Before

51 6 3
                                    

  
    Энэ бол зөвхөн би. Зөвхөн миний түүх. Зөвхөн миний амьдрал. Гэхдээ чинийхтэй ижил бол баяр хүргэе. Чи надад таалагддаг.

Хэдхэн жилийн өмнө.
Би хүмүүстэй ярилцахаас зайлсхийдэг байсан.
Ихэвчлэн их уйланхай байсан. Хэрвээ одоогийн зарим нэгнээс нь асуувал тэд мэднэ. Намайг уйланхай байсныг. Би зүгээр л жаахан хатуу үгэнд гомдоод уйлчихдаг тийм л сул дорой байсан.
  4 бил үү 5 дугаар ангид байхад минь эцэг эхийн хурлаар аав ээжүүдээр бяцхан бүтээл хийлгүүлсэн юм л даа. Манай гэр бүлээс аав ирсэн.
  Маргааш нь ангидаа ирээд эцэг эхчүүдийн бүтээлүүдийг ангиараа хараад л их гоё байсан. Гэхдээ хөвгүүд аавын минь хийсэн зүйлийг шоолж эхэлсэн. Тэр үед л хамгийн их өвдөлтийг мэдэрч байсан. Нулимс нүдэнд бүрхэж ширээгээ дэрлээд уйлахад минь хажууд суудаг охин минь намайг аргадах гэж үзэж байж билээ.
  Би дандаа л тэгж уйлдаг байсан. Нулимсаа нуугаад доош харж.
   Одоо ч ойлгодоггүй. Яагаад хүүхдүүдэд эцэг эх нь байхад тийм муухай зүйлс хийдэг юм бол? Шоолох гэдгийг тийм сайхан зүйл биш гэж боддог би үнэхээр гомдолтой байсан. Одоо ч гэсэн.

  Харин тэр үеэс хойш бага зэрэг эвдэрч эхэлсэн байх. Хүүхдүүдэд шоглуулахгүйн тулд хүчтэй мэт дүр эсгэсээр нэг л мэдэхэд түүндээ итгэчихсэн.

  Одоо ч нэг зүйл намайг шаналгадаг.
Луна/нэрийг нь нууцалъя/-ийн бичсэн зүйл.

  Санаж байгаа нь гэвэл "Урьд нь чин сэтгэлээсээ инээдэг байсан охин одоо инээж байгаад л хараал хэлдэг болчихсон" гэх хэсэг.

  Үнэн байсан болохоор мартаж чадаагүй.

Хэрвээ би одоо ч тэр уйланхай байсан бол яах бол?
  Хамгаалах хүн байгаагүй болохоор л тэр үеэс эхлээд хөгийн ааштай, хүчирхэг мэт болсон байх.

Гуниг болон харуусалWhere stories live. Discover now