Дулаахан байна. Дахиж хэзээ ч даарахгүй мэт дулаан байна. Өмнө нь мэдэрж байсан + - градусуудыг дахин санах гэдэг ч санагддагүй. Гэхдээ энэ дулааныг хэзээ ч мартахгүй байх.
Өөрийн чичирхээ больсноо анзааран тэврэлтээс салан дээш харвал харахыг тархи минь үзэн ядаж, зүрх минь нэхэж байсан нэгэн зогсож байв. Хэвээрээ байна. Бид яагаад ингэж их тааралддаг юм бол? Хувь заяа юм болов уу? Эсвэл өөр зүйл?
-Энэ бүсгүйг зүгээр явуул тэр энэ хэрэгт хамааралгүй. тэр шийдэмгий ийн хэлэх бол Тэхён хэмээн цагдаа бид 2 луу жуумалзан гарч одох нь тэр. Тэр хурдан хөдлөн биднийг бичиж байсан камерыг унтраан өөдөөс минь харан суув.
-Сайн сууж байв уу?
-Тиймээ сайн.
-Бид энд жаахан байх ёстой. Байцаалтын заасан хугацаанаас өмнө гарах ёсгүй.
-Мм
-Тэгээд хаана юу хийж байна даа
-Нэг компанид ажиллаж байгаа. Нарийн бичгээр.Түүнтэй ярилцах үнэхээр сайхан байсан. Гэхдээ би өөрийгөө нээж өгмөөргүй байна. Бид үүнээс цааш юм ярилцаагүй юм. Зүгээр л бие биенийгээ ширтэцгээсэн.
-Чи санаж байна уу? Анхны цас орсон тэр өдрийг. тэр ийн хэлээд томоос том инээх аж. Би зүгээр л хариу толгой дохив. Тэр үргэлжлүүлэн "Би тэр өдрийг бодох их дуртай, чи бид 2 ийн анхны хүсэл биелсэн шдээ. Бидний дараагийн хүсэл од харахаар явах байсан" хэмээн дуугарав.
Тиймээ бид од харахаар явахыг хүсэж байгаагаа тэгэхэд ярилцаад амжсан. Ирээдүйдээ юмсыг хүсэх нь сайхан ч биелүүлж чадахгүй бол их өрөвдөлтэй юм.
"Чи тэр цастай өдөр ямар сайхан харагдсанаа мэддэг ч болоосой" Жонгүг ингэж хэлээд хаа нэгтээ рүү ширтэхэд түүний төсөөлж байгаа гэдгийг мэдсэн юм. Инээж байна дахиад л. Гайхалтай би түүнийг инээлгэдэг тэр намайг уйлуулдаг юм байна.
-Хэр удах вэ? залхсан гэхээс илүү ядарсан хоолойгоор ийн хэлвэл тэр инээмсэглэхээ болин
-Одоо ойролцоогоор 3 хором. хэмээн хэлэв.-Жүни чамд энэ тэнэг сонсогдож болох ч би чамд хайртай гэдгээ 3н жилийн өмнө ухаарсан. Над дээр буцаж ирэх бодол байхгүй юу? тэр ийн эелдэг хэрнээ эрэгтэйлэг хүнгэнэсэн хоолойгоор хэлэхэд дотор минь ямар нэг зүйлээр сийчүүлсэн мэт мэдрэгдэж уйлмаар, гомдоод хашхирмаар санагдаж байсанд түүн лүү харахгүйгээр босоод "3н хором өнгөрчих шиг боллоо. Бас наадах чинь үнэхээр л тэнэг сонсогдож байна" гэж хэлээд бушуухан гарах хаалгыг зүглэв. Би хэтэрхий бардам тэгээд гомдомтгой байж болох ч зүгээр л би ийм байх дуртай. Зовсон ч хамаагүй.
Түүниы хэлсэн чихэнд цуурайтан сонсогдсоор байсанд чихээ биш зүрхээ даран уйлж эхлэв. Гудамжаар алхах хүмүүс, тэнгэрээс хүнд хүндээр унах бороон дуслууд ч хамаа байсангүй.
Надад энэ 3н жилийн хугацаа хамаатай байсан юм. Тэр яагаад үүнийг эрт хэлж болоогүй гэж. 3н жил гэдэг урт хугацаа үнэхээр урт хугацаа байсан.---
Бие минь халуу оргихын эрхэнд нүдээ нээвэл өрөөний таазнаас өөр зүйл үл харагдана. Толгойгоо арай ядан эргүүлвэл хамгийн түрүүнд утас харагдав. Би биеээ удирдаж чадахгүй байна зүгээр л хэт халуунтай байгаа бололтой. Хэн нэгэн лүү залган хурдан ирэхийг хүсээд хариуг нь ч сонсолгүй утсаа таслан буцаад биеээ суллан өвдөх газрын тоогоо нэмэхгүй байхыг хичээн хэвтэв.
Би энэ үнэрийг мэднэ. Хамгийн дуртай анхилам үнэр минь. Зүүднээс минь хүртэл салгах хүчтэй үнэр.
-Чи энд юу хийж яваа юм?
-Чи над руу залгасан шдэ. Тэгээд энд ирэхийг хүсээд утсаа тасалчихсан. Би танай хаалгыг эвдчихсэн шүү уучлаарай. Гэхдээ одоо тэрнээс илүү чиний бие санааг минь зовоож байна. Хаана чинь илүү өвдөж байна. Эм аваад ирсэн уу.Тэр их үглээ. Эсэргүүцэх чадал байгаагүйн зэрэгцээ тусламж хэрэгтэй байсан учир дуугүй л эмийг уув. Тэр зутан бэлдэхээр гал тогоо руу зүглэв. Удсан ч үгүй тэр халуун зутан барисаар орж ирэн ам руу минь үлээн халбагдаж өгж байв.
Биеийн минь энд тэндэх өвдөлт арай намжсан ч халуу дүүгэн толгой эргэх намжсангүй. Нүдээ нээхээс ч ядарж байсан учир аяаарханаар анин юу ч бодохгүйг хичээн биеэ суллав. Гэтэл Жонгүг хажуугаар минь орж ирэн намайг тэврэн хэвтэв. Биеийн халуунаас минь ингэж авахаар шийдсэн бололтой байсанд зүгээр л амьсгалаа жигдлэн унтлаа.
Гэхдээ тэр үед би галзуу нэгэн байх тухай ахин бодсон юм. Би түүнийг хайрлаж чадахаар галзуу бололтой. Түүний хайрыг хүлээж авна гэж өөртөө амласан юм.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.