Jungkook's POV
Анх тэрнийг харахад Хаёонтой маш адил байсан. Эвгүй газар тааралдаж байгаа ч гүйцээгээгүй хүслээ биелүүлэхийг хүссэн байх.
Хаёон тэр бол миний эхний бөгөөд эцсийн хайр гэгддэг бүсгүй. Гэвч тийм байгаагүй. Хайр гэдэг халамжаас эхэлдэг. Аль хэдийн өөр хүнийх болчихсон байхад би л тэнэг байж.
2014.07.23
Хэтэрхий орой болчихсон байхад Хаёон ирэхгүй байсанд гадагш гаран түүний ажлыг зүглэн алхаж байхад хэн нэгний хараах сонсогдоход л би гүйж эхэлсэн юм. Түүнийг аюулд орсон байхыг төсөөлж ч чадахгүй байна.
Гудамжны төгсгөл хамгийн муу бүхэн болдог газар. Цагдаа хүн болохоороо ч тэр юм уу энэ бүгдийг би хэтэрхий сайн мэднэ.
Зүгээр л тэрний ухаанаа алдсан царайг хараад өөрийн мэдэх хамаг хараалаа урсган тэр новшыг цохиж байсан юм.
Хаёоны төлөө биш Жүни гийн төлөө хийсэн эхний бөгөөд эцсийн үйлдэл байх болно гэж өөртөө амалсан.
Гэхдээ амлалт зөрчигдөх гэж байдаг тухай яахан мэдэх билээ.Өнөөх залууг өөрийн нууц өрөөндөө оруулан хүлчихээд сууж байтал тэр намайг олчихсон. Т ийм байдлаа харагдмааргүй байсан. Гэтэл тэр аль хэдийн харчихлаа.
Гэвч үүнээс илүүтэй түүний цонхийсон царайг хараад уур минь улам их дүрэлзэнэ.-Энд юугаа хийж байгаа юм.
-Чамайг хайгаад. Гэхдээ энэ новшийг чи ингэчихсэн юм уу?Тэр өөрийг нь яах гэж байсныг мэдсэн байж яаж ийм тайван байгаа юм бэ? Өмнө нь хэдэн удаа ийм зүйлтэй учирч байсан юм бэ? Хажууд нь хэн ч байхгүй байх ямар байсан бол?
-Тиймээ. Тэр чамайг оролдсон. Миний хүнд надаас өөр хэн ч гар хүрэх ёсгүй.
Би өнөөдөр ууртай байна. Гэрээгээ санаж байгаа бол биелүүлээрэйОдоо ч өөрийн бичсэн гэрээндээ харамсаж байна. Тэрнийг томоотой байлгах гэж бичсэн ч одоо бол үнэхээр ичмээр байна.
Түүний өрөө үнэхээр анхилам үнэртэй. Түүний үснээс, хувцаснаас, гарнаас нь хүртэл үнэртдэг энэ үнэрт би дуртай. Хажуугаар нь орж хэвтээд уушгиа тэрний анхилам үнэрээр дүүргэн зүүдний ертөнцөд залралаа.
—-
-Күүкий чиний олох ээлж.
- Өө тийм шдээ.Тоглоомын талбай дээр тоглох 2 хүүхэд. Аль аль нь бие биендээ хязгааргүй ихээр анхаарал тавих бөгөөд хамтдаа үргэлж тоглоно.
-Күүкий би чамтай гэрлэнээ
- Тэгье.Охин хүүд өгсөн амлалтаа мартан өсөн торнисон бол хүү тэрхүү амлалтыг марталгүй санасаар иржээ. Охин түүнд найз залуугаа танилцуулах хүртэл хүү охиныг амлалтаа санаж байгаа хэмээн найдсан байжээ.
2014.08.26
Босох гэж үзсэн ч бие минь өөрийгөө дийлэхээргүй болтлоо сульдсан байсан юм. Дотор минь халуу шатаж ямар 1 зүйл чимхэж байгаа мэт өвдөлт хамаг биеийг минь бүчсэн байсан. Тэрнийг ирэх хүртэл. Өрөөнд минь орж ирэхэд л түүний үнэр уушгийг минь дүүргэж байсан юм.
- Күүкий чи цайгаа ууж байж эдгэнэ шдээ. Битгий зөрүүдлээд бай.
- Хөөх одоо л чамтай жинхэнэ эхнэр нөхөр болсон юм шиг санагдаж байна.Бидний дунд ялимгүй асуудал гардаг. Гэхдээ энэ жинхэнэ эхнэр нөхөр хоёрынх шиг гүн гүнзгий болдоггүй байх лдаа. Тэр хэтэрхий хурдан дасдаг.
'Надтай хамт жаахан л хэвтээд өгөөч'
Түүнд хайртай болчихсон юм. Сайн биш бүр хайртай
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.