My truth

108 12 2
                                    

Би үнэхээр ойлгомжгүй л дээ.

Чамтай аятайхан харьцах гэж хичээнэ, чиний аашинд тааруулна.

Гэхдээ хамгийн хогийн ааш минь бол итгэл алдсан амьтадтай өмнөхөөсөө шал өөр харьцдаг.



Би та нарын аашинд тохируулж байхад надаас илүү зүйл хүсээд байгаа та нар л хэтэрхий шуналтай юм.


Хог новш бол хог новш.


Би энэ дэлхийд амьдрахад хэтэрхий эмзэг.

Эмзэг мэт харагддаггүй ч та нарыг гомдоохгүй гэсэн бодлыг толгойдоо маш удаан байлгадаг.

Би бодож байснаас чинь шал өөр биш байна гэж үү?. Хөгийн амьтан шиг байгаа биз?

Гэхдээ би та нарыг үнэхээр үзэн яддаг.


Бүгдийг чинь.

Харах болгонд л бүх бараан дурсамжууд минь дандаа л намайг бүрхдэг.

Буруутай нь би биш атлаа та нарын өмнөөс маш их шаналдаг.


Эцэст нь хэлэхэд би хайр гэдэгт итгэхээ байсан.


Хүн крашладаг ч гэсэн тэр бол хайр биш.


Би зүгээр л өөрийгөө хайр гэсэн бодлоор хуурдаг.

Хөөрхийлөлтэй....

Энэ бол миний байх газар биш.


Би тамд л байх ёстой.


Хэдий та нар надад хайртай мэт аашилдаг ч би мэддэг, энэ бүхэн түр зуурынх гэдгийг. Та нар миний үнэн төрхийг хараад шууд л нүүр буруулна гэдгийг.



Бүгд л намайг өөрт нь хамаатай мэт аашилдаг.


Таалагдахгүй байна...

Гуниг болон харуусалWhere stories live. Discover now