Хүн бүр том жижиг гэлтгүй мөрөөддөг. Өнөөдөр чи чихэр мөрөөдөж болох ч маргааш чи бялуу мөрөөднө. Хүн гэдэг яг л ийм. Хэзээ ч үл дуусах шунал хүсэлдээ автан илүү их зүйл рүү шунан тэмүүлдэг.
Жонгүг бид 2 нэг гэрт ороод сар гаран өнгөрсөн тэр энэ хугацаанд надад нэг ч ойртоогүй. Зүгээр л сайхан ааштай залуу байсан. Гэвч би үүнтэй эвлэрэхгүй байгаа. Түүний бичсэн гэрээ...
.2014.07.23
Өглөөний цайгаа уучихаад цагийн ажилдаа явах гэж байхад минь Жонгүг намайг үнсээд үдсэн юм. Тэр 2 хоног чөлөө авчихсан амарч байгаа учир энгийн үед байдгаасаа сайхан ааштай болчихсон нь энэ юм.
Өдөржин кофе зөөж нааш цааш олон алхсаныг хэлэх үү хөл яг л салж унах гэж байгаа мэт санагдана. Гадаа орой болчихсон хэрнээ л маш бүгчим байсанд би өмдөө тайлан сул юбка мак өмсөн алхалаа.
-Хөөх энэ сайхан амьтан чинь юу хийж яваа юм бэ? хэмээх дуугаар эргэж харвал өндөр бор үстэй залуу их л ёжилсон янзтай харж байлаа. Түүнийг тоохгүй байхыг хичээсэн ч алхаагаа өөрийн эрхгүй хурдлуулсаар явж байв.
Булан эргэтэл өнөөх залуу мөрнөөс минь барин эргүүлж харуулаад эсрэг гудамжны мухар луу чирж эхлэв.
Хүний нүдэнд үзэгдэхгүй газар луу.Байдаг чадлаараа тийчигнэх боловч яахан эр хүнийг дийлэх билээ.
- Новш минь намайг тавь. Хэн болчихоод хүн чирээд байгаа юм.
- Өнөөдөр би чиний эзэн байх болно.Тэр өмхий новш гудамжны мухар луу ойртох тусам улам ширүүнээр намайг чирж байсан юм. Яг л олзоо амьд дээр идэх гээд шүлсээ гоожуулдаг өлөн саарал чоно мэт.
Тийчилж байгаад түүнийг хөшиглөж орхисонд цэхэр нүд нь даруй ямар нэг араатных шиг болон өнөөх яаран байсан гудамжны мухартаа ирсэн учир намайг тавьж орхив. Хойш нэг алхвал тэр надаас том нэг алхаж байсанд нүдээ анин доош суувал тэр намайг алгадаж орхив.Тэр даруй ухаан балартан нүд минь анигдчихав.
—-
Хүнд оргисон зовихоо нээж ядан харвал өрөөндөө байх бөгөөд толгой хааяа хааяа хатгуулж өвдөхөөс өөр зовиур байсангүй.
Доош буун Жонгүгаас яаж ирсэн талаар асууя хэмээн бодсон ч тэр байхгүй байсанд өрөө рүү нь орж үзэхээр шийдэв. Өмнө нь орж байгаагүй учир хаалгыг нь маш болгоомжлон нээхэд түүний үнэр намайг бүрхэн авлаа. Зүгээр л хэтэрхий анхилам үнэр байв.
Хувцасны шүүгээ нь маш том санагдсан учир хаалгыг нь нээж үзэхэд цааш үргэлжилсэн өрөө байв. Тэнд нь мөн доошоо чиглэсэн урт гэгч нь шат байх бөгөөд би ч эргэлзэх зүйлгүй доош буулаа.
Шатаар бууж байтал ухаан алдсаны минь шалтгаан болох өнөөх залуу ухаангүй мөн цустайгаа хутгалдчихсан байх бөгөөд хажууд нь Жонгүг сууж байв.
-Энд юугаа хийж байгаа юм.
- Чамайг хайгаад. Гэхдээ энэ новшийг чи ингэчихсэн юм уу? намайг ийн тайван асуухад тэр уурлан
-Тиймээ. Тэр чамайг оролдсон. Миний хүнд надаас өөр хэн ч гар хүрэх ёсгүй.
Би өнөөдөр ууртай байна. Гэрээгээ санаж байгаа бол биелүүлээрэй хэмээлээ.Би зүгээр юу ч хэлэлгүй тэндээс гарсан юм. Өрөөндөө очин бүх хувцасаа тайлан орондоо орон зүүдний ертөнцөд заларлаа.
Харанхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.
Зүүдийг минь таслан анхилам үнэр эргэн тойрныг минь бүчлээ. Биеийг минь ямар нэг зүйл энхрийлэн тэврэхэд аргагүйн эрхэнд нүдээ нээвэл Жонгүг миний хажууд маш тайвнаар хэвтэж байлаа. Тэр маш чангаар намайг энгэртээ наан тэвэрсээр байсанд миний санаа амран нүдээ анилаа.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.