Би гуйхыг үзэн яддаг ч гэсэн. . . Ганцаардлыг гуйхад над руу хэтэрхий ихийг явуулчих шиг боллоо. Тийм биш гэж үү? Хайртай бүхэн минь тэнгэрт одож, хамгаас чухал хүмүүс минь намайг биш хумсаа нуусан араатнууд руу л тэмүүлэх нь сонирхолтой юм.
Чамд зөвлөгөө өгөхийг чи байнга л надаас хүсч байсан. Гудамжинд таарсан нэгнийг үерхэхийг хүссэнд чинь би гайхширсан. . . Зүгээр л бусдын сэтгэлийг булаах үнэхээр амархан байгаа биз? Энэ үед л бид хэтэрхий адилыг би мэдсэн. Хоёул аз жаргалтай байгаа мэт боловч асар их гуниг зовлонг агуулдаг. Тэгээд зөвхөн нэгэндээ шивнэх мэт энд бичиж үлдээнэ. . .
Надад хэлээч? Миний амьдралд хэтэрхий олон хүн байна. Бүгд л намайг үхэхэд уйлах ч гэсэн, хэн нь ч надтай адил үйлдэл хийхгүй тийм биз?
YOU ARE READING
Гуниг болон харуусал
PoetryЯмар ч өрнөлгүй. Ганцаардлын далайд худал инээмсэглэл гэсэн дарвуулт завь хөлөглөн, үхэл хэмээх арал руу чиглэнэ . . .