PART 19 "Үхэхийн өмнө"

222 20 0
                                    

Jungkook's P.O.V

'Чи надаас юу хүсээд байгаа юм?'

'Би чамайг л хүсч байна.'

'Намайг битгий зовоо. Би чамтай гэрлэнэ гэхдээ хайрлахгүй.'

'Ойлголоо хайраа. Одоо усанд ороод унтдаа.'

Харахаас ч жихүүцэм түүнийг ийн хэлэхэд биеийн хамаг шар үс босох шиг санагдав. Зөвхөн тэр минь л намайг хайр гэж дууддаг. Зөвхөн түүнийхээ л Жон туулай, Жон ноёнтон, Жон Жонгүг баймаар байсан юмсан.
Арчаагүй өөрийгөө хэдэн мянган удаа зүхэж байсан ч чиний төлөө гэх ганц л үгэнд тайтгарч байсан нь хачирхалтай.

Чинийй төлөө цохилдог энэ зүрх, чиний төлөө амьсгалдаг энэ уушги. Эд эс бүхэн минь чамтай минь хэтэрхий их холбогдчихсон байсан.
Чамд ийм гүн уусч орно гэж анх уулзахдаа мэдээгүй ээ.

Миний хувьд анх чи минь Хаёон гэх бүсгүйн орлуулга байж. Сэтгэлээ хуурах гэж байсан нэгэн сэтгэлийг минь ингэтэл нь дүүргэнэ гэж хэн санах билээ.
Үнэн гэж итгэхийг хүссэн зүйлдээ итгэж, жинхэнэ үнэнийг үгүйсгэж байсан би л тэнэг.

Гэвч чамайг явсан өдөр би ухаарсан. Үнэн үргэлж ялдаг гэдгийг. Хожимдсон ч бай заавал ил гарж, арчаагүй нэгнийг шаналгадаг гэдгийг.

Чамайг харсан тэр өдөр үсээ тайруулчихсан чи минь яг л дөнгөж дэлбээлж буй цэцэг мэт үзэсгэлэнтэй харагдаж билээ.
Урьдын адил чамайгаа чангаас чанга тэврээд 'хөөрхөн байна' гэж хэлэхийг ямар их хүссэн гээч. 

Гайхалтай нь мэдсэн юм шиг чи надад хүйтэн үгээ юу ч бололгүй хэлж орхисон. Гэсэн ч би чамайг минут, секунд тутамд харж байсан. Бүлтгэр нүд чинь багшийн зааж буйг анхааралтай ажиглан, жижигхэн гар чинь хурднаар хөдлөн түүнийгээ бичиж байгааг.

Өнгөрсөн дэхь өөрийгөө зөвтгөмөөргүй байна. Би угаасаа хөгийн новш байсан шүү дээ.

Орой нь Хичол нэртэй новштой үлдэхэд чинь л би сэжиглэсэн гэхдээ би чам дээр өөрөө очиж даанч зүрхлээгүй юм.
Зүгээр л Юнгиг гуйсан. Яг л хулчгар новшнууд шиг.
Өөрийгөө дэлхий дээр дахиж олдохгүй баатар мэт төсөөлдөг байсан намайг чиний хэдхэн үг ийм хулчгар болгочихсон юм.

Ийм тэнэг надад дахин боломж өгсөн чи үнэхээр гайхалтай хүн биш гэж үү?
Хэн нэгэн чамайг тэнэг, галзуу гэж хэлж болох ч чи миний хувьд хамгийн гайхалтай хүн. Жүни

Joni's P.O.V

'Гуйя утсаа ав лдаа Жон Жонгүг' бачимдсандаа амандаа ийн үглэсээр хумсаа гарантаа шигдтэл чангаар базан явах би.

Уулзмаар байна, санаад байна. Харахгүй л бол яг үхэх гээд байна.

'Уучлаарай утсаар чинь ганц ярьчих уу?'
Замдаа тааралдсан танихгүй нэгнээс ийн асуувал тэр нүүрээ багахан ярвайлгаад утсаа сарвайлаа.

Шөнөжин унтаагүйгээс болоод нүднийх нь доогуур хар зураас татан, үс нь үл мэдэг сэгсийчихсэн явах би.
Тийм байх л даа. Би галзуу хүн шиг харагдаж байгаа байх.

'Байна уу?'

Бүдүүн сөөнгө хэрнээ уянгалаг тэрний минь хоолой.

'Жонгүг аа, Жүни байна'

'Чи яах гэж?'

'Би танай аавын утсаар ярьж байхыг сонсоод бүгдийг нь мэдсэн. Түүний далд санааг тийм байна гэж төсөөлсөнгүй. Би бичлэг хийж аваад өөрийнхөө захиралд өгчихсөн. Одоо түүний санаа бүтэхгүй болохоор чи над дээр буцаад ирж болохгүй юу?'

Хоолой минь чичрэн хамаг байдгаараа биеэ чангалсан надад түүний 'тийм' гэх үг л тайтгарлыг өгөх байсан ч хоолой нь одоог хүртэл сонсогдохгүй байсан нь намайг ихэд айлгав.

Үгүй ээ, тэр минь уйлж байна. Эр хүн уйлнаа гэдэг ямар их зовсоныг илтгэдэг билээ дээ. Миний Күүки

'Мэдээж болно оо хайрт минь. Миний сайн охин.'

Үргэлж үхэхийг хүсэж, утга учиргүй амьдарч ирсэн надад тэр л утга учир болсон юм байна.
Амьдралд юунд ч ам гарж болдоггүй гэдэг үнэн үг байдаг байхаа.
Зүрхээ ажилладаггүй хэмээн буруутгаж байсан минь миний л алдаа байж.

Зоогийн газраас гаран гүйхдээ л би төрсөндөө баярлаж байлаа. Зөрөн өнгөрөх хүмүүс ч надад хамаагүй байлаа. Учир нь миний дэлхий бол Жон Жонгүг!

Тэр минь миний өөдөөс хараад зогсож байв. Алаг нүд нь уйлснаас болоод үл мэдэг уйлачихсан, үс нь дөнгөж сэрдэг байсан үеийнх шигээ завбараагүй, хувцсаа ч бүтэн өмсөж амжаагүй миний залуу.
Нүдэнд минь түүнээс өөр юу ч үл үзэгдэж байсанд түүн лүүгээ гүйвэл тэр гэнэт хашхиран над руу гүйлээ.
Юу болсныг тэрхэн зуурт ойлгосон юм. Түүнийгээ алдах нь!
Түүнийгээ алдах нь!

Үхэх ямар бол?
Аймар байх даа.
Гэхдээ түүнээс аймар нь үхвэл түүнийгээ, түүнийхээ гэсэн бүх дурсамжаа алдах байх даа.

Нүдээ анивал Жонгүгийг анх харж байсан үе харагдана.
Цагдаагийн хувцас дэндүү гоё зохисон түүнийг хараад зүрх минь дэндүү хүчтэй цохилж билээ.

Үхэхийн өмнө хамгийн дурсамжтай үе нь харагддаг гэсэн. Тэр нь бололтой.

/Completed/•PSYCHO• /Jeon Jungkook/ МОНГОЛWhere stories live. Discover now