолойгоо засан " Хэдүүлээ түрүүлээд ресторан руу орж байх уу?"
Ханна толгой дохиход би ч түрүүлэн ресторан руу алхлаа. Гэтэл өөдөөс нэг хүүхэнтэй малийтлаа инээсээр нааш ирэх нэгнийг хараад л би нүдээ эргэлдүүлэн итгэл төгс алхсаар урд нь замыг нь зогсов.
Нөгөө хүүхэн нь хялалзсаар "Убба аа~~ Энэ хэн болоод бидний замд хөндөлсөөд байгаа юм бэ? " гэсээр Чанёолд эрхлэх нь тэр.
Би Чанёол руу цоо ширтэж байгаад задгай тавьсан үсээ хойш нь нэг гараасаа самнаад "Би Пак Чанёолын найз бүсгүй нь байна. Харин чи өөрөө юу нь юм? Бяцхан охин минь " гэж бассан аятай хэлж дуусав уу үгүй юу Кай Ханна 2 араас хүрч ирэн Чанёол руу асуулт эрсэн харцаар харах нь тэр.Нөгөө хүүхэн " Убба аа~ " гэж бухимдсан аятай Чанёолыг дуудах нь миний уурыг хүргэх агаад тэр хүүхний хоолойг багалзуурдаад авмаар санагдаад эхлэв.
Гэнэт гаранд минь хэн нэгэн хүрэхэд би хөмсөн зангидан харлаа.
Ханна "Лура...."гээд санаа зовсон аятай над руу харна.
Би гүнзгий амьсгаа аван түүний гарыг зөөлнөөр тавиулаад Чанёолын гараас атган харсан зүг рүүгээ л түүнийг чирж явж эхлэлээ.
Чанёолыг гараа татаж авахад л би ухаан орж өөрсдийгөө шатны дэргэд ирснийг анзаарав.
Чанёол " Лура тэр бол зүгээр л танил. Өмнө нь харьцдаг байсан ч одоо бол үгүй. Тэр л араас минь зууралдаад байгаа юм. Чи минь ойлгоно биз дээ мм? "
Би худлаа инээснээ төв царай гарган " Чиний энэ олон дагуулыг би яахаараа үргэлж ойлгож буулт хийх ёстой юм. Одоо арай хэтрээд байгаа юм биш үү!"
Чанёол санаа алдан " Би өнгөрснөө өөрчилж чадахгүй. Тэгээд намайг яа гээд байгаа юм. Би энд чиний хажууд чамайг л хайрлаж байхад хангалтгүй байгаа хэрэг үү?"Лура түүн рүү хувиралгүйгээр гүн хар нүдээрээ цоолох шахам ширтэж байснаа хажуугаар нь зөрөх гэтэл Чанёол түүнийг өөр лүүгээ татан зогсоов.
Чанёол зангирдаггүй хөмсгөө атируулан " Мин Лура чиний энэ хувиралгүй төв царай намайг үнэхээр их залхааж байна"
Лура жуумалзан " Надаас залхчихсан болохоороо дараагийнхаа зугаагаа хайхаар шийдээ юу? Пак Чанёол!"
Чанёол гүнзгий амьсгаа авснаа "Чи өөрийгөө миний зугаа байсан гэж боддог хэрэг үү? Миний чамайг гэх сэтгэлийг чи ингэж ойлгодог байх нь ээ."
Лура Чанёолын нүд рүү цоо ширтсээр " Хоёулаа цаашдаа хамт байсаар байх юм бол бие биенийхээ сэтгэлийг өөрсдийн гараар урж таслах юм шиг байна. Хэдий их хайртай байсан ч бүх хайр бүтээд байдаггүй юм. Тэдний нэг нь бид бололтой. Баяртай хайрт минь"
Лура үгээ дуусгаад түүн рүүгээ гунигтай ч чин сэтгэлээсээ инээмсэглээд хайртынхаа хажуугаар зөрөн өнгөрлөө.