Тэр байхгүй байвал би яах бол? Тэрэнгүй өдрүүдийг өмнө нь тэсдэг байсан ч одоо чадах болов уу? Түүнтэй учрахаас өмнөх болон дараах би үнэхээр өөр бололтой.
2014.08.27
-Цайгаа ууя Күүкий.
- Би уумааргүй байна
- Уух л болж дээТэр биеээ өвдчихсөн байхад нь тоохгүй явсаар байгаад бүр муутгаад ийм байдалтай болчихсон. Хоол цай ч уухгүй үнэхээр хэцүү байдалтай байгаа.
- Күүкий чи цайгаа ууж байж эдгэнэ шдээ. Битгий зөрүүдлээд бай.
- Хөөх одоо л чамтай жинхэнэ эхнэр нөхөр болсон юм шиг санагдаж байна.Тийм дээ бид жинхэнэ эхнэр нөхөр биш. Гэсэн хэдий ч би түүнд дуртай. Муухай ааштай нэгэн болсон ч дуртай, сайхан ааштай нэгэн болсон ч дуртай. Зүгээр л дуртай.
Анх түүний царай бие гэх гадаад үзэмжинд л татагдаж билээ. Гэхдээ одоо надад тэрний бие царайнаас илүү сэтгэл дулаан санагддаг.
Өөрийгөө хүлээн зөвшөөртлөө түүнийг түлхэж чадах ч тэрнийг байхгүй бол надад юу юунаас ч илүү хэцүү байхыг би мэдэж байсан юм.Цайг нь авч ирэхээр өрөөнөөс нь гарах гэж байтал тэр миний гарнаас барин ' Надтай хамт жаахан л хэвтээд өгөөч' хэмээн маш тайвнаар мөн сэтгэл татам намуухнаар хэлсэн юм.
Тэрний хажууд яагаад ч юм галзуу солиотой хүн биш энгийн нэгэн болсон юм шиг санагддаг.
Тэрний үнэр дахиад л намайг бүчсэн. Маш тодоор үнэртэх энэ үнэр таатай байх хэдий ч тэрний халуун төөнөх бие нь түүнд санаа зовох сэтгэлийг минь улам бүр өдөөнө.
Тэр намайг өөр лүүгээ харуулан чангаас чанга тэврэх боловч би 2 гараа хумин маш дуулгавартай хэвтэж байсан юм. Гэхдээ л би түүнийг тэвэрсэн. Анх удаа хүн тэвэрж байгаа минь энэ. Тиймдээ ч энэ тэврэлтийг хэзээ ч мартахгүй байх.Анхны бүхэн ямагт үнэ цэнэтэй оршдог шүүдээ.
2014.09.01
Өнөөдөр Жонгүгийн төрсөн өдөр. Тиймээс бид 2 парк явах гэж байгаа учир өглөөг сэтгэл зовинолтой угтлаа.
Би паркад дургүй.
Хүмүүс бүгд аз жаргалтай инээх нь яг л намайг шоолж байгаа мэт санагддаг.
Анх энд ирэхэд ээж минь намайг морин тойруулганы урд үлдээж байсан. Энэ л үе амьдралд минь том сэв суулгасан юм даг.
Сэтгэцээ өөрөө удирдаж чаддаг байсан бол өдийд ээж минь надтай цуг байх байсан болов уу?- Хаёонаа явья лдаа. Хурдалааа
- За одоохоон очиж байна.
Тэр доод давхарт яг л жоохон хүүхэд шиг догдолоод 2 нүд нь бүлтийчихсэн зогсох бөгөөд энэ нь үнэхээр эгдүүтэй харагдаж байлаа.Бид хамтдаа парк дээр ирсэн ч хүмүүс маш их байсанд оочир хүлээн зогсож байхад хэн нэгэн эмзэг газарт минь хүрэх шиг болов. Эргэн харвал намхах, цайвар царайтай боловсон баймаар төрлийн нэгэн залуу байсанд санаандгүй явдал хэмээн бодохоор шийдэн тоохгүй орхилоо.
Гэвч энэ боловсон царайтай хүнд миний банзалын урт таалагдаагүй мэт байнга хүрч байсан нь өвчинийг минь улам бүр хөдөлгөх гээл байсанд Жонгүгийг улам бүр налан, наалдан зогсов.Оочир дуусах гэж байсан ч тэвчээр минь алдагдан эргэн харвал Жонгүг надтай зэрэг эргэн өнөөх залууг балбаж эхлэлээ.
Тэр үргэлж намайг хамгаалдаг. Яг л миний баатар шиг. Хэн ч байсан юу ч байсан миний талд үргэлж зогсдог. Миний сахиусан тэнгэр шиг.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.