PART 1 Яагаад БИ?

1K 46 1
                                    

Галзуу гэхэд дэндүү галзуу зүйл гэж байдаг байхаа. Надад галзуу гэхэд дэндүү галзуу хайр байсан юм. Бидний галзуу хайр

2014.06.22

Онцгой өдөр минь авч уйтгарласаар кафе орохоор алхаллаа.
Зөрөн өнгөрөх хүн бүр аз жаргалтай харагдах нь улам бүр бухимдуулах ч үүнийгээ аль болох дарахыг оролдоно.
Тиймээ би бол сэтгэцийн өвчтөн.
Төрсөн өдрөө үзэн яддаг, хорвоод намайг төрүүлсэнд нь гутардаг, гомддог тийм л нэгэн.

Гэвч үхэх дэндүү амархан уйтгартай. Тийм биз!

—-

Цусны эхүүн үнэр үнэртэхэд л нүдээ нээхтэйгээ болов. Харсан зүйл минь ч, үнэртсэн зүйл минь ч тэр ахиад л хэн нэгнийг зовоосныг баталж байсанд нүдээ анин уртаас урт амьсгаа авлаа.

Цусны үнэрийг үзэн ядаж байна!

Мэдээж би эрүүл ухаантай байхдаа ийм үйлдэл хийгээгүй нь ойлгомжтой ч бусдад бол тийм биш.
Зүгээр л нэг олиггүй амьтан. Тэднээс өөр гэх ганцхан шалтгаанаар.

Хүн бүр аз жаргалтай байхад яагаад би ийм байгаа юм бэ?
Ахиад л нэг утгагүй асуулт. Учир нь чи бол сэтгэцийн өвчтөн!

Шүршүүрт орчихоод босон явахад гэрийн гадаа цагдаагийн машин хангинах сонстоход зүрх хэвийнээсээ хэд дахин түргэн цохилж байсан ч түргэхэн босоод аль болох тайван байхыг хичээн хаалгаа нээв. Өөдөөс цагдаагийн машины хурц гэрлүүд гялбаж байсанд нүдээ дасахыг хүлээж байтал цагдаа нарын нэг нь намайг гавлан машины зүг авч явлаа.
Та нарт тэнэг сонсогдож болох ч би тэр цагдаад анхны харцаар л дуралчихсан юм.
Эршүүд хүчтэй байдал, шулуухан мөр, том нүд гээд л тэр бүрэн утгаараа ханхүү байсан.

Түүнтэй өөрийгөө харьцуулвал газар тэнгэр шиг байх биз.

—-

Цагдаагийн газар ирвэл надаас байцаалт авч эхэллээ. Сэтгэцийн өвчтэй тухайгаа хэлэхээс маш их айдаг учир үүнийгээ нуугаад шоронд суусан ч хамаагүй байв. Сэтгэцийн эмнэлэг бол шоронгоос аймар газар. Дахиж хэзээ ч тийшээ явмааргүй байна.

Тиймээс би зүгээр л чимээгүй суухыг илүүд үзсэн. Тэр ч надаас юм асуухаас татгалзаж байсан юм. Ийм байдалтай 4 цаг болсон байх хэдий ч тэр үг дуугарах бодолгүй бололтой байв.
Өрөөний төмөр хаалга нээгдэн ширүүн харцтай халзан цагдаа том том алхлан орж ирээд шууд л намайг алгадан унагаачихав.

Хацар хэдий хорсох ч энэ өвдөлт уурыг минь бус инээдийг минь хүргэж байсанд чанга чанга инээн эхэллээ.

Үнэхээр л тэд намайг ойлгодоггүй. Сэтгэцийн өвчтэй тухайгаа хэлсэн ч тоохгүй биз.

Өнөөх халзан бүтэн цагийн турш намайг байцаах гэж оролдон нааш цааш үсчин хамаг хараалаа урсгаж байсан ч би тоогоогүй учир тэр залхсан янзтай харсаар гарч одлоо.
Гайхалтай. Энэ халзантай байсан 1 цаг түүнтэй байсан 4 цагаас хамаагүй удаан санагдлаа. Шинэлэг мэдрэмж байна.

Түүнийг хаалгаа хаасан даруйд өнөөх үл мэдэх цагдаа надтай үг дуугарав.

- Би чамайг аргалаад энэ хэргээс авраад өгье. Харин чи надад нэг тус хүргэ

Нилээдгүй гайхсан ч тэрийгээ нуухыг хичээн аль болох тоомжиргүйгээр 'Юу' хэмээн асуувал тэр даруй хариу болгон
'Миний эхнэр болж өг' гэх дөрөвхөн үгийг юу ч болоогүй юм шиг хэлж орхив.

Тэр үнэхээр хачин хүн юм. Бусдаас өөр. Магадгүй над шиг...

-Чи намайг би чамайг таних ч үгүй тэгэхээр яагаад намайг хэмээн асуухад тэр ёжтой инээн 'танихгүй учраас л' хэмээх товчхон хариулт өгсөн юм.

Та нар юу гэж бодох надад хамаагүй ээ. Би зүгээр л зөвшөөрчихсөн.
Түүнд дурлачихсан юм чинь!

/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛWhere stories live. Discover now