Ганц сонголт хүний яаж ч өөрчилж чаддаг. Анхнаасаа би зөв сонголтыг хийсэн.
-Сайн байна уу? Кан Жүни мөн үү? PQ компаниас яриж байна. Та ажилдаа тэнцсэн байна. Баяр хүргэе. Өдөр 3 цагт компани дээр ирээрэй.
Орой бүр унтах нойроо хомслон байж түүнийг боддог минь юуных бол? Болимоор байгаа ч хэтэрхий оройтсон бол одоо яах вэ?
-Юнги би явлаа. Амжилт хүсээрэй.
-Амжилт. Манай Жүни мундаг юм чинь заавал чадна аа!Компани дотор байх кафе рүү орон цонхон талд суудал аван суув. Гадаа явах хүмүүсийг харахад хос хосоороо эсвэл орь ганцаараа. Ганцаараа яваа хүмүүсийн ихэнх нь уйтгарласан нэг л таагүй мэдрэмж өгнө. Бодоод байх нь ээ хүн гэдэг бусад зүйлтэй харицаж нийгмийн амьдралд оролцож байж л хүн болж тэгээд найз нөхөд гээд өөр олон зүйлийг үзэж мэддэг юм байна.
—-
-Сайн байна уу? Кан Жүни биз дээ.
-Тиймээ
- За та ажлаа хийхээс өмнө 1 сарын сургалтанд суух хэрэгтэй бусдыг нь дараа нь хэлнэ ээ.Багын мөрөөдөлтэй минь дүйцэхүйц бүсгүй байсан юм. Хэлэх гэснээ хэлчихдэг, сул үг ашигладаггүй цэвэрхэн тайрмал үстэй хамгийн гол нь хөөрхөн.
Ингэж бодож дуусаад би үсчиний газар луу яаран явсан юм. Одоо л тайруулахгүй бол хэзээ ч чадахгүй байх. Бага байхад минь ээж минь үсээ тайруулах муу гэж хэлдэг байснаас болоод би үсээ богино болгож үзээгүй. Одоо би жижигхэн Жүни биш болсон. Эрүүл аз жаргалтай Жүни болох болно.Day1
Сургалтын газар ирэхэд их бүгчимхэн өрөө болон хэдэн бор ширээ угтсан юм. Хэтэрхий чамин бус өрөө байсан ч надад таалагдаж байна. Би энгийн зүйлсд дуртай болчихсон.
- Сайн байна уу багшаа
- Сайн сайн. Сон МичолТэр нэрээ хэлээд гараа сунгахад нь зөрүүлэн гараа сунгалаа. Гэсэн ч тэр над руу нэг жуумалзаад ширээ лүүгээ алхав. Удалгүй хүмүүс нэмэгдэж бор ширээнүүд арай ядан дүүрэв.
Хажууд хэн нэгэн ирэн суух шиг болохоод өнөөх гайхал зүрх чанга чанга цохилон эхлэв. Шинэ найзтай болох боломж учраас л тэр биз.Гайхалтай ийм газар дахиад таарна гэж бодсонгүй. Энэ Жон Жонгүг байна!
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.