Уйлан суух тэрний царай. Магадгүй надаас болсон байх гэх гэмшлээр дүүрэх сэтгэл. Энэ бүхэнтэй тэрнийг харснаас хойш бараг жилийн дараа л учирсан юм. Энэ бүх хугацаанд сураглаад юуг ч олоогүй. Гэтэл ийм газраас. Бид дандаа сонирхолтойгоор таарах юм.
Бидэнд үргэлж солиотой гэмээр зүйлс тохиолддог.
Хажууд нь суух залуу түүн лүү үнэхээр хайрын харцаар ширтэх ажээ. Түүнийг өөртэйгөө харьцуулашгүй мэт санагдана.
Би түүнийг ашигласан тэгээд хаясан. Зүгээр л түүнийг эд бараа мэт үзсэн дээ үнэхээр харамсаж байна.
Дахиад ганц л боломж байвал сайн байна гэж хэлэхгүй ээ дахиад сайн байж ганц боломжийг бүтээмээр байна.
Удаанаар бүр удаанаар түүн лүү алхана. Хөнгөн будсан нүүрийг нь даган урсах нулимсыг нь ширтсээр.
Түүнд донтох гэж байгаа мэт санагдаж байна. Би аль хэдийн тэрэнд дурласан гэдгээ түүнийг явсаны дараа л мэдсэн. Хамгийн харамсмаар мэдрэмж.
-Сайна уу?
Энэ үгийг яаж хэлснээ ч санахгүй байна. Зүгээр л түүнтэй ярихыг маш их хүссэнээсээ болоод өөрийн мэдэлгүй дугарчихаж.
JONI'S POV
Би зүүдлээд байгаа юм болов уу? Эсвэл дахиад сэтгэцийн өвчин минь сэдэрчихэв үү?
- Сайна уу?
Тэр үнэхээр мөн бололтой. Би ийм газар таарна гэж бодоогүй.
- Сайн ингэж хэлэнгээ хацар даган урсах нулимсаа арчих би.
-Удаан хугацааны дараа уулзаж байна. Сайн сууж байв уу? Тэр ингэж хэлэнгээ хажуу суудалд минь суув. Тэр их аз жаргалтай харагдаж байна. Надад харин эвгүй байна.- Сайн сууж байсан. Асуусанд баярлалаа. За би ингээд явья даа, баяртай.
Би дахиж өөрийгөө зовоомооргүй байна. Одоо бусад шиг энгийн амьдралаар зүгээр л энгийнээр хайрлаж дурлаад, энгийн аз жаргалтай гэрийн эзэгтэй, ээж болмоор байна. Тэрэнд итгэх итгэл минь дууссан гэж хэлэхгүй зүгээр л тэр минийх болохгүй.
Тэр минь хэтэрхий тэнгэрлэг оршихуй шүү дээ!Галзуу хүн л ийм зүйлийг хүлээн зөвшөөрнө байх. Би галзуу баймааргүй байна.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.