Юнги, Миний амьдралд гэнэт л орж ирсэн нэгэн.
Flashback
Үнэхээр би тэрэнд хэрэггүй болчихсон юм байхдаа, эсвэл анхнаасаа хэрэггүй байсан юм болов уу?
Хорвоо ертөнц бүхнийг надаас урвуулсан мэт санагдаж байсан юм. Буцаад л сэтгэцийн өвчтэй Жүни. Хэнд ч хэрэггүй хог шаар мэт.
-Уучлаарай, Та энийг унагаачихлаа гээд цүнхийг минь барин над руу цэнгээний газрын гэрэлд тохирхооргүй царайгаараа харж байлаа. Тэрний харц бусдаас арай өөр зөөлөн байсан юм.
-Баярлалаа.
Намайг ингэж хэлсний дараа тэр богинохон даашинзны минь хормой дээр өөрийн хүрмийг тавиад яваад өгсөн.Дараа нь л би түүний хүрэмний халааснаас нэрийн хуудсыг олоод түүнийг сэтгэц мэдрэлийн эмч гэдгийг мэдсэн юм.
Үсээ дээш нь эвтэйхэн боогоод, нүүрэндээ хөнгөн будалт тавиад аль болох энгийг хувцаслан түүний эмнэлэгийг зорьсон юм. Өрөөнийх нь үүдэнд очоод итгэл муутайхан хаалгыг нь тогшиход тэрний "Ор ор" гэх намуухан хоолой дуултахад хөлөө зөөж ядан өрөө лүү орсон юм.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам минь байсан.
Тэр надад туслаад зогсохгүй найз минь болж өгсөн юм.
Flashback end.
-Жүни чи зүгээр үү?
Тэр над руу гүйж ирээд ингэж хэлэхдээ их санаа зовсон харагдаж байлаа. Би зүгээр л толгой дохьсон юм.
-Ямар их санаа зовсон гээч. Намайг энгэртээ наан ингэж хэлэхэд нь тэсэлгүй уйлж орхив.Би сул дорой харагдах дургүй. Сул дорой харагдвал бүгд намайг үзэн ядаж доожоогүй мэт харицна. Би тийм байж чадахгүй, гэхдээ миний нулимсыг харсан хүн итгэлт найз байсан учир тэр удаад л тайван уйлсан. Амьдарч ирсэн бүх хугацааны гомдолоо тээгээд.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.