PART 20 'THE END'

325 27 4
                                    

-Кан Жүни, холд.

Нүдээ тас анин замын голд зогссон намайг хэн нэгний хүчирхэг гар татан, хамтдаа газарт унах нь тэр. Толгойн ар хэсэгт өвдөж байсан ч нүдээ нээхтэйгээ байсанд аажмаар нүдээ нээвэл харахыг хүсэж байсан нэгэн минь байв.

'Чи чинь галзуу юм уу? Улаан гэрлээр гарч гүйдэг нь яаж байгаа юм? Сая намайг хичнээн их айсныг мэдэж байна уу?'

Гар нь салганасан тэр минь надаас ийн асуухдаа энгийн үедээ ч том нүдээ улам бүр томруулав.

'Чи намайг галзууруулдаг'

Замын голд түүнийхээ бэлхүүснээс тэврээд ийн шивнэсэн юм.
Зүгээр л хажууд минь Жон Жонгүг гэх биет байгаа цагт хорвоо ертөнц халуун лав байсан ч хамгийн сайхан нь.

---

'Чи тэгээд яах гэж байна.'

Дэлгүүрийн гадаах сандал дээр суун бие биенээ ширтэж байхад тэр ийн асуув.

'Яах юу байхав. Чамтай хамт амьдарна.'

'Аав одоо чамайг сэтгэцийн өвчтэй талаар захиралд чинь хэлээд чамайг эмнэлэгт хэвтүүлнэ байх даа.'

Санаа зовнисон өнгөөр ийн хэлэх тэр хорвоо ертөнцийн хамгийн эгдүүтэй нэгэн шиг сонсогдож байсан юм.

'Жон ноёнтоон, би аль 3н жилийн өмнө эдгэчихсэн. Одоо бол тайвшруулах нөлөөтэй лаагаа үнэрлээд унтаад байхад болдог шдээ. Арай ч дээ чи намайг мэддэггүй юм биш үү. Аа бас ажлын тухайд захирал угаасаа намайг өмнө нь өвчтэй байсан тухай мэднэ. Манай захирал их сайн хүн л дээ.'

'Тэгвэл ашгүй дээ. Одоо манай компани яах бол?'

'Яах юу байхав чи л авна шүүдээ.'

'Би зүгээр л цагдаагийн ажилдаа илүү дуртай'

'Тэгвэл дүү чинь?'

'Одоохондоо арай жаахан.'

'Тэгвэл дүүгээ том болтол чи хариуц. Тэгээд дүү чинь том болоод, өвлөвөл хүссэн ажлаа хийгээд хүссэнээрээ амьдарцгаая.'

Нүүр дүүрэн инээмсэглэн ийн хэлэх миний гараас зөөлөн атгаад тэр минь ингэж хэлсэн.

'Тэгье. Баярлалаа Жүни'

Үгүй ээ миний аз жаргал байгаад чамд баярлалаа.

---

'Хайраа хэзээ ирэх юм? Хурим эхлэлээ'

'Очиж явна аа. Уучлаарай'

'За хурдал хурдал'

Түүн лүү зурвасаа биччихээд Номүг харан ахин нэг санаа алдав.

'Аааш, Номү чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаад байх юм. Юнгид өгмөөргүй санагдчихлаа. Хулгайлчихдаг юм билүү?'

Намайр ийн хэлэхэд тэр нухацтай царай гарган 'Би чамд дуртай ч уучлаарай Юнги бид 2 хүүхэдтэй болчихсон' хэмээн хэлэх нь тэр.
Өмнө нь юу ч хэлээгүй учир гайхан түүн лүү харвал инээмсэглээд '4н долоо хоногтой' хэмээв.

Аз жаргалаар дүүрэн инээх түүнийг хараад гэнэт их атаархав. Өмнө нь хүнд атаархаж үзээгүй ч одоо л маш их атаархаж байна. Гэрлэх гэж байна тэгээд бүр хүүхэдтэй болчихсон.

-

'Мин Юнги та сүйт бүсгүй Ким Номүг өөрийн хууль ёсны эхнэр болохыг хүлээн зөвшөөрч байна уу?'

'Тийм'

'Ким Номү та сүйт залуу Мин Юнги г өөрийн хууль ёсны нөхөр болохыг хүлээн зөьшөөрч байна уу?'

'Мэдээж'

'Одоо та 2 албан ёсоор эхнэр нөхөр боллоо. Сүйт залуу сүйт бүсгүйгээ үнсэж болно.'

Тэдний зүг нулимстай нүдээр харж зогссон би нүдээ хэдэнтээ шувтраад хоцорч ирнэ гэсэн Жонгүгийг хайлаа. Өөдгүй залуу. Хайртай хүнийх нь найзууд хуримаа хийж байхад.

'Эрхэм хүндэт зочидоо, өнөөдөр энд бидний хуримаас гадна нэгэн онцгой үйл явдал болох гэж байгаа билээ. Нэгэн азтай бүсгүйн найз залуу энд та бүхэнд дараагийн хуримын урилгыг өгөхөөр ирсэн байна.'

Яг л хөтлөгч аятай Юнгиг ингэж хэлэхэд Номү хажууд нь баясгалантайгаар инээн зогсож байв.

Тэдний араас цагаан хослол, хар гутал өмсөн үсээ хойш нь лакдан янзалсан Жонгүг гарч ирэв.
Хэн ч харсан хайрлаж дуралмаар сайхан харагдаж байлаа. 

Тэр минь над руу ирэх замдаа үнэхээр аялгуу төгөлдөр дууг дуулж байв.

Дэлгэцэн дээр бичлэг явах бөгөөд миний авсан түүний минь бичлэгүүд байх нь хэтэрхий хайр хүрмээр байв.

Зөөлөн гишгэлсээр надруу дөхөж ирээд бөгжөө гарган 'Чи бол миний амьдралын гэрэл гэгээ. Амьдралын минь хамгийн том аз. Надтай гэрлээч' гэж хэлээд сарвайлаа.

'Мэдээж, хайрт минь'

/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛWhere stories live. Discover now