PART 15 "Өвчин хөдлөх үед"

236 25 2
                                    

2017.09.01

Юнги Номү 2той хамт цэцэрлэрт хүрээлэнгээр зугаалангаа паркын зүг харан санаа алдлаа. Тэрэнтэй парк дээр байхад их хөгжилтэй байсан сан. Тэр үеийн би хэдий сэтгэцийн өвчтэй ч надад ядаж тэр минь байж.

Түүнд хаяагдсан хэрнээ түүний тухай бодох бодол минь надаас салахгүй байх нь хайр дурлал бардам зан, эрүүл тархийг үгүй болгодог гэдэг үгийг улам бүр батлах шиг.

-Жүни хурдал аа чирэгдээд байх юм. Номү ингэж хэлээд гараас минь чирэн цааш алхана. Тэрний дулаан гарт атгуулахдаа өөрийнхөө ямар азтайг дахин ухаарав.

-Юнги, Жүни хэдүүлээ галзуу хулгана дээр сууя. Би өөр юм хүсэхгүй ээ галзуу хулгана дээр л сууя тэгэх үү? тэр ингэж хэлээд шрекийн муурны нүд гаргав. Мэдээж бид зөвшөөрөхгүй яах бил ээ. Тэр ч зальтай хүүхэн юм даа.
Тэр баярлан бидний гараас чирэн явахад би өөрийн хэдэн жилийн өмнөх дүр төрхийг харж байгаа мэт болон гацаж орхив. Аз жаргалтай бас гэгээлэг нэгэн байжээ.

Нүдээ анин галзуу хулгана дээр сууна. Мэдрэмж огт мэдрэгдэхгүй байна. Хажууд минь суух хүмүүс галзуу мэт орилох бол би юуг ч мэдрэхгүй байв. Миний эмчилгээний давуу тал олон ч сул тал ч мөн бий. Би сэтгэл хөдлөл гаргахдаа муу болчихсон. Ялангуяа галзуу мэт сэтгэл хөдлөл.

Би паркаас аль болох хурдан явахыг хүсэж байсан. 2 том дурсамж. 2лаа таагүй төгсгөлтэй.
-Ээждээ хаягдсан
-Хайртай хүндээ хаягдсан.

Бодоод байх нь ээ би хүнд хаягдах гэж төрсөн юм болов уу? Парк миний хувьд тэр хүмүүсээс салгадаг газар байх. Тэгвэл би Юнги, Номү 2 оос салах юм байна.
Ийм тэнэг зүйл бодсондоо өөрийгөө буруутгах хэдий ч үнэн байвал өөрийгөө дахин хэрхэн шаналах тухай бодов.

---

-Жүни нөгөө баримт юу болсон бэ? хаалганы цаанаас захирал ийн орилох сонсогдоход хийж байснаа орхин гартаа бичиг баримт барин захиралын өрөө лүү орлоо. Тэр бол хөгшин бас ууртай хэдий ч хүнлэг сэтгэлтэй нэгэн. Бусдыг илүү боддог сайхан сэтгэлтэй ч тэрийгээ нуух дуртай.

-Захиралаа энэ байна.
-Жүни ойрд сайн ажиллаж байна шүү. Тэгж байгаад нэг шагнана аа. захирал ийн хэлээд сөөнгөтсөн хоолойгоороо инээхэд би ч мөн даган инээв. Амьдрал одоо л надад шударга хандахаар шийдсэн бололтой.

Ажлаасаа тарчихаад дэлгүүрээс зайрмаг аван долоож байхдаа л тэрнийг бодон инээж байгаагаа анзаарав. Хэтэрхий хүүхэд шиг юм.

/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛWhere stories live. Discover now