Бусдын төлөө үхэхэд ч бэлэн байх тэр сэтгэлийг хайр гэдэг байх. Магадгүй энэ хайртай би хэзээ ч учрахгүй. Учир нь миний зүрх ажилладаггүй.
2014.07.24
Түүний үнэрт мансуурах шахам сэрэх би. Гэвч тэр өөрийнхөө ийм сайхныг мэдэх болов уу?
Өнөөдөр бидний дунд ялимгүй маргаан гарсан. Миний л алдаа байсан. Тэр надад өглөөний цай хийж өгөхөд нь би идээгүй байсанд тэр уурласан юм. Хүүхэд шиг зүйлд маргалдаж байгаа биз.
Би зүгээр л гэрээсээ гаран маш удаанаар ажил руугаа явсан юм. Орой ажлаа тарсан ч харих хүсэл төрөхгүй байсанд архины мухлагийн зорив.
Архи уухаар амьдралд байгаа бүх асуудалд санаа зовохоо больдогт би дуртай. Зүгээр л би энд хэн нэгэнд харагдахаа больсон гэх төсөөлөлтөй болдог.
Үл үзэгдэгч болгодог архи!Өглөө хаана ч юм нэг газар царай нь цонхийсон эрэгтэйтэй хамт сэрсэн юм. Тэр миний хажууд амьсгалхаас өөр зүйл үл хийж байсанд би гайхан өчигдөр болсон зүйлийг санах гэж хичээхэд үнэхээр юу ч санагдахгүй байлаа. Миний өвчин дахиад л хөдөлсөн бололтой гэвч түүнийг яг яаснаа үл ойлгон хэвтэнэ.
Өвчин минь түүний хажууд огт хөдлөөгүй атлаа түүнгүй байсан ганц орой хөдөлчихлөө гэж үү? Тохиолдол гэхэд хэтэрхий онцгой юм.
Хурдхан шиг босон гадуур хувцасаа өмсөн гэрийн зүг яаравчилна.
Тэр надад санаа зовсон болов уу?
Эсвэл зүгээр л тоогоогүй болов уу?-Хүн байна уу? Жонгүүгаа хэмээн гэртээ орж ирээд хашхирлаа.
- Юундаа орилоод байгаа юм. Хаана байж байгаад ирж байгаа юм. Тэр ингэж хэлээд нэлээд хөмсгөө зангидан наашаа харлаа.Би тэрнийг уурлахад дургүй зүгээр л түүний дулаахан аашинд нь дуртай.
- Юугаа бодоод зогсоод байгаа юм?
- Миний бие нэг л биш байнаа. Чи өөрийнхөөрөө ойлгож болох уу?Би өөрийнхөө энэ занг үзэн яддаг. Би зүгээр л хэлэх гэснээ хэлчихдэг. Хэн нэгнийг шархлуулах эсэх нь хамаагүй. Зүгээр л хэлж орхидог. Бусдыг боддоггүй хэтэрхий богино бодолтой хүн. Түүнийгээ мэддэг хэр нь засч чаддаггүй.
- Чамд юу тохиолдоод байгаа юм? Би чамайг өмнө нь хэргээс аварч байсан. Би чамайг сэтгэцийн өвчтэй гэж бодож байна. Эртхэн эмчлүүлье тэгэх үү? тэр ингэж хэлэхдээ их л санаа зовсон юм шиг харагдаж байсан юм. Би зүгээр л хэн нэгэнд анхаарагдаж халамжлуулахад тохирохгүй хүн.
Ахиад л миний өөрийгөө үзэн ядах эхэлчих шиг боллоо.
-Би зүгээр ээ. Хоёулаа зөвхөн гэрээгээр л хамт амьдарч байгаа. Күүкий надад санаа тавих гэсний хэрэггүй. Анх намайг цагдаагийн газар харчихаад яагаад хүн алсныг минь асуугаагүй. Яг тэрэн шигээ намайг анхаарахгүй байж болохгүй юм уу?
Бид 2 хөндий болоогүй ээ. Яг урьдын адил байгаа. Бие биедээ сэтгэлтэй хүмүүс ийм зүйлс ярилцвал харилцаанд нь өөрчлөлт ордог байх. Гэхдээ бид тийм биш бололтой.
2014.08.26
-Күүкий босоорой. Ажилдаа явмаар байна. Гялс цайгаа уу.
-Хөөеэээ. Жон Жонгүүг. хэмээн ууралсаар тэрний өрөөний хаалгыг нээтэл тэр орондоо хөлстэй хэвтэж байх нь тэр.
YOU ARE READING
/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛ
RomanceХаранхуй дунд жижигхэн лаа байх бөгөөд түүнийг тойрон олон эрвээхий эргэлдэн ниснэ. Нэг эрвээхий галанд эцэс төгсгөлгүй дурлаж орхив. Тиймээс тэр өөрийгөө биш хайрынхаа замыг сонгон гал руу оржээ.